| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2023/0729/З |
| Дугаар | 128/ШШ2024/0410 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0410
2024 08 30 128/ШШ2024/0410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.*******
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.*******, М.*******, Т.*******
Маргааны төрөл: “******* *******” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Эрчим хүчний барилга байгууламж аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, С.*******, Т.*******, нарийн бичгийн дарга Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “******* *******” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Эрчим хүчний барилга байгууламж аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь анх аймгийн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар аймгийн сумын Байдлаг 1 дүгээр баг, ад байрлах нэгж талбарын дугаартай 100 га газрыг Нарны цахилгаан станц зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
3. Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар хуралдаанаар аймгийн суманд 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн лэлийг дэмжиж, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Эрчим хүчний барилга байгууламж- аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг авсан байна.
4. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 197 дугаар Тариф батлах тухай тогтоолоор нэхэмжлэгчийн цахилгаан үйлдвэрлэх тарифыг 20 жилийн хугацаанд 15 ам.цент/кВтц-аар баталжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын лэлдээ: “Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь 2016 оноос эхлэн нарны цахилгаан үүсгэвэр угсрах, суурилуулах, сэргээгдэх эрчим хүчний засвар үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.
Улмаар аймгийн сумын засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн тоот шийдвэрийг лэн аймгийн сумын ад байрлах нэгж талбарын дугаар бүхий 100 га газрыг Нарны цахилгаан станц зориулалтаар 20 жилийн хугацаанд эзэмшүүлсэн байдаг.
Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 08 дугаар тэмдэглэлээр аймгийн суманд 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн лэл дэмжиж 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж, Эрчим хүчний барилга, байгууламж- аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл авсан.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* *******” ХХК нь 2016 оноос хойш аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхэд өөрийн хөрөнгөөр 700 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасны дагуу Хороонд мэдээ, тайланг хугацаанд нь тогтмол хүргүүлж, үйл ажиллагаа явуулж ирсэн.
Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” дугаар тогтоолоор биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн байдаг ба нэхэмжлэгч нь нөхцөл, шаардлагын биелэлтийг үнэн зөвөөр дүгнэхийг удаа дараа хүссэн боловч шийдвэрлээгүй байсан бөгөөд тус хорооноос 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох тухай” дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байдаг.
Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл”-ийг хугацаа дуусахаас 182 хоногийн өмнө Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан байдаг.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д Тусгай зөвшөөрлийн хугацааг зохицуулж өгсөн байна. Уг хуулийн 5.5 дугаар зүйлийн 7-д “Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана” гээд 7.1-д “тусгай зөвшөөрлийн ажлын таван өдрийн дотор” гэсэн хугацааг зааж өгсөн байна. Мөн тус зүйлийн 9-д “Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол энэ зүйлийн 7-д заасан хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгаж болно” гэж заасан. Мөн зүйлийн 10-д “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана” гэж тус тус заажээ. Дээрх заалтуудаас үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу сунгах эсэх тухай шийдвэрийг ажлын 10 хоногт гаргахаар хуульчилсан байна.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 16-д “Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно” гэж зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх хуулийн хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай шийдвэрийг хуулийн хугацаанд гаргаагүй, хугацаа сунгахтай холбоотой хариу албан бичгийг нэхэмжлэгчид өгөөгүй тул нэхэмжлэгчийн дугаартай зөвшөөрлийг хуульд заасны дагуу сунгасанд тооцох хууль зүйн үр дагавар бий болсон байхад хариуцагч нь хууль бус үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон.
Иймээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дугаартай “Эрчим хүчний барилга байгууламж- аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих” тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолоор “******* *******” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон.
Тус хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор (хурлаар компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан) тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийн дүгнэлтийг хэлэлцэн “Хангалтгүй” дүгнэгдсэн.
Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг Хорооны 2019 оны ******* дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн аргачлалын дагуу дүгнэхэд уг нөхцөл шаардлагын:
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын (эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах) хүрээнд Барилга угсралтын ажил эхлүүлэх, зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тус нарны цахилгаан станцыг бариагүй, ашиглалтад оруулаагүй тул 0 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын (“Зураг төсөл боловсруулах, зөвшилцөл батлах дүрэм” БНбД /11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, баталгаажуулсан хувийг ирүүлэх) хүрээнд “-” ХХК-ийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан урьдчилсан байдлаар боловсруулсан боловч холбогдох байгууллагуудаар баталгаажуулаагүй тул 20 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын (Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм" /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэсэн хувийг ирүүлэх) хүрээнд зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийлгээгүй байгаа тул 0 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэхь заалтын (Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчтай эцэслэн гэрээ хэлцэл байгуулах) хүрээнд "" ТӨХХК-тай Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагч талтай эцэслэн гэрээ байгуулаагүй байсан тул 20 хувийн үнэлгээтэй дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтын (Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх) хүрээнд эх үүсгүүрийг барих газрын гэрчилгээтэй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл Эрчим хүчний яамнаас аваагүй, барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй байсан тул 10 хувийн үнэлгээтэй дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтын (барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналтын угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах) хүрээнд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн хугацаа дууссан, Сэргээгдэх эрчим хүчний ний төв" ТӨҮГ-тай барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих гэрээг байгуулаагүй, урьдчилсан байдлаар гэрээг байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаар тогтоолоор "Эрчим хүчний хөгжлийн төв" ААТҮГ болон "Сэргээгдэх эрчим хүчний ний төв" ТӨҮГ-ыг нийлүүлэн "Эрчим хүчний ний төв" ТӨХХК болгон өөрчлөн зохион байгуулсан "Эрчим хүчний ний төв" ТӨХХК-тай захиалагчийн техникийн хяналт тавих гэрээг шинэчилж байгуулаагүй тул 0 хувиар дүгнэсэн. Иймд “******* солар” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй байсан тул Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалт, 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолыг тус тус лэн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад лэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах лэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас тус шүүхэд хандаж Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Эрчим хүчний барилга байгууламж аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1 Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор “******* *******” ХХК-нд Эрчим хүчний барилга байгууламж /30 МВт-ын нарны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар олгосныг лэн дугаар гэрчилгээг олгожээ.
1.2. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолоор тус компанийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж, нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоож, Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж ажиллах, Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө нарны цахилгаан станцыг барьсан хөрөнгө оруулалтын бодит гүйцэтгэлтэй уялдуулан нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифын саналаа дахин ирүүлж батлуулах, аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдах 30 МВт-ын нарны цахилгаан станцыг эхний ээлжид 15 МВт-ын хүчин чадлаас хэтрүүлэхгүй барьж байгуулан ашиглалтад оруулах цаашид нэгдсэн системийн тогтвортой байдалтай уялдуулан 15 МВт-ын хүчин чадлыг барьж байгуулахыг тус тус үүрэг болгожээ.
1.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 9.2 дахь хэсэ, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны ******* дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсгийг тус тус лэн “******* *******” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж ( аймгийн сумын нутаг дэвсгэрт байршилтай 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц барих дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн байна)
1.4. Дээрх дугаар тогтоолын лэл болсон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа Зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж,
Эрчин хүчний зохицуулах хорооны 2019 оны ******* дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухай оны зорилтын үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараахь байдлаар дүгнэнэ”,Нөхцөл шаардлагын зорилтын биелэлт (%) нь 90-100 хүртэл Хангалттай сайн75-90 хүртэл Сайн, 60-75 хүртэл дунд, 60 хүртэл үнэлгээ Хангалтгүй байхаар тогтоожээ.
1.5. Хариуцагч нь дээрх тогтоол, дүрмийн дагуу нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэж, 1 дүгээр заалтын дагуу Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлэх гэснийг 0%-иар, 2 дугаар заалтын дагуу Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, баталгаажуулсан хувийг ирүүлэх гэснийг 20%-иар, 3 дугаар заалтын дагуу Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэсэн хувийг ирүүлэх гэснийг 0%-иар, 4 дүгээр заалтын дагуу Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээ эцэслэн байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх гэснийг 20%-иар, 5 дугаар заалтын дагуу Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш холбогдох хууль журмын хүрээнд 12 сарын дотор эхлүүлсэн байх гэснийг 10%-иар, 6 дугаар заалтын дагуу Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хийлгэх гэрээ байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх гэснийг 0% хувиар тус тус үнэлж, нийт биелэлт 8.3 хувьтай үнэлэгджээ.
1.6. Дээрх үнэлгээг лэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолын 1 дүгээр заалтаар “******* *******” ХХК-нд олгосон эрчим хүчний барилга байгууламж ( аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц) барих дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана гэж заасантай нийцжээ.
1.7. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэснийг буруутгах лэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
1.8. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд цахилгаан үйлдвэрлэх тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах, Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дугаар Угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил хийлгэж, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Дүгнэлт, Палеонтлоги, Геологийн хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Палеонтлогийн хайгуул, судалгааны ажлын дүгнэлтийг гаргуулж, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж, 2020 онд Эрчим хүчний зураг төслийн - ХХК-иар Ажлын зураг гүйцэтгүүлж, ийн ний төв ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр НАҮ-ГТТА 2023-06 дугаартай Нэмэлт ажил, үйлчилгээний гэрээ, Говийн нар констракшн ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, улсын И.Лтд компанитай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан байх боловч эдгээр баримтууд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан шаардлагыг биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул дээрх нөхцөл, шаардлагыг биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
1.9. Маргаан бүхий дугаар тогтоолын лэл болсон 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нь уг тогтоолтой маргаагүй.
1.10. Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолын Хянавал хэсэгт “… шүүхээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү тогтоолын лэл болсон мөн оны дугаар тогтоолын талаар дүгнэлт хийх эрхтэй” гэж дурдсаны дагуу нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбогдуулан хянан үзэж, дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 05 дугаар сарын 24-ний дугаар тогтоолын лэл болгосон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 9.2-т Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө, 22 дугаар зүйлийн 22.3-т Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана. гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.1-д энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах, 5.5 дугаар зүйлийн 11-д Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж тус тус заажээ.
2.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн лэлээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн лэлгүй.
2.2. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн лэлийн тайлбартаа “...Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 182 хоногийн өмнө гаргасан, ... Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу сунгах эсэх тухай шийдвэрийг 10 хоногт гаргахаар хуулчилсан, ... эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай шийдвэрийг хуулийн хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацааны дагуу сунгасанд тооцох хууль зүйн үр дагавар болсон байхад хариуцагч нь хууль бус үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон гэж дурдан маргадаг.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “.... Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр сунгуулах хүсэлтээ ирүүлсэн, гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар 180 хоногт багтаан шийддэг байсныг тус хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны нэмэлт, өөрчлөлтөөр Зөвшөөрлийн тухай 5.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх зохицуулалттай болсныг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр parlament.mn сайтад тавигдсанаас олж мэдсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрчим хүчний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тухайн компанийн нөхцөл, шаардлагыг дүгнэх зайлшгүй шаардлага үүссэн тул тус компаниас ирүүлсэн тайланг дүгнэхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл, байдлыг биелүүлээгүй байсан” гэжээ.
2.4. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд Эрх бүхий этгээдээс тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй ба ийнхүү хангаж ажиллаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах боломжийг хуулиар олгосон, уг тогтоол нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 болон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн хууль зүйн лэл бүхий захиргааны акт байна гэж шүүх үзлээ.
2.5. Ийнхүү дээрх байдлаар хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн лэлээр Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг хугацааг дуусгавар болгох тухай маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн, хүчингүй болгох лэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан “******* ******* ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “******* ******* ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Эрчим хүчний барилга байгууламж аймгийн сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР