Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02114

 

МАГАДЛАЛ

 2020.10.09                                          Дугаар 2114

 

 

 

 

 

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч нарт холбогдуулан гаргасан өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Хнь З.Б-гын охин 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэндэлсэн, эцэг З.Бнь эх Ц.Т-тай нь 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 9 гаруй жил амьдарсан, 1999 оноос эцэг З.Бнь Улаанбаатар хотод, эх Ц.Тнь Налайх дүүрэгт тусдаа амьдрах болсон. З.Бнь С.Г-тай хамтран амьдрах болсон ба тэдний дундаас Б.Стөрсөн. З.Бнь охин Б.Х-ыг байнга туслаж дэмждэг байсан ба их сургуулийн төлбөрийг төлсөн байсан. З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан. Б.Хнь талийгчийн хууль ёсны өвлөгч тул Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Y-2205055155 дугаарт бүртгэлтэй орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхрын 656 тоотод байрлах, Y-2205063998 дугаарт бүртгэлтэй автозогсоолоос хууль ёсны өвлөгч Б.Х-д ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.

Мөн Б.Хболон эх Ц.Т-ийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эцэг З.Б-гын өвийг хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэн газрын тойргийн нотариатад гаргасны дараа Баянгол дүүргийн тойргийн нотариатч П.М2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельс гудамж, 8 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 105.69 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.С-д, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоот хаягт байрлах 58 м.кв орон сууцыг С.Гд тус тус өвлүүлсэн байна. Нотариат өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар өвлүүлэгчийн төрөл садангийн лавлагаа зэрэг бусад материалыг өв нээхэд авалгүйгээр өв залгамжлалын гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байна. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний 3, 4 дугаарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С, Б.Гнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр /эцэг/ З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. Гэтэл Б.Хөв залгамжлалын асуудлаар маргаж байна. З.Б-гыг нас барах үед гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах байрнаас бусад нь байсан ч эдгээр өмч хөрөнгө нь бидний хамтын амьдралын явцад бий болгосон юм. Нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд нь манай гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө учир хуульд зааснаар эдгээрээс зөвхөн З.Баттулгад оногдох хэсэг буюу нийт хөрөнгийн гуравны нэг нь өвлөгдөх эд хөрөнгө юм. Түүнчлэн З.Б-гын нас барахад түүний нэр дээр авсан банкны зээлийн үлдэгдэл 97 355 000 төгрөгийг миний бие төлж барагдуулсан ба бид энэхүү үүргийн хувьд ижил хувь тэнцүүлж хариуцах ёстой. Иймд өвлөгдөх эд хөрөнгөөс Б.Х-д ногдох хэсгээс энэхүү зээлийг төлсөн төлбөрийг тооцно. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах байрыг 2016 онд З.Б-гын төрсөн эгч З.У-гийн хүү У.А-т худалдсан ба өв залгамжлах эрхийн гэрчилгээ гарч, төлбөрөө бүрэн төлсөн тул уг орон сууцыг түүний эхнэрийн өмчлөлд шилжүүлсэн тул уг орон сууц нь өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй гэжээ.

 

Хариуцагч П.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г2019 оны 3 дугаар сард ирж нөхөр З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул өв хүлээн авах талаар зөвлөгөө авсан. З.Б-тай хамт амьдарч байсан байрандаа амьдарч байгаа, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар татгалзах хүсэлт гараагүй бол өвийг хүлээн авсанд тооцоно гэж заасныг тайлбарлаж, 1 жилийн дараа өв хүлээн авах хүсэлтээ гаргаж болно гэж зөвлөсөн. С.Гнь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 18а дугаар байрны 28 тоот хаягт байрлах 58 м.кв талбайтай, 2 өрөө бүхий Ү-2205023907 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өвлүүлэгч З.Б-гын ногдох хэсэг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо /16020/, Энгельсийн гудамж 1 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 105.69 м.кв талбайтай, 3 өрөө бүхий Ү-2205055155 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өвлүүлэгч З.Б-гын ногдох хэсгийг өвлөж авах хүсэлт гаргасныг хүсэлтийг үндэслэн Монголын нотариатын нэгдсэн сангаас лавлагаа авахаар цахим шуудан явуулсан боловч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан мэдээлэл байхгүй гэсэн хариу ирсэн. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Х-ын нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Г, Б.С нараас 34 144 444 /гучин дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Б.Х-д олгож,

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нотариатч П.М-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр С.Г, Б.С нарт 3, 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх дэх зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.Хонгорзулаас 398 872 /гурван зуун ерэн найман мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Б.С, С.Гнараас 328 672 /гурван зуун хорин найман мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан Б.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. З.Бнь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалхстз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах. Ү-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууцыг өөрийн төрсөн эгч 3. Уртнасангийн хүү У.А-т худалдсан болох нь баримтаар нотлогдоогүй байна гэж дүгнэсэн нь буруу. С.Гнь дээрх орон сууцыг 210 000 000 төгрөгөөр худалдан авсан төлбөрийн талийгаач З.Баттулга, С.Гнар Хаан банкнаас 120 000 000 төгрөгийг зээлж, 75 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотын орон сууцыг У.А-т худалдаж олсон орлогоос үлдсэн төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн ба энэ нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхээс өвлөгдөх эд хөрөнгөд тооцон оруулсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Ү-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэ нь З.Б-гын гэр бүлийн дундын өмчлөлд шинээр бий болгосон орон сууцны төлбөрт тооцогдсон байна. Иймээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах, Ү-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц нь талийгаач З.Б-гын өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй тул ут орон сууцыг З.Б-гын өвлөгдөх эд хөрөнгөнөөс хасаж тооцох ёстой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотын 2 өрөө орон сууцыг 2016 онд талийгаач З.Баттулга, түүний эхнэр С.Гнар нь гуравдагч этгээд Г.Г-ийн нөхөр У.А-т 75 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрт 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 31 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 36 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. С.Гнь орон сууцыг У.Алдарын өмчлөлд шижлүүлэхээр тохиролцсон байсан боловч, энэ хооронд нөхөр маань нас барсны дараа буюу 2018 оны 4 сарын 05-ны өдөр сүүлийн төлбөрийг төлсөн. Гэвч өвлөх эрхийн гэрчилгээ олгох нэг жилийн хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар орон сууцыг шилжүүлж чадалгүй 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж Г.Г-ийн өмчлөлд шижлүүлсэн.

3.Б, С.Гнар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг У.А-т 75 000 000 төгрөгөөр худалдах, худлалдан авах хэлцэл хийгдэж, бодит байдал дээр 2016 оноос хэрэгжсэн бөгөөд хожим буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С.Г, У.Алдарын эхнэр Г.Г-ийн нарын хооронд бичгээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж Г.Г-ийн өмчлөлд шилжүүлжсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, Ү-2205055155 улсын дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Энгельс гудамж, 3 дутаар байр 656 тоот хаягт байрлах Ү-2205063998 дугаарт бүртгэлтэй автозогсоол, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах Г-1423005079 дутаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар нь З.Б-гын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул эдгээр хөрөнгөөс талийгаач З.Баттулгад ногдох хэсэг нь түүний өвлөгдөх эд хөрөнгө болно. Эдгээр эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр тооцон үзвэл З.Б, түүний эхнэр С.Г, охин Б.С нарын гэр бүлийн дундын өмчлөлд хамаарах хөрөнгийн нийт үнийн дүн 220 300 000 төгрөгөөс талийгаач З.Б-д ногдох хэсэг болох 73 433 333 төгрөгийг хууль ёсны өвлөгч С.Г, Б.С, Б.Хнар тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй тул Б.Х-д ногдох 24 477 778 төгрөг болох ёстой тул 9 666 666 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Хнь С.Г, Б.Снарт холбогдуулан талийгаач З.Б-гын өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, П.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Г, Б.Снар нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Y-2205055155 дугаарт бүртгэлтэй 105.69 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байрлах  9 дүгээр байр, зоорийн давхрын 656 тоот хаягт байрлах Ү-2205063998 дугаарт 12.45 м.кв талбай бүхий автозогсоол, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраас ногдох хэсгийг гаргуулахыг зөвшөөрч, харин Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах орон сууцыг З.Б-гыг нас барахаас өмнө бусдад худалдсан тул өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй гэж маргасан.

 

Хариуцагч П.Мнь “...өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан этгээд байгаа эсэх талаар Нотариатын танхимаас лавлагаа авч Б.С, Б.Гнарт 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3, 4 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах үндэслэлгүй” гэж маргасан байна.

 

З.Бболон Ц.Тнар 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.Хтөрсөн, мөн З.Бнь С.Г-тай 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Стөрсөн байна.

 

З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 103/023649 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

 

Иймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Хонгорзул, хариуцагч С.Г, Б.СБ.Хнар нь талийгаач З.Б-гын хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй.  

 

Анхан шатны шүүх маргааны зүйл болсон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Y-2205055155 дугаарт бүртгэлтэй орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхрын 656 тоотод байрлах, Y-2205063998 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг С.Г, Б.С, талийгаач З.Бнарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасантай нийцжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зохицуулсан. Гэвч хэргийн баримтаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоот орон сууцыг өвлүүлэгч З.Бнас барахаас өмнө У.А-т худалдаж өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн хэргийн 118-122 дугаар талд авагдсан Голомт банкны дансны хуулгад У.А-аас талийгаач З.Баттулгад гэх агуулгаар мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан талаар заагдсаныг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч С.Гболон гуравдагч этгээд Г.Гнарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдагч С.Ггаас худалдан авч Г.Ганцэцэгт 60 000 000 төгрөгөөр худалдсан баримт хэрэгт авагдсан байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй. Өвлөгдвөл зохих эд хөрөнгө өөр этгээдийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэгч нь мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй. /1хав-163-164/ Уг эд хөрөнгийг захиран зарцуулснаас олсон орлого тодорхой байхад анхан шатны шүүх шинжээчийн тогтоосон 87 000 000 төгрөгөөс тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2 дахь заасанд нийцэхгүй. /1хав-163-164-/

 

Өөрөөр хэлбэл, өвлөгдөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах орон сууцыг 206 100 000 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах орон сууцыг 60 000 000 төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2 000 000 төгрөг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхрын 656 тоотод байрлах, Y-2205063998 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 12 200 000 төгрөг, нийт 280 300 000 төгрөг байна.

 

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар дээрх 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн үнэ 280 300 000 төгрөгийг З.Баттулга, С.Г, Б.Снарт ногдох хэмжээгээр хувааж,  өвлүүлэгч З.Баттулгад ногдох хэсэг болох 93 433 333 төгрөгийг хууль ёсны өвлөгч С.Г, Б.С, Б.Хнар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул хариуцагч С.Г, Б.Снараас 31 144 444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгох үндэслэлтэй.

 

З.Б-гын өмчлөлийн дээрх орон сууцны оногдох хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид өвлөх эрхтэй холбогдуулан Монголын нотариатчийн танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс лавлагаа авахад бүртгэгдсэн мэдээлэл олдоогүй гэсэн хариу ирүүлсэн байх тул нотариатч П.Мөнх-Эрдэнийг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийг зөрчсөн гэж буруутган нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэстэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...34 144 444 төгрөг” гэснийг “...31 144 444 төгрөг” гэж,

2 дахь заалтын “...328 672 төгрөг” гэснийг “...313 672 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 169 620 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА