| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00225/И |
| Дугаар | 157/ШШ2024/00262 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2024/00262
2024 12 11 157/ШШ2024/00262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн хүсэлттэй
“Бовогтой Эийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Э.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Б-ийн Э (РД:00) нь ХБанкны Б тооцооны төвөөс 2021 оны 12 сарын 02-ны өдөр 1430018347 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ...Б.Э нь тухайн үед Хаймгийн Б сумын 2-р баг 47 байрны 59 тоотод байсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 14,125,788.52 төгрөг, зээлийн хүү 4,741,373.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,377.59 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430018347 дугаартай зээлийн гэрээгээр хулээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Одоогоор зээлдэгчийн хаана оршин суугаа хаяг болон утасны дугаар холбогдохгүй байгаа тул зээлдэгч Б.Эийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь зээл авахдаа нөхөр 2 хүүхдийн хамт Б сумын 2-р баг 47 байрны 59 тоотод оршин суудаг байсан. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш зээл төлөөгүй ба 99026277 дугаарын утсаар холбогддог байсан. Утсаар холбогдож чадахаа байснаас хойш гэрийн хаягаар хэд хэд очиход хаягтаа байхгүй, одоо хаана оршин сууж амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа юм. Б.Э нь зээл авахдаа “Г” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, нөхөр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан байх. Б.Э нь 00 дугаар байрны 59 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй талаар лавлагаа гарсан. Иймд Б.Эийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, оршин суух газрын хаягийг тодруулж өгнө үү” гэв.
3.Хүсэлт гаргагч байгууллагаас:
-Барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 5-8 дугаар хуудас/
-Зээлийн мэдээллийн хуудас /хх-ийн 9 дүгээр тал/
-Дансны хуулга /хх-ийн 10-23 дугаар хуудас/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 24 дүгээр хуудас/
-Хаймгийн Б сумын Холбоо багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 305 дугаартай албан бичиг /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2.“ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь “Б овогтой Эийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг судлан үзвэл: “Хбанк” ХХК нь зээлдэгч Б.Этай 2021 оны 12 сарын 02-ны өдөр 1430018347 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон бөгөөд Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, багийн Засаг даргын албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заасан байна.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Эийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Эийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Х аймгийн Цагдаагийн газрын Б сумын Сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СЮ86022608 регистрийн дугаартай Боржигон овогт Б-ийн Э нь Х аймгийн Б сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 59 тоотод оршин сууж байсан гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар СЮ0000 регистрийн дугаартай Б овогт Б-ийн Эийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Эийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хаймгийн Цагдаагийн газрын Б сумын Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ