Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2024/00420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч:............ тоот өөрийн байранд байрлах ............ банк ХК,

Хариуцагч: .............. тоотод оршин суух Б овогт  Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: .......... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .....банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б, Н.Ц нар нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр * банк ХК-тай З**** тоот зээл болон барьцааны гэрээ цалингийн зээл байгуулж 8,250,000 төгрөгийн зээлийг жилийн 15,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Н.Ц* нь Т.Б*г нас барснаас хойш дээрх ЗГ*****тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1553 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,648,077.38 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 121,543.24 төгрөгийн хамт Г* банк ХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 6,662,077 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээ, мэдэгдэл хүргүүлэх тухай, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ц*т холбогдох 6,662,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц*т холбогдох 6,662,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,543.24 төгрөгөөс 60,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,775 төгрөгийг, 60,775 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ