Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2024/00269

 

       2024         12          16                                         157/ШШ2024/47269

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Б сум 2 дугаар баг “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Б сум, 2 дугаар баг 00 дугаар байрны 31 тоотод оршин суух, Б овогт О-ын О-тхолбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 12,972,947 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын       06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Цогтбилгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.О-оос зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 12,547,471 төгрөг, зээлийн хүү 469,299 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,648 төгрөг, нийт 12,972,947 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч О.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Б сумын Х банкнаас 2023 оны 4 сард 25,470,470 төгрөгийн зээл авсан. 2024 оны 9 сарын 25-ныг хүртэл хуваарийн дагуу төлж байсан боловч гэр бүлийн хүн буюу нөхөр ажилгүй болсон. Миний бие 2023 оны 8 сард төрөөд хүүхдээ гэртээ асарч байгаатай холбогдуулан өрхийн орлогогүй болж зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдалтай байна. Цаашид авсан зээлээ боломжоороо төлж барагдуулж тухайн банкийг хохиролгүй болгоно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч О.О-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,972,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч О.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Цаашид авсан зээлээ боломжоороо төлж барагдуулж тухайн банкийг хохиролгүй болгоно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч О.Оийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,972,947 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,517 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 222,517 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 111,258.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 111,258.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХХ-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч О.О-тхолбогдох 12,972,947 (арван хоёр сая есөн зуун далан хоёр мянга есөн зуун дөчин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,517 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 111,258.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 111,258.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ