Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

П.*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Мөнхдөл,

Шүүгдэгч П.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Б.Дугармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч П.*******эд холбогдох 2........ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

           О........., ......... оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, төмөр замын туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, ........ дүүрэг, ....... дугаар хороо, ........ тоотод оршин суудаг, /регистрийн дугаар ......../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2006 оны  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын 3 жилийн хорих ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар хорих ялаар тогтоосон,

- ........ Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 cap хорих ял,

 - .......... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгэгдэж, Б............ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай захирамжаар өвчний учир ялаас чөлөөлөгдсөн,

- .......... анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгэгдсэн,

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд .............. дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* хорооллын ...... тоотод оршин суух иргэн Б.*******гийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, 10000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1400000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийг ашиглан ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ын ......тоотод оршин суух Д.*******гийн байшингийн цонхоор нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, хөөрөг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 8680000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийг ашиглан ******* аймгийн ******* сум 6 дугаар баг ******* хорооллын ........ тоотод оршин суух иргэн Б........ийн байшингийн цонхоор нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг хөөрөг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хулгайлж 3865000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийг ашиглан ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* хорооллын ..... тоотод оршин суух иргэн Э.ын байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн тоноглолтой эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3000000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийг ашиглан ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* хорооллын ...... тоотод оршин суух иргэн С.гийн байшингийн цонхоор нэвтэрч хутга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, уут зэрэг эд зүйлсийг хулгайлж 115000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тээврийн хэрэгслийг ашиглан ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* хорооллын ........ тоотод орших иргэн Х.ын байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, ногоон хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1750000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр аймгийн сумын .... дугаар багийн ...... тоотод оршин суух иргэн Д.ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 530000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн аймгийн сумын ..... дугаар баг, хөдөө аж ахуйн ....... тоот иргэн Л.*******ын гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 10 ширхэг, бэлэн 36500 төгрөгийг хулгайлж 6036500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь П.*******ийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч П.*******эд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 153 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 15000000 төгрөгийг шүүгдэгч П.*******ээс гаргуулан үнийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие У.........т мэргэжилтэй боловч нүдний хараанаас болж мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон.

Миний бие 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч гэм буруугаа бүрэн хүлээж байна.

Миний бие тухайн үед хэрэгт ээдрээ төвөгтэй байдал үүсгээгүй нь хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн байгаа. Миний хувьд ..... нас хүрчихээд хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөрийгөө илчилсэн ч нээлттэй 6 жилээр ялласан нь шоронгоос гарч ирээд орон гэр болон аж амьдралаа төвхнүүлэхэд ажил хийх нас, цаг хугацаа маш цөөхөн жил үлдэх учраас мөн цаашлаад миний бие эрүүл мэндийн хувьд уушги муу /сүрьеэ өвчнөөр өвчилж байсан/, баруун, зүүн нүдний болор солиулсан нь хүнд ажил хийж болохгүй надад 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд миний бие бусдад төлөх хохирол төлбөргүй, 52 настай, эрүүл мэндийн шалтгаантайг минь харгалзан үзэж 6 жилийн хорих ялд өөрчлөлт оруулж хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: П.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал болоод хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Тухайлбал хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр зүйлчилж өгсөн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, улсын яллагчаас 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргахад шүүх улсын яллагчийн саналыг дэмжиж 6 жилийн хорих ял оногдуулан яллах байр суурийг хэт барьсанд гомдолтой байна.

П.******* нь 2022 оны 08 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд , ******* аймгийн нутаг дэвсгэрт үргэлжилсэн хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа цагдаад баригдсан байдаг.

Тус үргэлжилсэн хулгайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял оногдуулахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хугацааны дотор хорих ялыг бага оногдуулах боломжтой байсан. П.******* нь цагдаад баригдсан цаг мөчөөс эхлэн гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээрээ өөрийн бүхий л үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж зааж өгдөг.

Улмаар мэдүүлгүүдээрээ , аймгуудад үйлдсэн хэргүүдээ яаралтай нэгтгүүлмээр байна гэсэн хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байдаг. /1-р хавтас 108 хуудас, 2-р хавтас 204 хуудас/

 Прокуророос хэргийг шалгаж дууссан гэж үзэн П.*******эд холбогдуулан яллах дүгнэлтээ үйлдсэн байхад П.******* нь удаа дараа прокурортоо хэлж мэдэгдэн аймгийн Цагдаагийн газраас хэрэг ирж нэгтгэгдэн прокурор яллах дүгнэлтээ хүчингүй болгож байсан. /2-р хавтас 100 хуудас-*******ийн хүсэлт, 148 хуудас яллах дүгнэлт хүчингүй болгох тухай тогтоол/

Мөн ******* нь аймгийн нутаг дэвсгэрт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийлгүүлж хулгай хийсэн нэг айлаа зааж олж өгсөн, нөгөө айлаа олохоор гэр хорооллоор 7 цаг гаруйн хугацаанд эрж хайж явсан байдаг. Тус ажиллагаа нь 13 цаг 12 минутад эхлээд 20 цаг 52 минутад дууссан байгаа юм. /3-р хавтас 124 хуудас/

Дээрх бүхэн нь шүүгдэгч П.******* нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гэмт хэргийг олж илрүүлэхэд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн болохыг илтгэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.******* нь ******* аймгийн ******* хорооллоос цагдаад баригдахдаа явган явж байсан талаараа мэдүүлдэг. Ингээд цагдаагийн газарт баригдаж очсоны дараа өөрийн унаж явсан автомашиныг зааж өгснөөр автомашиныг олж, автомашинаас хулгайлсан эд зүйлсийг хураан авсан байдаг. /1-р хавтас 13-17-р хуудас/

Тухайн үед П.******* нь автомашинаа зааж өгөлгүй үйлдсэн хэргээ нууж өнгөрүүлэх боломжтой байсан. Гэсэн хэдий ч тухайн цаг мөчид гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар өөрийгөө илчлэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан байхад шүүх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн.

Шүүгдэгч П.******* нь 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 8 айлд нэвтрэн хулгайн гэмт хэргийг үйлдсэн боловч хулгайлсан бүхий л эд зүйлсийг зааж өгч хураалгасны үндсэн дээр хохирогч нарт эд зүйлийг буцаан өгч хохирол төлбөргүй болсон байдаг.

Шүүгдэгч өөрөөсөө хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй хэдий ч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нуун дарагдуулалгүйгээр өөрөө зааж өгч хураалгасан нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирол төлбөргүй гэж үзэх боломжтой.

Шүүгдэгч П.******* нь өмнө үйлдсэн хэргүүддээ тус бүр эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусаж эдлэх ялгүй байсан болно.

П.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж зааж өгсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогоо олоход тусалсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, 52 настай. эрүүл мэндийн шалтгаантай зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж ялын дээд хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүй ял оногдуулах эсхүл тус зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн бүхий л талаараа тусалж, дэмжиж, гэмт хэргээс олсон хөрөнгөө буцаан хураалгасан байдлуудыг авч үзээд анхан шатын шүүхийн оноосон 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болон ******* аймгийн төвд нийт 8 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж 25376500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Б.*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ ээжийнхээ ажил руу яваад тухайн өдрийн 23 цагийн үед гэртээ ирсэн. Би гэртээ ирээд цонхоо нээх гэхэд унтлагын өрөөний цонхны тор эвдэрсэн байсан. Тэгээд байшинд хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн.

Манай гэрээс  2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, 10000 төгрөг алдагдсан. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан.” / 1 хх-50/ гэх,

 Хохирогч Д.*******нгийн “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг ....... суманд амраад явж байхад дүү ...... ...над руу залгаад гэрт чинь хулгай орсон байна яаралтай ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 20-ны өдөр гэртээ ирэхэд  8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хазаар, хөөрөг 2 ширхэг гэрээс алдагдсан байсан. Байшингаас алдагдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй.” / 1 хх-122, 125/ гэх,

Хохирогч Б.*******ийн “...2022 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө манайд хулгай орсон байсныг 19-ний өглөө манай аав, ээж хоёр гэрт ирж шалгаад мэдсэн. Ээж над руу залгаад гэрт чинь хулгайч орсон юм шиг байна Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд гэртээ  орж үзэхэд 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг хөөрөг, үнэртэй ус алга болсон байсан. Алдагдсан эд зүйлийг хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” / 1 хх-157, 159/ гэх,

Хохирогч Э.ын “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт амраад явж байхад манай хөрш айл танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Гэрт ирэхэд мөнгөн тоноглолтой эмээл хулгайд алдагдсан байсан. Алдагдсан эмээлээ бүрэн хүлээгээд авчихсан болохоор өөр нэхэмжлэх зүйл надад байхгүй.” / 1 хх-186, 188/ гэх,

Хохирогч С.гийн “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай найз ........... над руу залгаад танай байрны цонх нээгдсэн байна. Хулгай орсон бололтой гэж утсаар хэлсэн. ...манай гэрээс хар иштэй хутга, зэс аяга, хүнсний ногоо хийдэг хар өнгийн уут алга болсон байсан. Манай байшингаас алдагдсан  хар иштэй хутга, зэс аяга, уут зэргийг хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” / 1 хх-216, 219/ гэх,

Хохирогч Х.ын “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орсныг мэдээд цагдаад би дуудлага өгсөн. Гал тогооны аяганы шүүгээнээс мөнгөн аяга, авдар дотроос хоёр ширхэг хөөрөг алга болсон байсныг буцааж хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” / 1 хх-250, 2 хх-1/ гэх,

Хохирогч Д.ын “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байж байхад 11 цагийн үед манай ногоог услах гэж байсан ....... гэх хүн над руу яриад танай байшингийн баруун цонхыг хагалсан, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...ирээд эд зүйлээ шалгахад байшингийн 1 давхрын ханын шүүгээнд байсан 2 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бурхны урд байсан 30000 төгрөг, унтлагын өрөөнд байсан гар утас алдагдсан байсан.

Миний алдсан мөнгөн аягануудыг надад олж өгсөн. Харин алдсан гэх гар утсыг манай гэрийн урд хашаанаас гаргаад хаячихсан байсныг олсон. ...надад нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй.” / 2 хх-123, 3 хх-111/ гэх,

Хохирогч Л.*******ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэрээсээ гараад шөнийн 02 цагт гэртээ ирсэн чинь байшингийн урд талын цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Доод өрөөний баруун хананд ил өлгөөтэй байсан мөнгөн хазаар, бурхны гууг салгаад жаазанд нь байсан 36500 төгрөг, авдар дотор байсан 10 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Би алдсан зүйлсээ олж авсан тул надад нэхэмжлэх хохирол, гомдол, санал байхгүй.” / 2 хх-226, 3 хх-101/ гэх,

Хохирогч, гэрч Ч.гийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “ЖИ ЭС БИ КАПИТАЛ” ББСБ-аас барьцаанд тавьж авсан машин. Дээрх байгууллагын нэр дээр машины гэрчилгээ гарсан. Зээлийн гэрээ ч байгаа.

Би хуучин хадмын талын таньдаг ах болох ******* гэх хүнд өөрийн ........улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17500000 төгрөгөөр зарсан боловч мөнгөө өгөөгүй.

******* ах хөдөө явж ирээд мөнгийг чинь өгнө гэсэн байсан. Миний машиныг унаж яваад ******* аймагт хураалгасан.” / 1 хх-58, 3 хх-54/ гэх,

Яллагдагч П.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн / 1 хх-105-108, 3 хх-117-118/ мэдүүлгүүд,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ......., 08 дугаар сарын 24-ний өдрийн ........., 08 дугаар сарын 25-ны өдрийн 9.., 10 дугаар сарын 19-ний өдрийн ........., 11 дүгээр сарын 07-ны өдрийн ........ / 1 хх-76, 131, 165, 193, 2 хх-7, 3 хх-20, 47/, аймгийн сумын үнэлгээний комиссын 2022 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдийн 90, 96 дугаартай / 2 хх-191,......../ дүгнэлтүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-6-10, 19-22, 114-117, 149-152, 177-181, 242-245, 2 хх-163-169, 214-222/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-13-17/,

Эд зүйлийг хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-25-30, 79-82, 134-138, 199-200, 231-232, 2 хх-14, 3 хх-49-50/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-31-45/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 хх-90-93/   зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.*******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.

Иймээс шүүгдэгч П.******* , түүний өмгөөлөгч Б.Дугармаа нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан   дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч П.******* нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч П.*******ийн цагдан хоригдсон 71 /далан нэгэн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Б.Дугармаа нарын “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн  цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

                            ШҮҮГЧИД                         М.МӨНХДАВАА

                                                                        Ш.ТӨМӨРБААТАР