Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2024/00428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * тоотод байрлах, *ББСБ ХХК,

Хариуцагч: *тоотод оршин суух Т*овогтой А*Г*

Нэхэмжлэлийн шаардлага: 3,501,169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г*нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ*тоот зээлийн гэрээ байгуулж 5,650,000 төгрөгийг зээлж 1 ширхэг Iphonе- 14 Promaax загварын гар утсыг * ХХК-иас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл нийт 1162 өнөөдрийн 2024.09.27 хоног алдалттай болсон байна.

Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдлийг зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ тус тус заалтыг ноцтой зөрчиж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч * ББСБ ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд орох үеийн ажилчдын томилолтын зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 3,501,169.38 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,968.71 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Г*т холбогдох 3,501,169.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Г*т холбогдох 3,501,169.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,968.71 төгрөгөөс 35,484 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,484 төгрөгийг, 35,484 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ