| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00280/И |
| Дугаар | 157/ШШ2024/00271 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2024/00271
2024 12 16 157/ШШ2024/00271
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Б сум, 2 дугаар баг 00 дугаар байрны 52 тоотод оршин суух, Х овогт Н-ын Х-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 21,654,483.67 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБанк ХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Х нь ХБанкны Б тооцооны төвөөс 2024 оны 03 сарын 11-ний өдөр 1430087608 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 26,000,000 /Хорин зургаан сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 03 сарын 11-ний өдөр зээлдэгч Н.Х-ийнХБанк дахь 5005677112 тоот дансанд 26,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 5,199,999 төгрөг, зээлийн хүү 2,227,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,302.67 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430087608 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 51 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430087608 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 20,800,000 төгрөг, 2024 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 845,990.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,493 төгрөг нийт 21,654,483.67 төгрөгийг зээлдэгч Н.Х оос гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү, Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Н.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х банкны 21,654,483.67 төгрөгийн зээлийг төлж барагдуулна. Үүнд татгалзах зүйлгүй. Миний бие 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн графикийн дагуу төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Н.Х-д холбогдуулан 21,654,483.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х банкны 21,654,483.67 төгрөгийн зээлийг төлж барагдуулна. Үүнд татгалзах зүйлгүй. Миний бие 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн графикийн дагуу төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Н.Х-ийннэхэмжлэлийн шаардлага болох 21,654,483.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,222 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 266,118 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Хоос улсын тэмдэгтийн хураамжид 133,111 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 133,111 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,654,483.67 (хорин нэгэн сая зургаан зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун наян гурван төгрөг, жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,222 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Хоос улсын тэмдэгтийн хураамж 133,111 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 133,111 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ