Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2024/00279

 

    2024       12          18                                               157/ШШ2024/00279

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Г сумын Сангийн далай багт оршин суух, Б овогтБ-ийнн Х-ийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, хүсэлт гаргагч Б.Хр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         1.Хүсэлт гаргагч Б.Хр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Б-ийнн Х1967 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х аймгийн Г суманд төрсөн. 1985-1986 онд Х аймгийн Б сумын Ц багт Малын сантераар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэний улмаас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1985-1986 онд Б сумын Ц багт малын сантераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Б.Хр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1985-1986 оны хооронд Х аймгийн Б сумын Тэмцэл нэгдэлд малын санитарчаар буюу малын эмчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан юм. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажилласан байдлаа тогтооглгохыг зөвлөсөний дагуу шүүхэд хандсан юм.” гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 дугаар хуудас/

-Боржигин овогтБ-ийнн Х-ийн иргэний үнэмлэхний хуулбар        /хх-ийн 3 дугаар хуудас/

-Х аймгийн Г сумын Сангийн далай багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 4 дүгээр тал/

-Батлан хамгаалах төв архивын  лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/

-Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/302 дугаартай тодорхойлолт /хх-ийн 6 дугаар хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/173 дугаартай Б.Х-ийн цалингийн түүвэр /хх-ийн 7 дугаар тал/

-Х аймгийн Б сумын Тэмцэл нэгдлийн даргын 65 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 8 дугаар тал/,

-Х аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас /хх-ийн 9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2.Хүсэлт гаргагч Б овогтБ-ийнн Хнь 1985-1986 онд Х аймгийн Б сумын Ц багт малын санитарчаар ажиллаж байсан гэх үндэслэлээр “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Хр нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл Х аймгийн Г сумын “Тэмцэл” нэгдэлд ажиллаж байсан болох нь:

-1985 оны 9, 10, 11, 12 дугаар сар,  1986 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад цалин авч байсан тухай Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/173 дугаартай Б.Х-ийн цалингийн түүвэр /хх-ийн 7 дугаар тал/

-“Б овогтой Х-ыг 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн Өгөөмөр бригадын малын санитарчаар, ...ажиллуулсугай.” гэх Х аймгийн Б сумын Тэмцэл нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 8 дугаар тал/,

-Бгийн ХБХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Х аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (132) дугаар ангид алба хаасан,...” гэх Батлан хамгаалах төв архивын  лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4.Иймд хүсэлт гаргагч  Б овогтБ-ийнн Х-ыг 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Х аймгийн Б сумын “Тэмцэл” нэгдлийн Өгөөмөр багийн малын санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогтБ-ийнн Х-ыг 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Х аймгийн Б сумын “Тэмцэл” нэгдлийн Өгөөмөр багийн малын санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Б.Храас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ