Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2024/00430

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Б* овогт О*Б*,

Хариуцагч: * тоотод оршин суух, Б* овогт Г*Г*

Нэхэмжлэлийн шаардлага: 6,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б*шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Г* О.Б*нар нь гэрлэлтээ цуцлуулж шүүхээс охин Б.Х*, Б.Т* нарыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө болох орон сууц болон гэрийн тавилга, автомашины үнэ нийт 108,126,000 төгрөгөөс гэр бүлийн 3 гишүүнд ногдох хэсэг 81,094,500 төгрөгийг О.Б*с гаргуулахаар болсон бөгөөд маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

О.Б*Г.Г*нар нь * тоот хаягт байрлалтай 489м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр худалдаж авсан бөгөөд Г.Г* нь энэ газрыг анхан шатны шүүхэд гаргасан эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, хариуцагч шүүхэд уг газрын холбогдолтой материалыг гаргаж өгсөн ч шүүх хуралдааны явцад уг газартай холбогдолтой гаргаж өгсөн баримт нь шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэлэлцэгдээгүй бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч О.Б*г жич нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн байдаг.

Дээрх газрыг гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа өрхийн орлогоо нэмэгдүүлж, авто засварын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлэх зорилгоор төв замын хажууд, аймгийн А зэрэглэлийн бүсэд байрлах байршлыг харгалзан худалдан авч байсан бөгөөд хариуцагч Г.Г*н өөрийнх нь хүсэлтээр түүний өмчлөлд уг газрыг үлдээж, газрын зах зээлийн үнэлгээг харгалзан 25,000,000 төгрөгөөр үнэлж үүнээс Г.Г*, хүү Б.Т*, охин Б.Х*нарт оногдох хэсгийг хасч тооцон өөрт оногдох 6,250,000 төгрөгийг Г.Г*с гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Г* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Б*н нэхэмжлэлд дурдсан * тоот хаягт байршилтай 489м2 газрыг 25,000,000 төгрөгөөр өөрийн хүсэлтээр үнэлж өөрт ногдох хэсэг болох 6,250,000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэлдээ дурдсан байсан.

Уг газрыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Г.* миний бие өөрийн нэр дээр худалдаж авсан. Уг газрыг авахдаа О.Б*с 3,50,000 төгрөгийг бэлэн авч 4,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх хадгаламжаас зээл хийн нийт 7,500,000 төгрөгөөр худалдан авч байсан.

О.Б*нь хадгаламж барьцаалсан зээлийг маань төлнө гэсэн боловч 2,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 2,000,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа. Уг газрыг 2 жилийн өмнө 7,500,000 төгрөгөөр худалдан авсан байтал одоо 25,000,000 төгрөгөөр дур мэдэн үнэлж байгаад санал нийлэхгүй байна.

Уг газрыг Г.Г* миний бие 15,000,000 төгрөгөөр үнэлж О.Б*д оногдох хэсгийг шүүхээр тогтоон О.Б*с авах ёстой 2,000,000 төгрөгийг хамтад нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: О.Ба*н нэхэмжлэлтэй Г.Г*д холбогдох гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт оногдох хэсэг болох 6,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А* нөгөө талаас хариуцагч Г.Г* нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Тухайн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлж нэхэмжлэгч О.Б*д оногдох хэсгийг 5,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 57,475 төгрөг нийт 5,075,475 төгрөгөөр тохиролцож,

1.    Хариуцагч Г.Г*нь тухайн 5,075,475 төгрөгийг нэхэмжлэгч

О.Б*д өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, газрын гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

О.Б*н нэхэмжлэлтэй Г.Г*д холбогдох 6,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид *тоот хаягт байршилтай 4410052808 нэгж талбарын дугаартай 489 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж нэхэмжлэгч О.Б*д оногдох хэсгийг 5,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г* нь нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О.Б*н нэхэмжлэлтэй Г.Г*д холбогдох 6,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид * тоот хаягт байршилтай 4410052808 нэгж талбарын дугаартай 489 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж нэхэмжлэгч О.Б*д оногдох хэсгийг 5,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г*нь нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,950 төгрөгөөс 57,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,475 төгрөгийг, 57,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ