Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2022/0914/З |
Дугаар | 128/ШШ2024/0597 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Гуравдагч этгээд: Ү,
Маргааны төрөл: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд Үны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, иргэдийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр Увс аймгийн *******,******* сумдын нутагт орших Б нэртэй газарт 85.38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг “Т*******” ХХК-д олгожээ.
2.2.“Т*******” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн ******* сумын Засаг даргаар батлуулаагүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2.3.Нэхэмжлэгчээс Увс аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “ дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.4.Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар магадлалаар “хариуцагчид байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэгчийн 2018 оны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь хууль бус...” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.5.Нэхэмжлэгчээс энэ шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр дугаартай гүйцэтгэх хуудас олгосон ба Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын -ний өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
2.6.Мөн “Т*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “ дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны ******* дугаар шийдвэр, уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, тус компанийг дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.7. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр уг хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэх талаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр “Т*******” ХХК-д мэдэгджээ.
2.8.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн , 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай албан бичгүүдээр “Увс аймгийн ******* сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа” талаар дурдаж, өргөдөл гаргах хугацаа сунгах болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргажээ.
2.9.Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийг бүрдүүлэх бололцоог олгон мэдэгдэлд хугацаа заасан бөгөөд дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргаагүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
2.10.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрээр “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрийг биелүүлж, ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг нь хүчингүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр гарч, “Т*******” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч дурдсан хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж сунгуулах өргөдлийг гаргаагүй” гэх үндэслэлээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
2.11.Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2..Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэр хууль бус тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа ******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авах ажиллагаа бүхэлдээ хууль бус тул хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг үндэслэн хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэхүү захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.
2.13.Мөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар мэдэгдэл хууль бус тул хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 8/ШЗ2023/05 дугаартай захирамжаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй.
2.14.Нэхэмжлэгчийн зүгээс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрүүдээр манай зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт өгөх үед Увс аймгийн ******* сумын Засаг дарга 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулахад бэлтгэх нэг жилийн хугацаа байсаар байхад хариуцагч байгууллагын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 15 хоногийн хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн нь үндэслэлгүй, Ашигт малтмал, газрын тосны газар өөрсдөө хугацаа тогтоох шаардлагагүй, ...сумын Засаг дарга хуульд зааснаар 10 хоногийн дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг, гэтэл өргөдөл ирүүлэхийг мэдэгдсэн 15 хоногийн хугацаа нь энэ хугацаатай уялдаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу өргөдөл гаргах эрхийг сэргээж байгаа бол боломжит хугацаа гэдэгт Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 30 хоногийг ойлгож болох бөгөөд энэ хугацааг тогтоох боломжтой байсан, ...өмнө нь бий болсон эрх зүйн харилцаа сэргэж байгаа учраас шинээр баримт бичиг бүрдүүлэх нөхцөл байдал байхгүй, 2017 оноос хойш хайгуулын ажил хийгээгүй тул түүнээс хойших баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, шүүхийн шийдвэрийн дагуу дараалалтайгаар эрхээ сэргээж эдлэх гэхээр хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад шийдвэр гаргаж, эрх сэргээх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь хууль бус” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
2.15.Хариуцагчийн зүгээс “шүүхийн шийдвэрийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргах хугацааг олгосон боловч өргөдлөө ирүүлээгүй, нэхэмжлэгчид хугацаа сунгуулахад шаардлагатай хуульд заасан баримтуудыг бүрдүүлэх боломжит хугацаа байсан, 2017 оноос хойш тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөгдөөгүй, хайгуулын ажлын зардлын хэмжээг батлуулаагүй, маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “хуульд ямар нэгэн хугацаагүйгээр өргөдөл гаргах хязгааргүй эрх хэмжээ олгоно гэсэн ойлголт байхгүй, захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд боломжит хугацааг олгосон, шүүхийн шийдвэр гны дагуу хугацаа сунгуулах өргөдлөө гаргахад хуульд заасан шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байх үүрэгтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч “Т*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Увс аймгийн ******* болон******* сумдын нутагт орших Бт нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугk00а ар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу эзэмшиж ирсэн бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл жил бүр дараалан сунгуулж ирсэн. “Т*******” ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 02 дугаар сарын -ны өдөр зохих сумдын Засаг дарга нарт хандаж, дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Маягт дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.
Увс аймгийн ******* сумын Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүрэг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны ******* дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Увс аймгийн ******* сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас “Т*******” ХХК-ийн дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй үр дагавар үүссэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар магадлалаар Увс аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, 2018 оны менежментийн төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Дээрх магадлал хүчин төгөлдөр болсноор “Т*******” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл арилсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр “Т*******” ХХК-ийн дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны ******* дугаар шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, манай компанийн дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг дахин шийдвэрлүүлэх эрх сэргэсэн юм. Тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангуулахаар “Т*******” ХХК-ийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дугаар, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгүүдээр хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг илгээх цахим системд нэвтрэх эрх олгохыг хүссэн хүсэлтүүдийг илгээсэн. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэр ган. Энэхүү шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар мэдэгдэлд Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүйд тооцсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг мэдэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн ******* сумын Засаг даргаар батлуулсны дараа, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулна гэсэн дарааллыг манай компанид тайлбарласан. Үүний дагуу 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Увс аймгийн ******* сумын засаг даргад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, менежментийн төлөвлөгөөг дахин хүргүүлж, манай компанийн ажилчид 2022 оны 08 дугаар сарын -ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Увс аймгийн ******* суманд байрлан Увс аймгийн ******* сумын Засаг даргатай биечлэн уулзсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн хууль бус тайлбарыг өгсөн тул “Т*******” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан.
Увс аймгийн ******* сумын Засаг даргын дээрх хууль бус эсэргүүцлээс шалтгаалан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болсон тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэж тогтоосныг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан. Үүнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар албан бичгээр “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг баримт бичгийн бүрдүүлэх бололцоог олгон мэдэгдэлд хугацаа заасан бөгөөд дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргаагүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.
“Т*******” ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу өөрөөс шалтгаалах бүхий л шаардлагыг биелүүлэн дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан байтал “өргөдлийг үндэслэлгүйгээр хүлээн авалгүйгээр өргөдөл гаргаагүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. “Т*******” ХХК-ийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр компанийн буруутай үйлдэл бус Увс аймгийн ******* сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан хавсаргаж чадахгүй байгаа нөхцөл байдлыг тодорхой дурдаж, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу шийдвэрлээгүй бөгөөд мөн өдрөө дүгээр шийдвэрийг гаргаснаар манай компанийн эрх ашиг дахин зөрчигдөж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. “Т*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ гаргасан, мөн Увс аймгийн ******* сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй талаар Кадастрын хэлтэст хандан бичгээр мэдэгдсээр байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, “Т*******” ХХК-ийг буруутган, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг дуусгавар болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэр хууль бус тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл олгож байгаа 15 хоногийн хугацаа хангалтгүй байна. Тус 15 хоногийн хугацаанд хавсаргах ёстой баримт бичиг буюу менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, шүүхийн шийдвэр хэрэгжээгүй гэдгийг мэдэж байсан. Мөн бусад баримт бичиг боловсруулахтай холбоотой хугацаа нь эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал бий болгосон гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах энэ үйл явц сунгалт хийснээс хойш дараа жилийн тухайн өдөр байдаг. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж бэлдэх бүтэн жилийн нэг хугацаа Ашигт малтмалын тухай хуулиар заасан. Өөрөөр хэлэх юм бол тухайн баримт бичгүүдийг нь бэлдэх хугацааг жилийн өмнөөс мэдэж байдаг гэдэг нь тодорхой байна. Гэтэл энэ нөхцөл байдлыг дордуулсан байдаг. Анхан шатны шүүх 03 дугаар сарын 13-ны өдөр сунгуулах эрх зүйн харилцааг сэргээсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаанд Ашигт малтмал, газрын тосны газар өөрсдөө ямар нэгэн хугацаа тогтоох ямар ч шаардлагагүй. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрчихсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцааг хуулиараа зохицуулаад явна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө бид нар хуулийнхаа дагуу ингэж гаргах эрхтэй гэж үзэж байна.
15 хоногийн хугацаа гэдэг өөрөө Ашигт малтмалын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга 10 хоногийн дотор батлах ёстой байдаг. Гэтэл 15 хоногийн хугацаа нь энэ хугацаатай харилцан уялдахгүй байна. Тус хугацаатай жишиж болох хугацаа гэх юм бол хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгоод хүлээж авснаас хойш сарын дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 30 хоногийн хугацаанд боловсруулдаг. Сумын Засаг даргад хүргүүлээд Сумын Засаг дарга 10 хоногийн дотор батлах зохицуулалт байна. Хэрвээ эрх сэргээж байгаа бол хуульд менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжит хугацааг өөрөө тодорхойлсон гэж үзэж байна. Тэгэхээр эдгээр үндэслэлээр 15 хоногийн хугацаа гэдэг бол ямар нэгэн хуулийн үндэслэлгүй мөн кадастрын албанаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шийдвэрт ямар ч хугацаа заагаагүй байдаг. Мэдэгдэл гэдэг бол тухайн шийдвэрийн талаар мэдэгдэж байгаа ийм л албан бичиг. Бид нар тухайн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх мэдэгдэл гэдэг маань захиргааны актын дагуу үр дагавар үүсгэхээргүй баримт бичиг учраас тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр бид нар энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэндээ тухайн хууль бус ажиллагаанаас хамаараад ган захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Менежментийн төлөвлөгөөний хувьд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсан үйл ажиллагаа байгаа юм. Хайгуулын ажлын доод хэмжээг хангасан гэдэг тайланг 2017 онд өгөөд баталгаажуулчихсан. Үүнээс хойш бид нар хайгуул хийгээгүй, маргаантай байсан учраас ямар ч тийм баримт гаргаж өгөх боломжгүй. 2017 оны хайгуулын ажлын тайлангийн доод хэмжээг баталгаажуулсан нь цахим системд бүртгэлтэйг хэрэгт хавсаргачихсан байгаа. 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө цахим системд бүртгэгдчихсэн. Харин төлбөрийг бол төлчихсөн баримтыг хавсаргасан.
Шүүхийн шийдвэр биелүүлэхдээ Ашигт малтмалын газар хэрхэн яаж биелүүлэх улмаар биелүүлэхдээ энэ шүүхийн шийдвэрээр бий болсон нөхцөл байдлыг дордуулж биелүүлж байна уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж байгаа. Ашигт малтмалын газар өөрөө 15 хоногоо тогтоох боломжтой гэж үзье. Тэгэнгүүт 10 хоног, аль эсвэл 5 хоног гэх мэтээр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ өөрийн дураар хэрэгжүүлэх, аж аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг хөндөх асуудал цаашдаа гарч болзошгүй гэж үзэж байна. Тэгэхээр Ашигт малтмалын газрын шүүхийн шийдвэр биелүүлж байгаа энэ үйл ажиллагаа үндсэндээ хууль бус гэж үзэж байгаа юм. Өмнө нь бий болсон эрх зүйн харилцаа сэргэж байгаа учраас шинээр баримт бичиг бүрдүүлэх нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгч компани хайгуулын ажил хийгээгүй учраас давж заалдах шатын шүүхээс буцсан үндэслэлд дурдсан хайгуулын ажлын доод хэмжээний тайлан зэрэг баримтууд 2017 оны байдлаар байгаа.
Хязгааргүй эрх олгох гэсэн ийм зүйл яриад байна. Ерөөсөө энд хязгааргүй эрх олгох олгохыг хүсээд байгаа зүйл байхгүй. Заавал хариуцагч хугацаа сунгах ёстой гэсэн зүйл байхгүй. Бид нар юу хүсээд байна гэхээр шүүхийн шийдвэрийн дагуу сэргээгдсэн эрхээ дарааллаар нь сэргээгээд эдэлмээр байна. Эхний эрх нь сэргээгүй байхад Ашигт малтмалын газар дундаас нь сэргээгүй гэдгийг нь мэдсээр байж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад хугацаа сунгасан шийдвэрээ хүчингүй болгосон нь өөрөө хууль бус. Энэ талаар бид мөн хариуцагчид хүсэлт тавьж байсан. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдал харилцан уялдаатай, дэс дараалалтай, шүүхийн шийдвэрээр эрх сэргэж байгаа тохиолдолд дарааллын дагуу үйл ажиллагаа явагдах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, эрхийг сэргээж өгнө үү” гэв.
3.4.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Т*******” ХХК нь Увс аймгийн *******,******* сумдын нутагт орших Б нэртэй газар 85.38 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. “Т*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт...” ирүүлээгүй нь баримтаар тогтоогдож байсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр “Т*******” ХХК-д мэдэгдсэн.
“Т*******” ХХК-иас “өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “Т*******” ХХК нь Увс аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “ашигт малтмалын тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж захиргааны хэрэг үүссэн байсан тул энэ хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар анх үүсгэсэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
“Т*******” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газарт хандан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан бичгийг Увс аймгийн ******* сумын Засаг даргын тайлбарын хамтаар ирүүлсэн. Тус албан бичгийн хариуг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр 7 хуудас хавсралтын хамт хүргүүлсэн.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2021/0 дугаар магадлалаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Магадлал хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг сэргээсэн.
“Т*******” ХХК-ийн эзэмшиж байсан Увс аймгийн *******,******* сумдын нутагт орших Б нэртэй ашигт малтмалын дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1.69 га талбайгаар давхцалтай болох нь зурагзүйн дэлгэрэнгүй шүүлтээр тогтоогддог.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр “Т*******” ХХК-ийн дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Т*******” ХХК-ийн эзэмшиж байсан дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрээр 2018 оны ******* дугаар шийдвэр болон дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг “Т*******” ХХК-д мэдэгдсэн. Ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийг бүрдүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, ирүүлээгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрээр дээр дурдсан дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Энэ тухай 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр “Т*******” ХХК-д мэдэгдсэн. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг эс зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05/21 тоот албан бичгээр хандсан байх тул хариуг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тухайн асуудлаар өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалтай. Гэвч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж өргөдөл, гомдол гаргаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрэн бүрдсэн байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрийг үндэслээд хуучин хүчингүй болгоод бүртгэчихсэн байсан бүртгэлээ сэргээж дугаар дугаартай шийдвэр гаргаж эрхийг сэргээсэн. Хугацаа сунгах өргөдлөө 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэх талаар тус компанид мэдэгдсэн. Гэсэн хэдий ч тусгай зөвшөөрөл сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад огт гаргаагүй, ирүүлээгүй байсан. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны дүгээр шийдвэрээр дээрх дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг бүрдүүлэх ёстой. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан эзэмших эрхээ хадгалахын тулд хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээр төлбөрөө төлж баталгаажуулах ёстой. Өнөөдрийн байдлаар 2017 оноос хойш нэг ч төлбөр төлөгдөөгүй, зардлын доод хэмжээгээр баталгаажуулаагүй. Ингээд тухайн үед менежментийн төлөвлөгөөгөө батлуул гэж хангалттай хугацаа өгсөөр байтал тэр хугацаанд батлуулаагүй, сүүлд батлуулж авчирч ирсэн байна. Улмаар Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хуулийн үндэслэл бүхий болсон. Захиргааны акттай холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэдгийг хариуцагчийн тайлбарт тодорхой дурдсан байгаа. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Маргаан бүхий үйл баримттай холбоотойгоор 2 асуудал дээр яригдаж байгаа. Нэгдүгээрт захиргааны байгууллага боломжит хугацааг олгосон байна. Учир нь хуульд тусгайлан заасан хугацаа гэж байхгүй. Ямар нэгэн хугацаагүйгээр хязгааргүй эрх хэмжээг олгоно гэсэн ойлголт байж болохгүй. Захиргааны байгууллага тодорхой хэмжээний иргэн, хуулийн этгээдэд боломжит хугацааг олгоод тухайн хугацаандаа шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж аваад холбогдох хуулийн дагуу бүртгэлийг сэргээх ёстой. Хэдийгээр энэ хэрэг дээр өмнө нь шүүхийн шийдвэр ган ч шүүхийн шийдвэр гны дараа хүсэлтээ өгөхдөө холбогдох тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүгдийг нэхэмжлэгчийн хувьд бүрдүүлсэн байх ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн хуралдаанд ганц менежментийн төлөвлөгөө гэдэг асуудлаас болоод бүртгэхгүй байгаа асуудал байхгүй. Хайгуулын ажлын зардлын хэмжээг батлуулаагүй, хайгуулын ажлын тухайн үе шатын ажлын гүйцэтгэсэн тайланг батлуулаагүй, бичиг баримт дутуу байсан учраас захиргааны байгууллага бүртгэх боломж байхгүй. Захиргааны байгууллага зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэх боломж байхгүй” гэв.
3.7.Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын хүсэлтийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжээгүй байхад Ашигт малтмалын газраас гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчээс хэрэгжүүлэх боломжгүй байсан байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай магадлалаар “Т*******” ХХК-ийн эзэмшлийн дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийдвэрээр ““Т*******” ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны ******* дугаар шийдвэр, уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус компанийг дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож” шийдвэрлэсэн,
дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр ган,
улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр “Т*******” ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг мэдэгдсэн,
үүний дагуу “Т*******” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр ******* сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгуулах хүсэлтийг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай албан бичгээр өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан үйл баримт тогтоогдож байна.
2.Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрийн хууль зүйн үндэслэлээс үзвэл захиргааны байгууллага нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3 дахь заалтад заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаагүй гэх үндэслэлээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.
3.Ашигт малтмалын тухай хуулийн 22 зүйлийн зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийн бүрдэл, түүнийг захиргааны байгууллагад гаргах хугацааг тодорхойлон заажээ.
4.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай албан бичгээр гаргасан хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөлд тус компаниас Увс аймгийн ******* сумын Засаг дарга,******* сумын Засаг даргад хандан гаргасан 2022 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянан баталгаажуулах хүсэлтүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай магадлал, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны дугаартай шийдвэр, энэхүү шийдвэрийн дагуу хүргүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны дугаартай мэдэгдэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, “2016, 2017 оны хайгуулын ажлын тайлан, 2017, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, 2016, 2017 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянуулж баталгаажуулсан” тухай 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 354 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тодорхойлолт, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлсөн орлогын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм зэрэг баримтуудыг хавсарган өгсөн байна.
5.Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрийг үндэслэн тогтоосон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа/2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор/-нд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.4 дэх хэсэгт заасан өргөдөлд хавсаргавал зохих баримт бичгийн бүрдлийг хангаж өргөдөл гаргасан гэж үзэхээр байна.
6.Харин захиргааны байгууллагаас тогтоосон дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргах хугацаанд Увс аймгийн ******* сумын Засаг дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай магадлалыг биелүүлээгүй буюу дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй үзүүлсэн, улмаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг гаргаж өгөх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн, энэ талаараа Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн болох нь “Т*******” ХХК-ийн 2022 оны , дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын -ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, ******* дугаартай гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.
7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” шүүхийн эрхэм зорилго бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...” эрхийн хүрээнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүхээр сэргээн тогтоолгосон эрхээ баталгаатай эдлэх эрхтэй.
8.Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 23.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй.
9.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр нь дээрх хуульд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх, нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор ган захиргааны шийдвэр байна.
10.Гэтэл Увс аймгийн ******* сумын Засаг дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай магадлалд заасан захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компани 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан өгөх боломжгүй, улмаар шүүхээр сэргээн тогтоолгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргах эрхээ эдлэх боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
11.Захиргааны байгууллагаас дээрх бодит нөхцөл байдалд үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан сонгох боломжийн хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн өргөдөл гаргах эрхийг сэргээн эдлүүлэх зорилгодоо нийцүүлэн өргөдөл гаргах хугацааг сунгах боломжтой байжээ.
.Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд шүүхийн шийдвэрийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацааг захиргааны байгууллага хэрхэн тогтоох талаар зохицуулалт байхгүй боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдөл гаргах хугацаа”-г захиргааны байгууллага сонгох боломжийн хүрээнд энэ тохиолдолд зорилгодоо нийцүүлэх төсөөтэй байдлаар хэрэглэж, өргөдөл гаргах хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх байтал “шүүхийн шийдвэрийн дагуу өргөдөл гаргах 15 хоногийн хугацаа олгосон мэдэгдэл хүргүүлсэн, тухайн мэдэгдэлд дурдсан хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж сунгуулах өргөдлийг гараагүй” гэх шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй, анх гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгодоо нийцээгүй дүгнэлт хийж, бусад этгээдийн шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүйд нэхэмжлэгч компанийг буруутгаж, улмаар “Т*******” ХХК-ийн шүүхээр сэргээн тогтоолгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргах эрхийг дуусгавар болгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцээгүй байна.
13.Нөгөөтэйгүүр хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр “Т*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосны улмаас эрхээ сэргээн тогтоолгохоор 2018 оноос хойш шүүхийн журмаар маргаж, ашигт малтмалын хайгуулын ажил хийгээгүй байх тул энэ хугацаанд хамаарах хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг гаргаж өгөх боломжгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
14.Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглосон байна.
15.Гуравдагч этгээдээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар “Ө*******” төслийн сэдэвчилсэн судалгааны ажлыг “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлсэн, 288,867,887 төгрөгийн зардал гаргасан, тус судалгааны ажлын “Ихэр” нэртэй эрлийн талбайн 72.6 хувь нь “Т*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан гэх боловч уг судалгааны ажил нь нэхэмжлэгч “Т*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа, нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхийн журмаар маргаж байх хугацаанд хийгдсэн байх тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
16.Иймд дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн гаргасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжээгүй байхад Ашигт малтмалын газраас гаргасан шийдвэрээр нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон” гэх агуулга бүхий дүгнэлт хангагдаж байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.1, 106.3. дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ