Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2024/00437

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У* өөрийн байранд байрлах * банк ХК,

Хариуцагч: * оршин суух Б* овогт П* Х*

Хариуцагч: * тоотод оршин суух Г*овогт Т* Н*д,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,464,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Х*, Т.* нар нь* банк ХК-тай 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр * тоот Зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч нар нь явцын хугацаа хэтрэлт байнга гаргаж байсан ба зээлээ төлөхийг шаардсан 22 удаагийн тэмдэглэл программд бүртгэгдсэн баримтыг хавсаргав. Банкны зүгээс зээлдэгч нарт одоо байгаа орлоготой уялдуулж эргэн төлөлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулах, эсвэл амласан хугацаанд төлөлт хийхийг удаа дараа зөвлөж байсан боловч банктай ирж уулздаггүй, хүсэлт гаргаагүй, тодорхойгүй байгаа нь банкны үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсаар 133 хоногийн хугацаа хэтрэлтэй, чанаргүй зээлийн ангилалд шилжих хэмжээнд хүргэсэн.

Иймд П.Х*, Т.Н*нараас 12,464,676.00 төгрөгийг гаргуулж * банк ХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч П.* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: * банк ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х* холбогдох 12,464,676 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Н*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: * банк ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Н*холбогдох 12,464,676 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, зээл зээлийн хүүний тооцоолол, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

*банк ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х*, Т.Н* нарт холбогдох 12,464,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*банк ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х*, Т.*д нарт холбогдох 12,464,676 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,385 төгрөгөөс 107,193 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 107,193 төгрөгийг, 107,193 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ