Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2024/00286

 

   2024          12           20                                      157/ШШ2024/00286

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: “ХААН банк” ХК-ийнХ салбар Бр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Х аймгийн Бр сум, 1 дүгээр баг нийтийн байрны      6-11 тоотод оршин суух, Мөнх овогт А-ийнн А-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 21,826,443.44 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийнХ салбар Бр тооцооны төвийн харилцааны менежер, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М ургийн овогт А-ийнн А нь (РД: ЕА97110316) нь ХААН БанкныХ салбарын Бр тооцооны төвөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ/56980548 тоот зээлийн гэрээ байгуулан 21,572,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн (жилийн 15,6 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан. Зээлд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь цалингийн зээлийн зориулалтаар авсан ЗГ/56980548 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд:

а/ Үндсэн зээлийн төлбөрт 507408,14 төгрөг

б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 437089,75 төгрөг

в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6277,34 төгрөг. г/ Нийт 950,775,23 төгрөг.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /107 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

А.А нь Бр Уулын Баяжуулах Үйлдвэрийн Б цехэд нярваар ажилладаг. Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа, цалингаа бусад банкаар дамжуулан авдаг, ажлаа хэвийн хийж байгаа хэдий ч зээлийн төлөлтөө хийлгүй өдийг хүрлээ. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтэрч эхэлсэн. Харилцагч нь Бр сумандаа ажиллаж байгаа ба очиж уулзах гэхээр гэртээ байдаггүй, утсаар холбоо барих оролдлого удаа дараа хийсэн боловч утсаа авдаггүй. Эхнэр Т-тэй уулзахаар нөхөртөө хэлье гэдэг боловч хэлсэн хугацаандаа төлөлтөө хийлгүй, өдий хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Иймд банк ЗГ/56980548 тоот зээлийн гэрээний 6.1 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

I. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн № 31756980548 тоот зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулах.

II. 2024 оны 11 угаар сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан зээлийн төлбөрийг гаргуулах:

1. Үндсэн зээлийн үлдэгдэл 21,159,592,70 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 662,744,62 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,106,12 төгрөг. Нийт 21,826,443,44 төгрөг

III. Улсын тэмдэгтийн хураамжийн 267,082,21 төгрөг

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.” гэжээ.            

 

Хариуцагч А.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ХААН банкнаас авсан цалингийн зээл болох 21,826,443.44 төгрөгийг сар болгоны хуваарийн хуримтлагдсан төлөлтийг 1 дүгээр сарын 20 хүртэл хураагдсан төлөлт болон хүүг төлж дараа дараах сар болгон төлөлтийг хоцроолгүй төлөх болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийнХ салбар Бр тооцооны төв нь хариуцагч А.А-д холбогдуулан 21,826,443.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...цалингийн зээл болох 21,826,443.44 төгрөгийг сар болгоны хуваарийн хуримтлагдсан төлөлтийг 1 дүгээр сарын 20 хүртэл хураагдсан төлөлт болон хүүг төлж, дараа дараах сар болгон төлөлтийг хоцроолгүй төлөх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч А.Агийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,826,443.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийнХ салбар Бр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,082 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 267,082 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч А.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 133,541 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 133,541 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийнХ салбар Бр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийнХ салбар          Бр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,826,443.44 (хорин нэгэн сая найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,082 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч А.Агээс улсын тэмдэгтийн хураамж 133,541 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 133,541 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийнХ салбар Бр тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ