| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2024/0058/З/Т |
| Дугаар | 110/ШШ2024/0044 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2024/0044
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын 2024 оны А/87 дугаар захирамжаар байгуулсан Үнэлгээний хороо, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдох “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/540 дугаартай “У” ХХК-д хаягласан мэдэгдэл, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай, 2024 оны 5 дугаартай 22-ны өдрийн 05 дугаартай “Ө” ХХК-ийг шалгаруулсан хурлын тэмдэглэлүүдийг хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай байрны барилга угсралтын гэрээг хүчингүй болгох, Баяннуур сумын БШУЯ/2024001011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “У” ХХК-ийг шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд, “У” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулах албан бичиг хүргүүлэхийг аймгийн Засаг даргад, “У” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулах тухай Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “У” ХХК-аас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Манай компани нь тус шүүхэд Баяннуур сумын дотуур байрны барилгын тендерийн маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг шүүхэд мэдэгдэж байна. Цаашид энэ тендертэй холбоотой дахиж гомдол гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “У” ХХК-аас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/540 дугаартай “У” ХХК-д хаягласан мэдэгдэл, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай, 2024 оны 5 дугаартай 22-ны өдрийн 05 дугаартай “Ө” ХХК-ийг шалгаруулсан хурлын тэмдэглэлүүдийг хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай байрны барилга угсралтын гэрээг хүчингүй болгох, Баяннуур сумын БШУЯ/2024001011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “У” ХХК-ийг шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд, “У” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулах албан бичиг хүргүүлэхийг аймгийн Засаг даргад, “У” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулах тухай Боловсролын ерөнхий газарт тус тус даалгаа” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/540 дугаартай “У” ХХК-д хаягласан мэдэгдэл, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай, 2024 оны 5 дугаартай 22-ны өдрийн 05 дугаартай “Ө” ХХК-ийг шалгаруулсан хурлын тэмдэглэлүүдийг хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын “Ө” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай байрны барилга угсралтын гэрээг хүчингүй болгох, Баяннуур сумын БШУЯ/2024001011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “У” ХХК-ийг шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд, “У” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулах албан бичиг хүргүүлэхийг аймгийн Засаг даргад, “У” ХХК-тай дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулах тухай Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын 2024 оны А/87 дугаар захирамжаар байгуулсан Үнэлгээний хороо, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША