Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00005

 

        2025         01         06                                         157/ШШ2025/00005

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Х аймаг, Хэрлэн сум, Баатруудын гудамж, ХБанкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг У 16-2 тоотод оршин суух, Боржигон овогт Г-ийн Т-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,858,754.45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБанк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Т-аас зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 1,716,396 төгрөг, зээлийн хүү 140,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,483.72 төгрөг, нийт 1,858,754.45 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2024 оны 7 дугаар сарын 08-нд Хбанкнаас 1,700,000 төгрөг 2 жилийн хугацаатай сард 173,950 төлөхөөр авсан. Биеийн байдлаас болоод эмнэлэгт хэвтээд төлж чадаагүй тул 1 сардаа багтааж хүүг нь төлөөд үлдэгдэл мөнгийг нь сар сард нь төлөх хүсэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБанк” ХХК нь хариуцагч Г.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,858,754.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Г.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1 сардаа багтааж хүүг нь төлөөд үлдэгдэл мөнгийг нь сар сард нь төлөх хүсэлтэй байна..” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Г.Тын нэхэмжлэлийн шаардлага болох 1,858,754.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,690 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 44,690 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 22,345 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 22,345 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХХ-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т-д холбогдох 1,858,754.45 (нэг сая найман зуун тавин найман мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,690 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 22,345 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 22,345 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ