Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2024/00246

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,397,076 (нэг сая гурван зуун ерэн долоон мянга далан зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103466393 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 373,028 төгрөг, 7102445463 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 690,365 төгрөг, 7103078754 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 325,183 төгрөг, нотариатын төлөр 8500 төгрөг нийт 1,397,076 төгрөгийг хариуцагч ******* ******* гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У.******* миний бие “Ашид капитал” ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. “Ашид капитал” ББСБ-аас нэхэмжилсэн 1,397,076 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,397,076 (нэг сая гурван зуун ерэн долоон мянга далан зургаан) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК, хариуцагч У.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч У.******* нь нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №7102445463 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-г, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №7103078754 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-г, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр №710346693 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-г тус тус байгуулсан.

Дээрх цахим зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №7102445463 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-гээр 690,365 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №7103078754 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-гээр 325,183 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр №710346693 дугаартай “Цахим зээлийн гэрээ”-гээр 373,028 төгрөг буюу нийт 1,397,076 төгрөгийг зээлж авсан бөгөөд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,397,076 (нэг сая гурван зуун ерэн долоон мянга далан зургаан) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,397,076 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,397,076 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,304 төгрөгийн тал хувь болох 18,652 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,652 төгрөгийг, хариуцагч У.******* улсын тэмдэгтийн хураамж 18,652 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,397,076 (нэг сая гурван зуун ерэн долоон мянга далан зургаан) төгрөгийг хариуцагч У.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,304 төгрөгийн тал хувь болох 18,652 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,652 төгрөгийг, хариуцагч У.******* улсын тэмдэгтийн хураамж 18,652 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч У.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ