Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00023

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын *-р баг, Хы байр, М гудамж, 3** тоотод оршин суух, Б Д овогт Мын Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Тг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Ж.Тнь /РД:*************/ Ө аймаг, Д сум, * дугаар баг, и ун *-3 тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас: 9934****, 8855****, эгч-8840****, найз Э 8999****. Ж.Ттай 2018 оноос хамт амьдарсан бөгөөд биднийг хамт амьдарч байх хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын **-ны өдөр Т.А хүү маань төрсөн. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох зорилгоор Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаяг тодорхойгүй шалтгаанаар 136/ШЗ2024/0***** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Ж.Тг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Ж.Тгийн бичиг баримтуудын хуулбар, цахим хаягийн зураг, өөрийнх нь зургийн хуулбар /хх-5-9/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн 136/ШЗ2024/0**** дугаартай шүүгчийн захирамж /хх-10/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М.Д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Тг оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ж.Т нь хүү Т.Аын эцэг нь учраас хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох зорилготой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт Ж.Т нь оршин суудаггүй болох нь Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн 136/ШЗ2024/0**** дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 10 дахь тал)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана,

Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.

Иймд нэхэмжлэгч М.Д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Тг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.Тг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т овогт Жийн Тг /РД:***********/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ж.Тг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.НАРАНЦЭЦЭГ