Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 158/ШШ2024/0026

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Э.******* нь Үндэсний энгийн гадаад паспортоо зориуд гэмтээсэн гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ө.*******т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хянав.

...улсын байцаагч Э.******* нь Үндэсний энгийн гадаад паспортоо зориуд гэмтээсэн гэх зөрчилд Ө.*******ээс иргэний харилцаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон Н.*******оос холбогдогчоор мэдүүлэг авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийг танилцуулах, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуруулж гардуулах зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш хүнийг ажиллагаанд оролцуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн байна.

Үндэслэл нь: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг гэж,

Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-3 Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэж

Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;

1.2-д хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжпэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор тус тус хуульчилсан байхад хуулийг ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал: Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасан Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжпэлийн үндсэн дээр үүснэ гэсэн иргэний харилцаанд хэрэглэх заалтыг хэрэглэсэн байна.

Иймд ...улсын байцаагч Э.******* нь ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ө.*******т 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.******* хариу тайлбартаа: ... Үндэсний энгийн гадаад паспортоо зориуд гэмтээсэн гэх зөрчилд Ө.*******ээс иргэний харилцаанд оролцуулахаар итгэмжпэл олгосон Н.*******оос холбогдогчоор мэдүүлэг авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийг танилцуулах, шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш хүнийг ажиллагаанд оролцуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.

Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2-д хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан байхад зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч байна.

Цаашид холбогдох хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч /Э.*******/-д холбогдуулан Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

Шүүх уг дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн хариу тайлбарыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Энэ нөхцөл байдал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0025/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0025/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыгдурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ