| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2025/00003/И |
| Дугаар | 308/шш2025/00024 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00024
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 308/ШШ2025/00024 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, М сум, * дугаар багт оршин суух А овогт Иын Бын нэхэмжлэлтэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: И.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд: Миний бие 1971 оны 05 дугаар сарын 23-нд Д аймгийн М суманд төрсөн юм. Тухайн үеийн байгууллагад ажиллаж байсан нягтлан нь намайг хойд эцэг Т-Ор овоглож хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн бөгөөд тэтгэвэрт гарахад бичиг баримт, овог зөрүүтэй гээд боломжгүй болоод байна. Иймд Т-Оын Б гэх хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдийн эзэмшигч нь Иын Бын баримт бичиг мөн гэж нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, 840*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 228*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, гэрч Т.Б, Ё.И нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-11/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс: нотлох баримт бүрдүүлэхээр гэрч Т.Б, Ё.И нарыг гэрчээр асуусан тэмдэглэл
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч И.Б нь эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
И.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэн шийдвэрлүүлэх эрхтэй.
И.Б нь Иын Б мөн болох нь нотариатаар гэрчлүүлсэн баримт бичгийн хуулбар, төрсний гэрчилгээ, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Т.Б, Ё.И нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
840*** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 228*** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Иын Бр гэж бичихийг Т-Оын Бр гэж буруу бичсэн байх бөгөөд дээрх хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Иын Бр мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар И.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 840*** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 228*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь А овогт Иын Бр мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ