| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2025/00007/И |
| Дугаар | 308/ШШ2025/00025 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 308/ШШ2025/00025
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 308/ШШ2025/00025 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д аймгийн А сумын * дүгээр баг, Э хороолол, * дүгээр байр, 4** тоотод оршин суух, Б овогт Оы Шгийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: О.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О овогтой Ш Д аймгийн И суманд төрсөн,Тухайн үед төрсний гэрчилгээг эмээ авсан бөгөөд өөрөөрөө овоглон Оы Ш гэж бичүүлсэн. Энэ үеэс хойш миний бүх бичиг баримт Оы Ш гэж бичигдсэн. Би 1991 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ажилд орсон. Ажилд орсон тушаал дээр Оы Ш гэж буруу бичсэн байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон чинь зөрчилтэй гээд болохгүй байна.1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, ээлжийн амралт олгох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. гэв
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Зийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах,өөр ажилд шилжүүлэх,ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-5/, 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай Зийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилчин авах, өөр ажилд шилжүүлэх Б.А, Б.П нарын тодорхойлолт, тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-7-10/, Цалингийн тодорхойлолт /хх-11,12-17/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч: О.Ш нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
-Миний бие О овогтой Ш Д аймгийн И суманд төрсөн, Тухайн үед төрсний гэрчилгээг эмээ авсан бөгөөд өөрөөрөө овоглон Оы Ш гэж бичүүлсэн. Энэ үеэс хойш миний бүх бичиг баримт О Ш гэж бичигдсэн.
-Би 1991 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ажилд орсон. Ажилд орсон тушаал дээр Оы Ш гэж буруу бичсэн байна.
-Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон чинь зөрчилтэй гээд болохгүй байна.
-1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, ээлжийн амралт олгох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: Б овогт Оы Шг Оы Ш гэж 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, ээлжийн амралт олгох тухай тушаалд буруу бичсэн болох нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-5/, 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилчин авах, өөр ажилд шилжүүлэх Б.А, Б.Пм нарын тодорхойлолт, тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-7-10/, Цалингийн тодорхойлолт /хх-11,12-17/ зэрэг нотлох баримт болон хүсэлт гаргагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.
Иймд Б овогт Оы Шг 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, ээлжийн амралт олгох тухай тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар О.Шгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Оы Шг 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай Згийн *-р цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд авах,өөр ажилд шилжүүлэх,ээлжийн амралт олгох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Шгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ