| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2025/00004/И |
| Дугаар | 308/ШШ2025/00022 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 308/ШШ2025/00022
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 308/ШШ2025/00022 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Дтын гудамж, дугаар хэсэг, зд оршин суух Бл овогт Цийн Бийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох,баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд: Миний бие Д аймгийн М суманд төрсөн. баримт бичиг мөн гэж нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү,
Мөн Би багадаа хүнд үрчлэгдсэн. Үрчилж авсан эх Цээр овоглон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ албан ёсоор авсан. Гэтэл тухайн үеийн баримт бичигт ажиллаж байсан албан тушаалтан Цийг Цгэж, мөн үрчилж авсан эцэг Өөөр овоглон Ө.Б гэж буруу бичсэн.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, Архивын тодорхойлолт /хх-6/, М сумын Сын з нэгдлийн даргын 6 дугаартай тушаал /хх-7/, мөн 83 дугаартай тушаал /хх-8/, Смын з хувьцаат компанийн ерөнхий захирлын 15 дугаартай тушаал /хх-9-10/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0801/2*** дугаартай албан бичиг /хх-11/, Сын з нэгдлийн даргын 6 дугаартай тушаал /хх-12/, Д аймаг Зг даргын тамгын газар, архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 2**-ний өдрийн 359 дугаартай тодорхойлолт /хх-13/, Хүндэт тэмдгийн үнэмлэхний хуулбар /хх-14/, тамирчны үнэмлэх /хх-15/, ойн медалийн үнэмлэхний хуулбар /хх-16-17/, гэрчүүдийн тодорхойлолт, бичиг баримт /хх-18-26/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс: Нотлох баримт бүрдүүлэхээр гэрч Ц.Нл, Ж.Нан, Т.Бй, Б.Ог нарыг гэрчээр асуусан /хх-33-40/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэн шийдвэрлүүлэх эрхтэй.
Доорхи баримт бичигт нэхэмжлэгч Бл овогт Цийн Бхийн нэрийг Цэийн Б, гэж эхийн нэрийг буруу бичсэн, Ө.Б гэж / үрчлэн авсан эцгээр/ буруу ташаа бичсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Учир иймд 1994 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 15 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0801/22** дугаартай албан бичгийн, Д аймаг Засаг даргын тамгын газар, архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 359 дугаартай тодорхойлолт зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Цйн Бмөн болохыг,
Бл овогт Цийн Бийг 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн М сумын Нны газарт ногоочноор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, баримт бичиг болон гэрчүүдийн мэдүүлгээр зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.Бхийг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бхөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1994 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 15 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0801/2*** дугаартай албан бичгийн, Дь аймаг Засаг даргын тамгын газар,архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын **-ний өдрийн 359 дугаартай тодорхойлолт зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь Бл овогт Цийн Б мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Цийн Бийг 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн М сумын Ны газарт ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бхөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ