| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00003/И |
| Дугаар | 137/ШШ2025/00003 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00003
2025 01 06 137/ШШ2025/00003
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х Х б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох 45,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х Х б ХК-ийн ХК /ХХД:..........., РД:......., утас:........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Х б ХК-ийн харилцагч Б.О....... нь 2023 оны 08 сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Х Х б ХК-ийн ........ тоот харилцах данснаас Э-н Б-ийн Х ХК-ийн............ тоот данс руу 45,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. 2023 оны 08 сарын 03-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч Э.Б-ийн Хаан банкны ........... тоот дансанд давхардсан гүйлгээгээр 45,000 төгрөг илүү шилжүүлсэн. Дээрх алдаатай шилжиж орсон мөнгө нь Х Х б ХК-ийн хөрөнгө болно. Х Х б ХК-ийн зүгээс Э.Б руу удаа дараа холбогдон алдаатай гүйлгээний авлагыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл эргэн холбогдоогүй, учруулсан хохирлыг огт төлж барагдуулаагүй учир Х Х б ХК--нд учруулсан бодит хохирлын мөнгө болох 45,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...... баг ....... гудамж ..... тоотод оршин суух, Э овогтой Б /РД:......, утас: ......../-ийн
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г овогтой Г /утас:....../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х Х б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б-д холбогдуулж, 45,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 06-ны өдөр танай шүүхэд гаргасан. иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 45,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 24-ний өдөр төлж барагдуулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Х б ХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 45,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага 45,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х Х б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох 45,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Б-с 2,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Х б ХК-д олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б