| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00616/И |
| Дугаар | 133/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2025/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овгийн **-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч *** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** миний бие 1974 оны 12 дугаар сарын 27-нд Халиун сумд төрсөн. 1988 онд 8-р ангиа төгсөөд мал дээр гарч ээж дүү нарын хамт мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малын А данс өрхийн тэргүүний ээжийн нэр дээр бүртгэгдсэн учраас ажллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*** гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн ам тооллогын лавлагаа,
-***-ийн ***-ийн төрсний гэрчилгээний хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаартай архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 458 дугаартай архивын лавлагаа, 1991-1995 онуудын малын А дансны архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
-***-ийн ***, ***-ийн *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-***-ийн ***-ийн төрөгсдийг бүртгэх анкет, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 Паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***-ийн *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 458 дугаартай ...тус аймгийн Халиун сумын Олонбулаг багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***-ийн ***-ийн мал маллаж байсан хугацаа (1991-1995 он) хүртэлх гээд 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1991-1995 онуудын малын А дансны архивын хуулбар,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5705 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар ***-ын *** тэргүүлэгч өөрөө, 33 настай, ***-ийн *** , охин 14 настай, эмэгтэй, ***-ийн ***, охин, 7 настай, эмэгтэй, ***-ийн *** хүү, 4 настай, эрэгтэй, ***-ийн ***, хүү, 9 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай *** овогтой *** (***) нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн бага сургуульд 1982-1985 онд суралцаж төгссөн нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
Говь-Алтай аймгийн Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай ***-ийн *** (***) нь 1982 онд тус сургуулийн 1-р ангид элсэн суралцаж, 1990 онд 8-р анги төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *** регистрийн дугаартай *** овгийн ***ийн ***, *** регистрийн дугаартай *** овгийн ***-ийн *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
5. ***-ийн *** нь 1990 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгссөн, ***-ийн ***-ийн мал маллаж байсан хугацаа 1991 оны малын А дансанд ам бүл 5, 1992 оны малын А дансанд ам бүл 5, 1993 оны малын А дансанд ам бүл 5, 1994 оны малын А дансанд ам бүл 5, 1995 оны малын А дансанд ам бүл 5 гэж тодорхойлсон ам бүлийн тоо болон Сэдэдийн Батсайхан, ***-ийн *** нар нь 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 1989 оны хүн ам, орон сууцны тооллогод Хулганы Хандмаа нь ам бүл 5 гэж бүртгэгдсэн нөхцөл байдлаас үзэхэд *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт ээжийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Иймд *** овгийн **-ийн ***-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн **-ийн ***-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ