| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00089/И |
| Дугаар | 152/ШШ2024/00514 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2024/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, шүүгч Я.Урнаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А холбогдох,
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 73,915,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б
Иргэдийн төлөөлөгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗнь хариуцагч Ц.А-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Монгол Улсын ТАЗ-ндаргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Бг тус газрын Хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-г тус газрын Хэлтсийн дарга, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, ТАЗ-н2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Улмаар дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А биелүүлээгүй тул Зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 112, 115 дугаар тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/02, Б/10 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байхад нэр бүхий иргэдийг хууль зөрчиж ажиллуулсаар байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсноос үүдэн төрд учирсан хохирол болох 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд иргэн Ц.Ц-т нийт 29,329,738 төгрөг, иргэн Б.Б-д нийт 44,585,843 төгрөгийг тус тус тооцож олгосон байна. Иймд Ц.А-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 73,915,581 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Төрд учирсан хохирлыг Монгол Улсын ТАЗ-ннэр дээрх төрийн сангийн *** тоот дансанд буруутай албан тушаалтан Ц.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд иргэн Ц.А-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсон бол гэдгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан байгаа. ТАЗ-н2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, Увс аймгийн нутаг дэвсгэрийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагааны хүний нөөцийн шийдвэрт хяналт шалгалтын ажлыг хийсэн байдаг. Уг хяналт шалгалтаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-гийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Б.Б-г тус газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ц.Ц-ыг тус газрын хэлтсийн дарга, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус хууль бусаар томилсныг ТАЗ-стогтоож, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дугаартай тогтоолоор зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн байдаг. Улмаар дээрх хугацаат үүрэг даалгаврыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А биелүүлээгүй учраас ТАЗ-н2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаал хүчингүй болгох тухай 112 болон 113 дугаартай тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгчийн 2021 оны Б/02 болон Б/10 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох тогтоолыг хүргүүлсэн. ТАЗ-с2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/938 дугаартай албан бичгээр тогтоол хүргүүлж, чиглэл өгсөн. Дээрх тогтоолууд хүргэгдсээр байхад дээрх 2 нэр бүхий иргэдийг хууль бусаар төрийн албанд томилуулан ажиллуулсаар байсан. Үүний улмаас төрд хохирол учирсан гэж үзэж байгаа. Иргэн Б.Бд 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд нийт 44,585,843 төгрөгийг олгосон. Ц.Цт мөн дээрх хугацаанд 29,329,738 төгрөгийг олгосон. Нийлбэр дүнгээрээ 73,915,581 төгрөгийг дээрх 2 нэр бүхий албан хаагчийг буюу иргэнийг төрийн албанд хууль бусаар томилж олгосон тул ТАЗ нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд ТАЗ хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалт хийгээд төрийн албанд хууль бусаар томилсныг ТАЗ тогтоосон тохиолдолд зөрчил арилгуулах хугацаат үүрэг даалгавар хүргүүлнэ. Төрийн албаны хуулийн 30.3 дахь хэсэгт зөрчил арилаагүй тохиолдолд ТАЗ-стомилсон шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд ТАЗ-нэрх үүргийг зааж өгсөн. Тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ТАЗ хяналт шалгалт хийгээд асуудлын үр дагаврыг хүчингүй болгох эсэхийг зохицуулж өгсөн. Үүний дагуу ТАЗ2021 онд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг. ТАЗ-ндаргын тушаал гараад, удирдамж батлаад, удирдамжийн хүрээнд Увс аймгийн төрийн байгууллагуудад сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хууль журмын дагуу эсэх талаар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхэд Увс аймгийн Эрүүл мэндийн газарт Б.Б, Ц.Ц хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн албан тушаалтай ажиллаж байсан. Дээрх хүмүүс нь Төрийн албаны хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд тооцогддог. Төрийн захиргааны буюу жинхэнэ албан тушаалд байгаа нь яаж батлагдаж байгаа гэхээр хуулиараа батлагдаж байгаа. Эрүүл мэндийн газарт тухайн 2 хүнийг төрийн албаны хууль тогтоомж зөрчөөд томилсон байна гэдгийг ТАЗ2022 оны 240 дугаартай тогтоолоор тогтоосон. 240 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр эдгээр томилгооны зөрчил арилгах хугацаат үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. ТАЗ-стогтоосон хугацаанд томилгооны зөрчил арилаагүй учраас 2022 онд Б.Б, Ц.Ц нарт холбогдох тогтоолууд гарсан. Б.Б, Ц.Ц нарыг хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний үр дагавар нь эдгээр хүмүүсийг төрийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг нь тухайн албан тушаалд ажиллах эрх зүйн үндэслэлгүй болж байгаа. Гэтэл томилсон тушаалыг хүчингүй болгосоор байтал Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Ц.А нь ТАЗ-нтогтоолыг биелүүлэхгүй, тухайн хүмүүсийг ажиллуулаад цалин хөлс олгосоор байсан. Томилсон шийдвэр, тушаал байхгүй байхад ажиллуулж цалин хөлс олгож байна гэдэг нь гэм буруугийн санаатай хэлбэр байгаа. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлтүүд 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг төрийн албанд хууль бусаар томилж ажиллуулсан тохиолдолд түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцож нөхөн төлүүлнэ гэж заасан. ТАЗ-стөрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг хууль бусаар томилж ажиллуулсан тохиолдолд төрд учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаад эрх зүйн үндэслэл нь бүрдсэн юм. Ийм учраас Б.Б Ц.Ц нар 2022 оны 7 дугаар сараас хойш 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон цалин хөлсийг төрд учирсан гэм хорын хохиролд тооцож ТАЗ-снэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хангаж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Ц.А болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТАЗ-нтус шүүхэд гаргасан 73,915,581 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 01 сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г тус газрын Хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Цыг тус газрын хэлтсийн дарга, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан
мэргэжилтнээр тус тус томилон ажиллуулсан. Б.Б болон Ц.Ц нар нь томилогдсон ажлын байранд буюу төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлэн хөдөлмөрлөснийхөө төлөө төрөөс цалин хөлс авсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн. Үүнийг төрд учруулсан хохирол гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад намайг төрд хохирол учруулсан
гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон... гэх заалтыг үндэслэж хохирол учруулсан гэж үзэн мөн хуулийн 50.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргажээ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргахаар хуульчлагдсан байна. Хуулийн энэхүү агуулгаас харвал хохирол учруулсан гэх үйлдэл нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхаар, тухайн шийдвэрийн улмаас төлөгдөх хохирлын нөхөн төлөлтийг хянаж, төлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргах тухай ойлголт байна. Нэхэмжлэлд хавсаргагдсан баримтаар миний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд хохирол учруулсан гэдгийг тогтоосон ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй болно. Түүнчлэн Б.Б, Ц.Ц нар нь 2021 оны 1 сард дээрх ажлын байранд томилогдон ажилласан байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн албанд хууль бусаар томилсон гэх зохицуулалт нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж нэмэгдсэн зохицуулалтыг үндэслэж хууль батлагдахаас өмнө үүссэн харилцааг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ТАЗ-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, ТАЗ-н улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын ТАЗ-н2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар ТАЗ-н даргаар томилох тухай тогтоол, итгэмжлэл, ТАЗ-н даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай Орон нутагт ажиллуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, ТАЗ-н2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар Б.Б-г албан ажилд түр томилох тухай тушаал, ТАЗ-н2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тогтоол, Б.Б-гийн цалингийн карт 2022 оны 7-12 сар, 2023 оны 1-12 дугаар сарын цалингийн карт, ТАЗ-н 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04/73 дугаар албан бичгээр Ц.Ад хүргүүлсэн төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдээлэл ирүүлсэн тухай албан бичиг, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай Ц.Ц-ыг албан ажилд түр томилох тухай тушаал, ТАЗ-н2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 112 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/86 дугаартай Ц.Ц-ыг албан тушаалд томилох тухай тушаал, Ц.Ц-ын 2022 оны 7-12 дугаар сарын цалингийн карт, 2023 оны 1-12 дугаар сарын цалингийн карт, ТАЗ-н2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04/72 дугаар албан бичгээр Ц.А-д хүргүүлсэн төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдээлэл ирүүлсэн тухай албан бичиг, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.А 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөөр баталсан Увс аймагт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтийн дагуу ажлын хэсгийн хяналт үнэлгээ хийх удирдамж, хяналт үнэлгээ хийх удирдамжийн төлөвлөгөө, Ц.Цын цалингийн карт, Б.Бгийн цалингийн карт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/50 дугаартай Эрүүл мэндийн газрын ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/70 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/73 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/102 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/125 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/68 дугаар Эрүүл мэндийн газрын ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/97 дугаар Эрүүл мэндийн газрын ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/53 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/27 дугаар Урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дугаар Урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/31 дүгээр Урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/395 дугаар Урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/13 дугаар Урамшуулал олгох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар Урамшуулал олгох тухай захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Увс аймгийн Засаг даргатай 2021 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний жилийн эцсийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Увс аймгийн Засаг даргатай 2022 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний жилийн эцсийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүл мэндийн сайд, Увс аймгийн Засаг даргатай 2023 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний жилийн эцсийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга, Эрүүл мэндийн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Эрүүл мэндийн газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Эрүүл мэндийн газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 330 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай Ц.Ц-ыг албан ажилд түр томилох тухай тушаал, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар Б.Б-г албан ажилд түр томилох тухай тушаал, Ц.Ц-ын цалингийн карт /тайлант огноо 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр/, Б.Б-гийн цалингийн карт /тайлант огноо 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр/, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай тогтоолын дагуу ТАЗ-н2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны хоорондох явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, ТАЗ-н2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 04/938 дугаар албан бичгээр Увс аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай албан бичиг, ТАЗ-н2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 112 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тогтоол, ТАЗ-н2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
10. Шүүхийн санаачилгаар ТАЗ-н2022 оны 112, 115 дугаар тогтоолыг хариуцагчид мэдэгдсэн эсэх талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулав.
9. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.А сонгон шалгаруулалтгүйгээр Б.Б, Ц.Ц нарыг томилсон учраас гэм буруутай гэж үзэж байна. Энэ томилгоо буруу байсан учраас төрд цалингаар хохирол учирсан гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗ-н хариуцагч Ц.А-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэслэлтэй байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүхэд хоолой өвдөж, өндөр халуурсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаатай хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтдээ 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадалгааг хавсарган ирүүлсэн.
Дээрх эмнэлгийн магадалгаагаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн байх тул дээрх магадалгааг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр явагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Монгол Улсын ТАЗ-н даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г тус газрын Хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-ыг тус газрын Хэлтсийн дарга, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, ТАЗ-н2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Улмаар дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А биелүүлээгүй тул ТАЗ2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 112, 115 дугаар тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/02, Б/10 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байхад нэр бүхий иргэдийг хууль зөрчиж ажиллуулсаар байсан. Б.Б, Ц.Ц нар нь 2024 оны 8, 10 дугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан гэв.
3.2. Ц.А нь Б.Б, Ц.Ц нарыг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсноос үүдэн төрд учирсан хохирол болох 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд иргэн Ц.Ц-т нийт 29,329,738 төгрөг, иргэн Б.Б-д нийт 44,585,843 төгрөгийг тус тус тооцож олгосон байна. Иймд нийт 73,915,581 төгрөгийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төрд хохирол учруулсан этгээд болох Ц.Агаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэв.
3.3. Ц.Ц, Б.Б нарыг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон асуудлын талаар шүүхийн шийдвэр гарах боломжгүй юм. Учир нь, Ц.А-гийн дээрх хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн этгээд л захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэн нэг иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд байхгүй байсан. Мөн ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн
4. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
4.1. Ц.А нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 01 сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г тус газрын Хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-ыг тус газрын
хэлтсийн дарга, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан
мэргэжилтнээр тус тус томилон ажиллуулсан. Б.Б болон Ц.Ц нар нь томилогдсон ажлын байранд буюу төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлэн хөдөлмөрлөснийхөө төлөө төрөөс цалин хөлс авсан. Мөн Б.Б, Ц.Ц нарын ажлын гүйцэтгэлд удаа дараа хяналт шалгалт хийгээд хангалттай гэж үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн. Үүнийг төрд учруулсан хохирол гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэв Б.Б, Ц.Ц нарт олгосон цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж үзэх юм бол төр иргэний бодитойгоор хөдөлмөрлөсөн хөдөлмөрөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байна.
4.2. Түүнчлэн, Ц.А нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад намайг төрд хохирол учруулсан
гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргахаар хуульчлагдсан байна. Хуулийн энэхүү агуулгаас харвал хохирол учруулсан гэх үйлдэл нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхаар, тухайн шийдвэрийн улмаас төлөгдөх хохирлын нөхөн төлөлтийг хянаж, төлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргах тухай ойлголт байна. Нэхэмжлэлд хавсаргагдсан баримтаар хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд хохирол учруулсан гэдгийг тогтоосон ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй болно.
4.3. Мөн Б.Б, Ц.Ц нар нь 2021 оны 1 сард дээрх ажлын байранд томилогдон ажилласан байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн албанд хууль бусаар томилсон гэх зохицуулалт нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж нэмэгдсэн зохицуулалтыг үндэслэж, хууль батлагдахаас өмнө үүссэн харилцааг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ТАЗ-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хариуцагч Ц.А нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/02 дугаар Б.Б-г албан ажилд түр томилох тухай тушаалаар Б.Б тус газрын Хэлтсийн дарга, Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар Ц.Ц-ыг албан ажилд түр томилох тухай тушаалаар Цэгмидийн Цэдэнбалжирыг Хэлтсийн дарга, Гэр бүл төлөвлөлт нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс томилон ажиллуулжээ.
5.2. ТАЗ-н 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тогтоолоор ТАЗ-н 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Б-г томилсон тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Б-г албан ажилд түр томилох тухай Б/02 дугаар тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Ц.Ц-ыг албан ажилд түр томилох тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.
5.3. Нэхэмжлэгч ТАЗ нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Б-г томилсон тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Б-г албан ажилд түр томилох тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Ц.Ц-ыг албан ажилд түр томилох тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112 дугаар тогтоолыг хариуцагч Ц.Ад 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн болох нь шүүхийн журмаар нэхэмжлэгч ТАЗ-н нотлох баримтаар гаргуулсан явуулсан бичгийн бүртгэл, ТАЗ-н 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/938 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч талаас хариуцагч Ц.А нь иргэнийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилон ажиллуулсны улмаас 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд төрд нийт 73,915,581 төгрөгийн хохирол учруулсан гэж шаардсан ба зохигчид хохирлын хэмжээний талаар маргаагүй.
7. Харин албан тушаалтны шийдвэр хууль бус болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу төрийг төлөөлөн хохирол шаардаж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон боловч тухайн иргэн албан тушаалын чиг үүргийг хангалттай сайн хэрэгжүүлж, хөдөлмөрлөсөн бол төрд хохирол учирсан гэж үзэх эсэх талаар маргасан.
8. Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан бол 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон болохыг төрийн албаны төв байгууллага тогтоосон бол уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан нь төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Улмаар төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан бол төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгээр Төрийн албаны зөвлөлд олгожээ.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгийн зохицуулалтыг системчлэлийн аргаар тайлбарлавал, ТАЗ нь зөвхөн шүүхийн шийдвэрээр албан тушаалтны шийдвэр хууль бус болохыг тогтоосон тохиолдолд төрийг төлөөлөн гэм буруутай албаны тушаалтнаас хохирол нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэх нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн зорилгод нийцэхгүй юм.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасны дагуу ТАЗ нь төрийн албан хаагч иргэнийг төрийн улс төрийн албан тушаалаас бусад албан тушаалд хууль бусаар томилсныг тогтоож, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд байна.
Ийнхүү иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон болохыг ТАЗ тогтоосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд ТАЗ нь албан тушаалтны төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавих чиг үүрэгтэй субъект болохын хувьд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
9. Хариуцагч Ц.А нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу төрийн албаны удирдах албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалын сул орон тоог нөхөх, иргэнийг төрийн албанд шилж сонгож, шалгаруулж авах журмыг мэдэх ёстой, хэрэгжүүлэх үүрэгтэй субъект юм.
Гэвч хариуцагч Ц.А нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль зөрчиж, иргэн Б.Б, Ц.Ц нарыг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, улмаар иргэнийг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилон ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн талаар төрийн албаны төв байгууллага буюу ТАЗ-н мэдэгдсээр байхад өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгоогүй, эрх бүхий байгууллагаас шаардсаар байхад Б.Б, Ц.Ц нарыг төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулсаар байсан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ц.Аг гэм буруугийн санаатай хэлбэрээр төрд хохирол учруулсан гэж үзнэ.
10. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
Уг хуулийн зохицуулалтаас дүгнэхэд төрийн албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг төр хариуцах боловч тухайн албан хаагч нь шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Ц.А-гаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.
11. Хэдийгээр хариуцагч Ц.А нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, иргэнийг хууль бусаар төрийн албанд томилон ажиллуулж, цалин хөлс олгож төрд хохирол учруулсан гэм буруутай боловч түүний хууль бус шийдвэрийн улмаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын хооронд төрд учирсан хохирол 73,915,581 төгрөгийг хариуцан арилгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Тодруулбал, ТАЗ нь Төрийн албаны тухай хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Ц.Агийн Б.Б, Ц.Ц нарыг төрийн албанд хууль бусаар томилсон шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112,115 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/938 дугаартай албан бичгээр хариуцагч Ц.А-д мэдэгдсэн боловч захиргааны байгууллага болохын хувьд өөрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ аваагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ, 84.1.1 дэх заалтад захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага гэж тус тус заажээ.
Иймд ТАЗ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад заасан захиргааны байгууллага болохын хувьд өөрийн гаргасан захиргааны актын биелэлтийг өөрөө гүйцэтгэнэ.
Б.Б, Ц.Ц нарыг төрийн албанд томилсон Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-гийн шийдвэрийг хүчингүй болгох тухай ТАЗ-н 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112,115 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт байх бөгөөд хариуцагч Ц.А, иргэн Б.Б, Ц.Ц нарын хэн аль нь ТАЗ-н2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112, 115 дугаар тогтоолтой маргаагүй ба тус тогтоолууд хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч ТАЗ нь тогтоол хүчингүй болгох тухай 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112, 115 дугаар тогтоолуудыг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.А-г ТАЗ-н2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112,115 дугаар тогтоолуудыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэж үзнэ.
Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.3 дахь заалтад ...шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх гэж заасан байх тул нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-гийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай ТАЗ-н 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112,115 дугаар тогтоолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах эрх үүссэн байна.
12. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч ТАЗ нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112,115 дугаар тогтоолуудыг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хариуцагч Ц.А-д шуудангаар хүргүүлснээр өөрөөр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхээр хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ТАЗ нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112, 115 дугаар тогтоолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан боловч хуульд заасан арга хэлбэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж заажээ.
Энэ тохиолдолд, ТАЗ нь иргэнийг төрийн албанд тушаалд хууль бусаар томилсныг тогтоож, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд болохын хувьд гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хуульд заасан арга хэлбэрийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн бол иргэн Б.Б, Ц.Ц нар нь 2021 оны 01 дүгээр сараас 2024 оны 8,10 дугаар сарыг хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдож ажиллаж, 73,915,581 төгрөгийн цалин хөлс авах, цаашлаад үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал авах нөхцөл бүрдэхгүй байжээ.
Иймд хариуцагч Ц.А нь иргэнийг төрийн жинхэнэ албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилон ажиллуулах тухай хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай боловч түүний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд ТАЗ-нэс үйлдэхүй нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул хариуцагч Ц.А нь ТАЗ-н түүний шийдвэр хууль бус болохыг тогтоох хүртэл хугацааны гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй ба ТАЗ-н112,115 дугаар тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч байгууллага өөрийн шийдвэрийн биелэлтийг хангаагүйн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, ТАЗ-н2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112,115 дугаар тогтоолууд нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр хүчин төгөлдөр болж, захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжтой болсон байх тул хариуцагч Ц.А-гаас иргэн Б.Б, Ц.Ц нарт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон цалин хөлс буюу төрд учирсан хохирол 73,915,581 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
13. Иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.А сонгон шалгаруулалтгүйгээр Б.Б, Ц.Ц нарыг томилсон учраас гэм буруутай гэж үзэж байна. Энэ томилгоо буруу байсан учраас төрд цалингаар хохирол учирсан гэж үзэж байна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
14. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ-н хариуцагч Ц.А-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ-н хариуцагч Ц.Ад холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Я.УРНАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР