| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00327/И |
| Дугаар | 152/ШШ2024/00520 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00520
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ш, хариуцагч Я.О нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 5,680,220 төгрөгөөс 980,220 төгрөгийг хасаж, үлдэх 4,700,000 төгрөгийг хариуцагч Я.Онь нэхэмжлэгч Г.Ш-т сар бүр буюу 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 700,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Я.О-оос 45,075 төгрөг гаргуулан улсын орлогод /төрийн сангийн 100150000941 тоот дансанд/ оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч шүүхийн тогтоолыг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүхийн тогтоолд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Я.УРНАА
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ П.БОЛОР