| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00283/И |
| Дугаар | 152/ШШ2024/00522 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У Д С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, У тд холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16,773,593 төгрөг, алданги 8,386,797 төгрөг, нийт 25,160,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э/цахимаар/,
Хариуцагч: Я.Л,
Гэрч: Г.Я,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У Д С ХХК нь хариуцагч У тд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16,773,593 төгрөг, алданги 8,386,797 төгрөг, нийт 25,160,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. У Д С ХХК нь Увс аймаг, Улаангом сумын 3-р багт байрлан үйл ажиллагаа явуулдаг. У Д С ХХК нь ***** регистрийн дугаартай, .......хувийн хэргийн дугаартай, Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн **** гэрчилгээтэй. У Д С ХХК нь Увс аймгийн У сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд У Усумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч У т нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Дулааны эрчим хүч хэрэглэсэн 16,773,593 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж У Д С ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дүгээр зүйлийн 6.1.11. халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалын б/ Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч У Д С ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. У Д С ХХК нь У Усумын У тийн эзэн н.Л 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/51 дугаартай албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч У т-өөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 16,773,323 төгрөг, алданги 8,386,797 төгрөг, нийт 25,160,390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч У т нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Дулааны эрчим хүч хэрэглэсэн 16,773,593 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж У Д С ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дүгээр зүйлийн 6.1.11. халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалын б/ Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч У Д С ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. У Д С ХХК нь У У сумын У тийн эзэн Я.Л-д 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/51 дугаартай албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. 2015 оноос 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл халаалтын хөлсний дэлгэрэнгүй тооцоог хавтаст хэрэгт мөн гаргаж өгсөн байгаа. Иймд хариуцагч У т-өөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 16,773,323 төгрөг, алданги 8,386,797 төгрөг, нийт 25,160,390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан одоо хариуцагчаас төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 20,160,390 төгрөгийг У т-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч У тийн дарга Я.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Я.Л нь миний бие У т дулааны станцын халаалтын хэрэглэгчийн үүргийг хүлээн зөвшөөрч байна. Дулааны станцын нэхэмжлэлийн дагуу алданги тооцох тухай хувийн хэвшил болох манай байгууллагатай гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. 2012 оноос хойш манай эхнэр амаржсан учраас гуанзаа түрээслүүлэх болсон. Түрээслүүлэх хугацаанд авч ажиллуулах хүн олдохгүй нэг жил, бид өөрсдөө гэрээрээ нэг жил гуанзандаа өвөлжсөн. Ажиллаагүй нэг жил нь манай сантехникийн Г.Я ах өвөлжилт хангаж усаа юүлж байхад II дулааны станцын инженер Т.Ө гуанзанд орж ирж үзээд танилцаад гарсан. Би У т, Уянга гуанз гэх 2 газрын төлбөрийг төлдөг байсан. 2015 онд ажиллаагүй нь үнэн. Миний гаргасан алдаа би албан бичгээр өргөдөл өгөөгүй асуудал байна. 2015 онд ажиллаагүй байхад тооцоод бичсэн байна. Тэр оны төлбөрийг хасуулах хүсэлтэй байна. Миний бие энэ оны төлбөрийг хасуулах нь надад хэрэгтэй байна. Би жимс тариалдаг, өөр бизнес эрхэлдэггүй. Алданги дээр гэрээ байгуулаагүй би хууль мэдэхгүй байна. Миний ажиллаагүй жилийн 50 хувийг хасааж үлдэх төлбөрийг төлнө. Алданги төлөхгүй... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дулаан эрчим хүчээр хангах гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дулааны эрчим хүчээр хангах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дулааны эрчим хүчээр хангах гэрээ, У Д С ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр У т-д хүргүүлсэн шаардлага, У Д С ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр У т-д хүргүүлсэн мэдэгдэл, У тийн 2015-2024 оны 04-р сарын 30-ны өдрийн байдлаар халаалтын хөлсний дэлгэрэнгүй тооцоо, У Д С ХК-иас У т д хүрүүлсэн нэхэмжлэл 34 ширхэг, У Д С ХХК-ийн дулаан зарцуулалтын тооцооны хуудас №01287, У Д С ХХ К-иас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр У т-д хүргүүлсэн Халаалтын өр төлбөр барагдуулахыг хүсэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Я.Л ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 3 хуудас /нийт 9 ширхэг/ фото зургийн тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1693 дугаартай захирамжаар хариуцагч У тийн дансны зарлагын хөдөлгөөнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоосон, гэрч Г.Я-гээс мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У Д С ХХК хариуцагч У т-д холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16,773,593 төгрөг, алданги 8,386,797 төгрөг, нийт 25,160,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн болох нь Я.Л ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул үлдэх 20,160,390 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. 2015 оноос 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл халаалтын хөлсний дэлгэрэнгүй тооцоог хавтаст хэрэгт мөн гаргаж өгсөн байгаа. Иймд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 16,773,323 төгрөг, алданги 8,386,797 төгрөг, нийт 25,160,390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан одоо хариуцагчаас төлсөн 5,000,000 төгрөгийг хасч үлдэх 20,160,390 төгрөгийг У т-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Би У т, У г гэх 2 газрын төлбөрийг төлдөг байсан. 2015 онд ажиллаагүй нь үнэн. Миний гаргасан алдаа би албан бичгээр өргөдөл өгөөгүй асуудал байна. 2015 онд ажиллаагүй байхад тооцоод бичсэн байна. Тэр оны төлбөрийг хасуулах хүсэлтэй байна. Миний бие энэ оны төлбөрийг хасуулах нь надад хэрэгтэй байна. Би жимс тариалдаг, өөр бизнес эрхэлдэггүй. Алданги дээр гэрээ байгуулаагүй би хууль мэдэхгүй байна. Миний ажиллаагүй жилийн 50 хувийг хасчих тэгвэл бусад төлбөрийг бүгдийг нь төлнө. Алданги төлөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
У Д С ХХК-ийн ерөнхий захирал Д.С, У тийн захирал Г.О нарын зөвшөөрсөн дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр У Д С ХХК-ийг төлөөлж Г.М, хэрэглэгчийн төлөөлж Г.О нар байгуулжээ. Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог халаалтын улирал /1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 сар/ 555.75 м3х1430 төгрөг сард 794,722 төгрөг төлөхөөр, нийт 9 сарын төлбөр 6,357,776 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
У Д С ХХК-ийн ерөнхий захирал Д.С, У тийн дарга Я.Л нарын баталсан дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр У Д СХХК-ийг төлөөлж А, хэрэглэгчийн төлөөлж Я.Л нар байгуулжээ. Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог халаалтын улирал /2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааанд үргэлжилнэ/ 482,2 м3, 689,546 төгрөг сард жилийн дүн 5,516,368 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
У Д С ХХК-ийн ерөнхий захирал Д.С, У тийн дарга Я.Л нарын баталсан дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр У Д СХХК-ийг төлөөлж Ш.Н, хэрэглэгчийн төлөөлж Я.Л нар байгуулжээ. Уг гэрээгээр хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог халаалтын улирал /1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 сар/ 482,2 м3, мөнгөн дүн сард 689,546 төгрөг төлөхөөр, нийт 9 сарын төлбөр 5,516,368 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
У Д С ХХК-ийн зүгээс дулааны төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулах талаар У тд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шаардлага, 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр мэдэгдэл тус тус хүргүүлжээ.
У тийн 2015-2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар халаалтын хөлсний дэлгэрэнгүй тооцооноос үзэхэд 2015 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 2,384,169 төгрөг, 2016 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 7,365,708 төгрөг, 2017 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 12,760,124 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 13,906,237 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 14,816,892 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 16,039,714 төгрөг, 2021 оны /2021 онд төрөөс төлсөн/ төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 16,039,714 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 16,234,049 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 16,775,246 төгрөг, 2024 оны төлөгдөөгүй эцсийн үлдэгдэл 16,773,323 төгрөг байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу У Д С ХХК нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Гэрч Г.Я Миний бие 2015 онд тэтгэвэрт гарсан. Тухайн оны 12 сард Я.Л надтай яриад гуанз ажиллах боломжгүй гээд усаа юүлүүлсэн. Тэр үед Увс Дулааны станцын шугам хариуцсан инженер н.Өсөхөө орж ирж харсан... гэж мэдүүлжээ.
Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэж, 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж тус тус заасан тул хариуцагчийн алданги төлөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар хариуцагч У т-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20,160,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У Д С ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У Д С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,752 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У т-өөс 258,752 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У Д С ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар хариуцагч У т-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,160,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У Д С ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У Д С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,752 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У т-өөс 258,752 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У Д С ХХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР