Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00970

 

 

 

 

 

2024 11 29

151/ШШ2024/00970

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................

/... аймаг, Ө... сум, 1 дүгээр баг, .../

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Э. нь ... аймгийн ...д сум ... угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, ... аймаг ... ширээт сум ...нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... аймгийн ... угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан цэргийн алба 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Ардын армийн 276 дугаар ангид алба хааж халагдаж ирээд ... аймгийн Ө... сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй, Б...а угсралтын контороос 1988 онд халагдсан тушаал, ... нэгдлийн чөлөөлсөн тушаалууд нь гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд ... аймгийн ... угсралтын конторт мужаанаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ... сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... аймгийн ... архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 550 дугаар албан бичиг, хавсралт 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар тушаалын хавсралт № 93 Дагва Эрдэнэбилэг, 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалын хуулбар, 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралт №6 Д.Э..., 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тушаалын хуулбар, ... аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/79 дугаар тодорхойлолт, ...аймгийн Төрийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 442 дугаар албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6529 дугаар албан бичиг, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оноос 2000 он хүртэл 9 жил нөхөн тооцсон тухай 1418000139 дугаар баталгаажилтын хуудас хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж хуудас, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 194976 дугаар хөдөлмөрийн дэвтэр эх хувь, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувь зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Төрийн архивын тасгаас нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсэн болно.    

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Д.Э...н ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Д.Э... нь Төв аймгийн Зуунмод сум Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, Төв аймаг Өндөр ширээт сум Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О... тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа . ..аймгийн ... угсралтын трестийн даргын тушаал,

-1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар Ажилд томилох тухай тушаалд түүний хавсралтад ... №93 Д. Э. ... мужаан ... мужаан цех ...,

Улсын барилгын хороо Төв аймгийн барилга угсралтын трестийн даргын тушаал

-1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар Дайчилгаад явсан ажилчдыг цалинжуулах тухай тушаалд түүний хавсралтад №6 Д.Э...... мужаан цех ... нормчин,

Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын тушаал

-1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар Ажлаас өөрчилж, Ажилд томилох тухай тушаал ...№1 Д.Э... Цэнхэрийн 3 хэсгийн хоньчноор 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэж бичигдсэн нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд

- Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оноос 2000 он хүртэл 9 жил нөхөн тооцсон тухай 1418000139 дугаар баталгаажилтын хуудас,

1985 09 дүгээр сарын 01-ний өдрийн 194976 дугаар хөдөлмөрийн дэвтэрт

- №1 1985.09.01 Төв аймгийн БТМС-ийн мужааны ангид элсүүлж суралцуулав, Төв аймгийн БТМС-ийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 57 дугаар тушаалаар,

- №2 1987.07.01 Төв аймаг дахь БТМС-ийг төгссөн тул Барилга угсралтын трестэд шилжүүлэв, Төв аймгийн БТМС-ийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалаар,

- №3 1987.07.01 Барилгын БМС-ийг төгсөж хувиараар ирсэн тул нормчноор томилов, 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 162 тоот тушаал,

1991 04 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт

- №1 1990.11.15 Хөгжил нэгдэлд малчнаар томилон ажиллуулав, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тушаал,

- №2 1992.01.02 Малчны үүрэгт ажлаас чөлөөлж Хөгжил ХК-ийн мэдэлд шилжүүлэв, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1992.07.02-ны өдрийн 04 дүгээр тушаал,

Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын Төв архивын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6529 дугаар албан бичгийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтад тооцож түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Д.Э...ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Найман гэлэнт овогт Дагвагийн Эрдэнэбилэгийг Төв аймгийн Зуунмод сум Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, Төв аймаг Өндөр ширээт сум Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Найман гэлэнт овогт .... ... аймгийн .... сум Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, ... аймаг .... ширээт сум Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор...  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.А