| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00962/И |
| Дугаар | 151/ШШ2024/00972 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00972
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2024/00972 | Төв аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .Г.О.
/. хот, . дүүрэг, . дугаар хороо, . тоот/
Хариуцагч: .Э.Д.
/. аймаг, . сум,. дүгээр баг, .тоот/
Хариуцагч: .Ч.С.
/. хот, . дүүрэг, .дугаар хороо, .тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,787,000 төгрөг гаргуулах ,
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Э.Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б. нар оролцов.
Нэхэмжлэгч: Г.О., хариуцагч Ч.С. нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.ийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О. нь хариуцагч Э.Д., Ч.С. нарт холбогдуулан 26,787,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Э.Д. нь 2022 онд ууланд түүсэн самар байгаа очиж авчрах гэтэл машин эвдэрсэн гэх шалтгаанаар 14 хоногийн хугацаатайгаар 32,500,000 төгрөг зээлж авсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг нэмж зээлж авсан. Ч.С., Э.Д. нар нийлж итгэл үнэмшил төрүүлэн, худлаа ярьж, хулхидаж мөнгө авсан. 18,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 26,787,000 төгрөгийг Ч.С., Э.Д. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Д. хариу тайлбартаа: Г.О. нэхэмжлэлийн шаардлага 26,787,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 19,787,000 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.
2.1 Хариу тайлбарын үндэслэлээ: 2022 оны намар ууланд самар түүх ажил хийдэг байсан. Г.О.аас хүргэн дүү Ч.С.тай хамт 35,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан. ...18,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Зээлж авсан 35,000,000 төгрөгөөс Ч.С. 7,500,000 төгрөгийг авсан. Авсан мөнгөө төлөөгүй. Г.О.т 2023 оны намар ... аймгийн ... суманд 270 кг 4 шуудай самарыг өгсөн. Самар борлуулсан мөнгөнөөс 2,500,000 төгрөг авсан. Зээлж авсан 35,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг бэлнээр мөн 2,500,000 төгрөгийг самраар төлж 20,500,000 төгрөгийг төлсөн Харин өөрийн хариуцан төлөх 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ч.С. нь 7,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 26,787,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 19,787,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Ч.С. хариу тайлбартаа: Г.О.ын нэхэмжилж буй 26,787,000 төгрөгийг би авч хэрэглээгүй. Э.Д. ахаас авсан 7,500,000 төгрөг нь бид хоёрын хоорондоо ярилцаж тохирсон самарын хувь болон ломбардны хүү. Иймд энэ мөнгийг би төлж чадахгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч Э.Д. хариу тайлбар, түүнд хавсаргаж мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн.
6. Хариуцагч Ч.С. хариу тайлбар гаргасан ба нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О.ын нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийг хангаж, 11,787,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.О. нь хариуцагч Э.Д., Ч.С. нараас 26,787,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. /хх-1/
3. Хариуцагч Э.Д. нь 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 11,787,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж тайлбарлаж байна.
4. Хариуцагч Ч.С. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч Г.О. нь өөрийн ХААН банк дахь 5374161625 дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 32,500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5727065988 дугаарын дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх-8-9/
5.2 Хариуцагч Э.Д. нь 32,500,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан ба 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7,500,000 төгрөгийг ...дугаарын дансанд шилжүүлсэн, мөн дансаар 2,500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Г.О.аас авсан үйл баримт тогтоогдож байна.
5.3 Мөн талууд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2716 дугаар зээлийн гэрээг байгуулсан, гэрээнд нэхэмжлэгч Г.О., хариуцагч Э.Д., Ч.С. нар гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-5-6/
6. Нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч Э.Д. 18,000,000 төгрөг төлсөн талаар, мөн шүүх хуралдаанд хариуцагч Э.Д.аас 2,500,000 төгрөгийг самараар төлсөн талаар хэн аль нь маргаагүй тул хариуцагч Э.Д.ыг нийт 20,500,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх хариуцагч нар нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй.
10. Хариуцагч Э.Д... нь 7,500,000 төгрөгийг авсан гэдгээ хариу тайлбараар илэрхийлснийг хүлээн авсанд тооцох бөгөөд хүлээн авсан мөнгийг буцаан төлөх үүрэг үүснэ.
10.1 Хариуцагч Э.Д... татгалзаж буй ... бид хоёрын хоорондоо ярилцаж тохирсон самарын хувь болон ломбардны хүү ... гэх тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, ... гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
11. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О.ын нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийг хангаж, хариуцагч Э.Д.аас 7,500,000 төгрөг, хариуцагч Ч.С.аас 7,500,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,787,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.ийн хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Г.О.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д., Ч.С. нараас 145,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О.т олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О.ын 26,787,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 11,787,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Д.аас 7,500,000 төгрөг, Ч.С.аас 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О.т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д., Ч.С. нараас 145,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А.