Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2024/00978

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 03

151/ШШ2024/00978

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А  би,

Нэхэмжлэгч: ... ХХК

/. хот, . дүүрэг, .. дүгээр хороо, .../,

Хариуцагч: Д.М.

/... аймаг, ... сум, . дугаар баг, . уушиг. дугаар гудамж,.тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 1,879,500.91 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,879,500.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх1-3/

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д. М. нь 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр манай компанитай БҮГ-0341/23+07 тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ байгуулан Samsung A54 маркийн гар утас болон 93107272 дугаарын хамт багцлан урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 166,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Д.М нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй байна. Иймд үлдэх төлбөр 1,277,232.26 төгрөг, алданги 602,258.65 төгрөг нийт 1,879,500.91 төгрөгийг Д.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрх олгох тухай 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/22 дугаар тушаалын хуулбар, 2855 дугаар нэхэмжлэл, тооцооллын хуудаснууд, гар утас зээлээр худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

3. Шүүх хариуцагч Д.М-ийн албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг санаачилгаараа хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,879,500.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М. биелүүлсэн нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн хүсэлтээр нотлогдож байна. /хх-20/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,879,500.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,023 төгрөгийн тал хувь 22,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 22,512 төгрөгийг, хариуцагч Д.М-гаас 22,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ... ХХК-ийн гэрээний үүрэгт 1,879,500.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,023 төгрөгийн тал хувь 22,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 22,512 төгрөгийг, хариуцагч Д.М-аас 22,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ