Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2024/00543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д.М,нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие нь 1965 онд төрсөн. Увс аймгийн Тэс суманд сургуульд байж байгаад амьдралын шаардлагаар сургууль завсардаж ээж Д хамтаар Увс аймгийн Тэс сумын Улиастай бригадад мал малласан. Ингээд сумын төв орж 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Үйлдвэр бригадад зоорьны галч, халуун усны галч, туслах ажилчнаар тус тус ажилласан. 1989 оны 9 дүгээр сараас ХААИС-ийн оюутан болж суралцсан. 1994 оны 6 дугаар сард их сургуулиас төгссөн. Одоо тэтгэвэрт гарах болоход нотлох баримт, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалууд байхгүй учир шүүхэд хандсан. Иймд миний Увс аймгийн Тэс суманд Лениний зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал зоорьны галч, халуун усны галч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би цэргийн алба хаагаагүй, цэрэгт татагдсан боловч эхлээд гачигдлаар, дараа нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн юмгэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Д.М-н Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1-5, 1984 оны 5-12, 1985 оны 4-5, 1986 оны 5, 1989 оны 7-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Ж.Н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Р иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.М-гийн дипломын хуулбар, цэргийн батлахын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 708 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, гэрлэснийг бүртгэх анкет №184, гэрч Ж.Н, С.Р нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М-гийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал зоорьны галч, халуун усны галч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Д.М цэргийн алба хаагаагүй гэж тайлбарласан ба 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдсан ба цэргийн албанаас чөлөөлөгдсөн тухай хэсэгт 1986 онд чөлөөлөв гэж бичилт хийгдэж тамга дарагдсан, 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөв гэх бичилт хийгдэж тамга дарагдсан байх тул түүний тайлбар үндэслэлтэй байна.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.М нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.М-н Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1-5, 1984 оны 5-12, 1985 оны 4-5, 1986 оны 5, 1989 оны 7-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

3.1. Шүүхээс гэрч Ж.Н, С.Р нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Н Би 1968-1976 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Ендэрт бригадад малчнаар ажиллаж байсан. Д.М-гийн аав н.Д, ээж нь н.Д гэх хүмүүс байсан ээж нь Лениний зам нэгдэлд үйлчлэгчээр ажилладаг байсан тул мэднэ. Д.М 1980 онд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байгаад нэгдэл тартал буюу 1992 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,

гэрч С.Р Би 1981-1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Цагаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан. Д.М Цагаан толгой бригадад мал малладаг байсан тул нэгнээ мэднэ. Аав нь н.Д гэх хүн байсан. Д.М 1980 онд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад аавынх нь бие муудаад амьдралын шаардлагаар сумын төв орж Лениний зам нэгдэлд сахиулаар мөн ажиллаж байсан. Д.М Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1992 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Д.М нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал зоорьны галч, халуун усны галч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Доноровын Маамуугийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1-5, 1984 оны 5-12, 1985 оны 4-5, 1986 оны 5, 1989 оны 7-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Н, С.Р нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.М-гийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал зоорьны галч, халуун усны галч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.М-н Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал зоорьны галч, халуун усны галч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР