Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 550

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би иргэн Ц.О*******, Б.О******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******ийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасныг хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* нь гаргасан хүсэлтдээ: “Цэнд овогтой О******* миний бие охин Б.О*******ийн хамт 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар давхцсан шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гарын байцаагч нарын зөвлөснөөр гуравдагч этгээдтэй тохиролцон өөрийн анх авсан газрын давхцалыг газрын байцаагчийн хийж өгсөн зургийн дагуу бага хэмжээгээр дээш нь татаж айлтай давхцалгүй болгон зургаа хийлгэж Баянзүрх дүүргийн газрын мэдээллийн санд суулган баталгаажуулж авлаа. 

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн Ц.О*******, Б.О******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 207 тоот, 2012 оны А/302 тоот захирамжуудаар иргэн Ж.А*******д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм, 1а гудамж, 28 тоот хаягтай газрын бусдын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан иргэн Ц.О*******, Б.О******* нарын гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 207 тоот, 2012 оны А/302 тоот захирамжуудаар иргэн Ж.А*******д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм, 1а гудамж, 28 тоот хаягтай газрын бусдын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН