| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00558/И/Т |
| Дугаар | 151/ШШ2024/01006 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2024/01006
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2024/01006 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэгч Б,М, хариуцагч Н, С нарын гэрлэлтийг цуцалсугай.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, ахуйн нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон Охин С.А, С.А нарыг эх Б.М асрамжид үлдээж, сар болгоны 6-ны өдрөөс сар бүрийн 19-ний өдрийн хооронд амарч байгаа учраас энэ өдрүүдэд хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй байна. Баяр ёслолын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ ээлжилж уулзах хүсэлтэй байна. 2024 оны шинэ жилээр би ажиллаж байгаа тул хүүхдүүдийг ээжтэй нь хамт байлгана. Цагаан сараар би ажилтай байх тул хүүхдүүд ээжтэйгээ хамт байна. Гэр бүлээрээ хүүхдийн баярыг тэмдэглэнэ. Наадмаар миний амралт таарч байгаа тул би хүүхдүүдтэйгээ хамт байна. Хүүхдүүдийн төрсөн өдрийг гэр бүлээрээ тэмдэглэнэ. С.Азухайн хүүхдийн тэтгэлэгийг эх нь Б.М, С.А-ийн хүүхдийн тэтгэлгийг эцэг Н.С төлнө. Хүүхдийн тэтгэлгийг дундын данс нээж, дундын данс руу шилжүүлж байх. улсын дугаартай харьер маркийн автомашиныг хариуцагч Н.С-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. Хүүхэд хичээлээс гадуурх сургалт үйлчилгээнд хамрагдвал эцэг эх нь төлбөрийг нь тэнцүү хувааж төлсүгэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.О-д даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.