Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/01011

 

 

 

 

 

2024 12 10

151/ШШ2024/01011

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А би,

Нэхэмжлэгч: ... ХХК

/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... 8 давхар,

Хариуцагч: А.Б

/... аймаг, ... сум, Эрдэнэ ...дугаар баг, .../

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 1,160,619.50 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,160,619.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх1-3/

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БЗГ-22/0075 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан зээл авсан. Д.Б нь зээлийн гэрээний хугацаа 407 хоног хэтрүүлсэн байна. Иймд Д.Б-оос барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,160,619.50 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож огно үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, барьцаат зээрийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,160,619.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б биелүүлсэн нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхийн албан ёсны майл хаягаар ирүүлсэн А.Б-ын дансны хуулга болон 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-ийн хүсэлтээр тус тус нотлогдож байна. /хх-14-15/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,160,619.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,410 төгрөгийн тал хувь 16,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,205 төгрөгийг, хариуцагч А.Б-оос 16,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч . ХХК-д олгож ... шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ... ХХК-ийн гэрээний үүрэгт 1,160,619.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б... биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,410 төгрөгийн тал хувь 16,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,205 төгрөгийг, хариуцагч А.Б-оос 16,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.А