Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2024/01042

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2024/01042

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Б.,

/... аймаг, ... сум, 1 дүгээр баг, ... тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ш.Б. нь ... аймаг Б-ын сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны галч, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... сумын ... ББХК-ийн тракторчноор 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Борнуур сумын тракторчноор, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянбуурал ББХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... аймгийн -ын сангийн аж ахуйд 1981 оноос 1982 онд галчаар ажиллаж байгаад цэрэгт татагдаад халагдаж ирээд 1985 оноос 1992 онд галч тракторчноор ажиллаж байгаад өмч хувьчлалын дагуу ... бүрэн бус ХК болоход 1992 оноос 1994 он хүртэл тасралтгүй тракторчинаар ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл ... аймгийн -ын сангийн аж ахуйд 1991 онд ажлаас чөлөөлсөн, ... бүрэн бус ХК-д ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь архивт тушаагдаагүй тул ажиллаж байсан жил нь хүрэхгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр нь бичилттэй боловч баталгаажихгүй, тэтгэвэртээ гарч чадахгүйд хүрээд байна. Нэхэмжлэгч одоо 61 настай. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал уурын зуухны галчаар, 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тракторчнаар, .... бүрэн бус ХК-д тракторчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, .... аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 590 дугаар албан бичиг, хавсралт, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаар тушаалын хуулбар, Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тушаал хавсралтын хуулбар, Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалын хуулбар, Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 324 дүгээр тушаал хавсралын хуулбар, Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тушаал хавсралтын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 134087 дугаар хөдөлмөрийн дэвтэр эх хувь, 1995 он 126321 дугаар нийгмийн даатгалын дэвтэр эх хувь, Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 108 дугаар албан бичиг, ... аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 296 дугаар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Ш.Б-ны ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ш.Б. нь ... аймаг -ын сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны галч, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... сумын ... ББХК-ийн тракторчноор 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ...сумын тракторчноор, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... ББХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О. тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: ... аймгийн ... сангийн аж ахуйн даргын тушаал,

- 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаар Ажилд томилох тухай тушаал №1 Төвийн уурын зууханд Ш.Батчулуун ... томил...,

... аймгийн Б-ын сангийн аж ахуйн даргын тушаал,

- 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал түүний хавсралтад ... №12 Ш.Б- ... ССА-д качегар ... 25 хүнийг 6 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөл ...,

... аймгийн ... сангийн аж ахуйн даргын тушаал

- 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаал Ажилд томилох тухай 1985 онд цэргээс ирсэн доорх нэр бүхий хүмүүсийг ... №2 Тракторчин Батчулуун ... ажилд томил...,

... аймгийн ... сангийн аж ахуйн даргын тушаал

- 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 324 дүгээр тушаал түүний хавсралтад Механикжуулагч ногоочны удаан жилийн нэмэгдэл олгох тухай №111 Ш.Батчулуун ... 85.07.18 ... 90.11.30 ... 5ж 4с... мэргэжлээрээ тасралтгүй ажилласан хугацааг батал...,

... аймгийн ... сангийн аж ахуйн даргын тушаал

- 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тушаал түүний хавсралтад Ээлжийн амралт олгох тухай нэр бүхий хүмүүсийг №106 Ш.Батчулуун ... 11/1 ... 15 ... 11 ... 26 ... 1991 оны ээлжийн амралтыг олго..., гэж бичигдсэн нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд

- Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1994 оны 05 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар хүртэл 6 жил 8 сар нөхөн тооцсон тухай 1411000248 дугаар баталгаажилтын хуудас,

1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 134087 дугаар хөдөлмөрийн дэвтэрт

- №1 1981.10.01 ... сангийн аж ахуйн төвийн уурын зууханд галчаар ажиллуулав, Сангийн аж ахуйн даргын 1981-10-03-ны өдрийн 256 дугаар тушаал,

- №2 1982.06.25 Ардын цэргийн албанд нас бие тэнцсэн учир галчийн ажлаас чөлөөлөв, ... сангийн аж ахуйн даргын 1982-07-28-ны өдрийн 179 тоот тушаал,

- №3 1982.06.22 Төв аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав, 520204 тоот цэргийн батлахыг үндэслэн бичив,

- №4 1982.06.13 цэргийн албаны хугацаа дууссан учир ... хасав, 520204 тоот цэргийн батлахыг үндэслэн бичив,

- №5 1985.07.18 Ардын цэргийн албанаас халагдаж ирсэн учир тракторчнаар томилов, ... сангийн аж ахуйн даргын 1985-07-17-ны өдрийн 189 тоот тушаал,

- №6 1992.01.01 Сангийн аж ахуйн зохион байгуулалт өөрчлөгдсөн учир тракторчнаас чөлөөлөв, Борнуур сангийн аж ахуйн даргын 1991-12-31-ний өдрийн 327 дугаар тушаал,

- №7 1992.01.01 ... ББХХ-д тракторчнаар авч ажиллуулав, ... дэвшил ББХХ-ын захирлын 1992.01.01-ны өдрийн 01 тоот тушаал,

- №8 1994.05.01 Зохион байгуулалтын өөрчлөлтөөр ... шилжүүлэв, ... дэвшил ББХХ-ны захирлын 1994.05.01-ны өдрийн 08 тоот тушаал,

- №9 1994.05.01 Зохион байгуулалтын өөрчлөлтөөр шилжиж ирсэн тул ... компанид захирлаар авч ажиллуулав,

- №10 1995.01.01 хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 126321 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг олгов.

... аймгийн Төрийн архивын Тасаг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 637 дугаар Ш.Батчулууны 1981 оны 1-9 сар, 1982 оны 7-12 сар, 1985 оны 1-7 сар, 1986 оны 2 сар, 1987 оны 11 сар, 1988 оны 5 сар, 1990 оны 1 сарын цалингийн баримтаас нэр гараагүй, 1982 оны 2-3 сар, 1985 оны 10-11 сар, 1986 оны 3 сар, 1987 оны 5,8,12 сар, 1988 оны 10,12 сар, 1989 оны 4,6,8-9,11 сар, 1990 оны 3,5,8-9,11 сар, 1991 оны 7,10-11 сарын цалингийн баримт шилжиж ирээгүй.

Нийгмийн даатгалын улсын байцаагч хөдөлмөрийн дэвтрийг хаахдаа улсад 13 жил 1 сар 24 хоног ажилласан гэж тэмдэглэжээ.

 

Дээр дурдсан тушаалууд хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтад тооцож түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Ш.Б-ны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэрч Д.Р нь 1980 онд ... аймгийн ... сумын техникум төгсөөд ... аймгийн Б-ын Сангийн аж ахуйд агротехникчээр ажилд орсон. 12 жил ажиллаад 1992 оноос ... нар нь Дэвшил ХК байгуулахад няраваар ажилласан. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны дуустал ажилласан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн өөр бусад эх сурвалжаар нотлогдон тогтоогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй болно.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  Ш.Б-ыг ... аймаг ... сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны галч, ... сумын ... ББХК-ийн 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ... ББХК-ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ... сумын тракторчноор, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл захирлаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Батчулууныг ... аймаг -ын сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны галч, ... сумын ...ББХК-д 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл, Баянбуурал ББХК-д 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл захирлаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.А