Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2024/01043

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2024/01043

Төв аймаг

 

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: С,,, БСБ

/Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... өргөн чөлөө-.../,

Хариуцагч: Т.А

/Нийслэлийн ... дүүрэг, ... дугаар хороо, ...тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 1,764,765 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С...БСБ нь хариуцагч Т.А-өөс нийт 1,764,765 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т.А нь С-ийн магистрын сургалтад 2013-2018 онууд суралцан, суралцах хугацаандаа нийт 31 багц цагийн хичээл судлан, 2,664,765 төгрөгийн сургалтын төлбөр төлөхөөс 900,000 төгрөг төлөн үлдэгдэл 1,764,765 төгрөгийн төлбөр төлөөгүй байна. Сургалтын төлбөрийн тооцооны талаар болон уг төлбөрийг төлөхгүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандах тухай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр утсаар холбогдон өөрт нь мэдэгдсэн болно. Иймд сургалтын төлбөр болох 1,764,765 төгрөгийг төлүүлэн, сургуулийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Т.А. нь хариу тайлбартаа: С-ийн нэхэмжилж буй 1,764,765 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. маргах зүйлгүй доорх хуваарийн дагуу төлж барагдуулна үүнд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 782,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 782,765 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд төлбөл зохих 43,186 төгрөгийн тал хувь 21,593 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушаана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сургалтын төлбөрийн тооцоолол, оюутны дүнгийн хуудас, итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч С-БСБ нь хариуцагч Т.А-өөс нийт 1,764,765 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. /хх 1/

3. Хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан.

4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

5. Зохигчдын эрх үүргийн харилцааг талуудын байгуулсан гэрээгээр тодорхойлох бөгөөд хариуцагч Т.А гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч С-БСБ шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

7. Нэхэмжлэгч С-ийн нийт 1,764,765 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба түүний бичгээр гаргасан тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан -ийн хариуцагч Т.А нийт 1,764,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Т.А улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 112,628 төгрөгийн тал хувь 56,314 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 дансанд тушааж улсын орлогод нийцнэ.

11. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч С нь хариуцагч Т.А. гэрээний үүрэгт 2,350,904.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд төлбөл зохих 26,283 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Т.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 112,628 төгрөгийн тал хувь 56,314 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.А