Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

Г.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Г.*******т холбогдох 221800380496 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мон Улсын иргэн, ******* овгийн ******* *******, 1989 оны 06 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг, хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,

шүүгдэгч Г.******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг хотхоны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны дугаар сард ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг хотхоны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг хотхоны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дотор байрлах дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дотор байрлах дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу хохирогч О.ийн ажил, орон байранд очих, түүнтэй харилцаа холбооны хэрэгсэл болон биечлэн харилцахыг хязгаарлах хязгаарлалтыг тус тус тогтоож, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******т анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1., 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн хооронд гардаг хувийн шинжтэй харилцаа мэт боловч нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хор уршиг өндрөөс гадна хүчирхийлэлд өртөгчийн амьдралын чанар буурах, орон гэргүйдэх, гэр бүл салалт, гэр бүл доторх эмэгтэйчүүд, хүүхдийн амьд явах, аюулгүй байх эрх зөрчигдөх зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй бөгөөд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйл болон .1 дүгээр зүйлүүд нь шүүхэд үүрэг болгосон заалт биш ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хор уршгийг харгалзан хэрэглэж болох шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалт бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнийг урьд 2 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд удаа дараа халдаж байнга зодож гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хууль тогтоомж нийгмийн гишүүдийг тэгш хамгаалах шударга ёсны зарчим алдагдуулж, эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 2023/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжин оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Прокурор нь албан томилолтоор Улаанбаатар хот руу явсан учир миний бие прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа бөгөөд прокурор томилсон албан бичгийг шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.*******т оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйл заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* хувьд урьд нь 2 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ял шийтгэл оногдуулж байсан. Шүүгдэгч нь өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийхгүйгээр дахин гэмт хэрэг үйлдэж улмаар удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Эдгээр үйлдлүүд нь гэр бүлийн гишүүдийн эрх тэгш, шударга ёсны зарчмыг алдагдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго хангагдахгүй байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******т хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлж өгсөн байдаг. Уг заалтад тодорхойлсноор гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлнэ гэж заасан. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэн харгал ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрлэлтээ цуцлахаар шүүхэд өргөдлөө өгсөн, эд хөрөнгөө хувааж авахаар гэрээ байгуулсан байсан. Энэ үед нөхөр нь машинаа авч явахад эхнэр нь машин хулгайлсан гэж цагдаад мэдүүлснээс маргаан үүсэж дээр очиж эхнэртээ гар хүрсэн. Энэ талаар мөн Г.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх хохирогчийн байр суурийг харгалзан үзсэн нь энэ талаар илтгэгч шүүгч хэрэг илтгэх явцдаа мөн танилцуулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1-д заасан тэнсэх харгал ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн шийдвэр тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч О. нь шүүгдэгч Г.*******ыг уучилсан, одоо гомдол, саналгүй гэсэн. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Г.*******ыг 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг хотхоны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны дугаар сард ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг хотхоны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг хотхоны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дотор байрлах дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дотор байрлах дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч ******* үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******ыг 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хариуцлага хэргийн үйл баримтад бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор нөлөө зэргийг анхаарч үзэлгүйгээр илтэд хөнгөн ял шийтгэл оногдуулсан байна.

Тухайлбал:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх чөлөөнд удаа дараа буюу удаа халдаж байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаас гадна урьд мөн энэ үйлдлээрээ иргааны зөрчлийн арга хэмжээ удаа дараа авагдаж байсан байна.

Түүнчлэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр иргэдийн эрх чөлөөнд халдан хөнгөн хохирол учруулж 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлага хангагдаагүй, шударга ёсны зарчим алдагдсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  /хэргийн 1 хх,*******-20 тал /

Иймд прокурорын гаргасан “... шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн” гэх эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

             2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

        3. Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                Д.БУЯНЖАРГАЛ

                                                                     Б.МАНЛАЙБААТАР