Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2025/00041

 

 

 

 

 

2024 12 27

151/ШШ2025/00041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

/... аймаг, ... сум, ... дүгээр баг/,

Эмчлүүлэгч: П.Т,

/ ... аймаг, ... сум, ... дугаар баг, ...гудамж, ... тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Өвчний учир албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.А...,

Эмчлүүлэгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч П.Т-ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн үндэслэлээ: ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэрээр П.Т....,тус эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч түүнд өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 34 хоногийн хугацаанд эмчилгээнд хамруулсан. Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам-ын дагуу эмчилсэн. П.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл эмчлэхэд тэрээр Онош: Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг, хараат байдлын хам шинж хамаарлын 3-р үе шат, тодорхой нөхцөлд тэвчих шинж, артерийн гипертензи II зэрэг, II үе шат, өндөр эрсдэлтэй, 2 чихний холимог хэлбэрийн сонсголын алдагдал, хүнд хэлбэр оноштойгоор тус эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний №0002 дугаар дүгнэлтээр онош батлагдсан тул цаашид албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад эмчлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Иймд Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-т зааснаар эмчлүүлэгч П.Т-ийн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тушаалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, эмч нарын нарын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2024/0002 дугаар зөвлөгөөний дүгнэлт, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, эмчлүүлэгчийн хүсэлт, 25/05 дугаар өвчний түүхийн хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, амбулаториор эмчлүүлэгчийн карт хуулбар, П.Түмэнцэцэгийн хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч П.Т-ийн эмчилгээг өвчний учир, албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Эмчлүүлэгч П.Т нь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэрээр тус газарт захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр ирсэн.

3. Тус газарт П.Т. нь 34 хоног хэвтэж, 85,350 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам-ын гуравдугаар хавсралтын Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтад заасан харшлах заалт бүхий Үндсэн онош: Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг, хараат байдлын хам шинж хамаарлын 3-р үе шат, тодорхой нөхцөлд тэвчих шинж, артерийн гипертензи II зэрэг, II үе шат, өндөр эрсдэлтэй, 2 чихний холимог хэлбэрийн сонсголын алдагдал, хүнд хэлбэрийн оноштой болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажлын хэсгийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, эмч нарын 2024/0002 тоот дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай 15 дугаар зүйлийн 15.8.2-т цаашид албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд энэ тухай саналыг шүүхэд хүргүүлж, тухайн хүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай шүүхийн шийдвэр гарсны дараа зохих эмнэлэгт шилжүүлэхээр заасны дагуу П.Т-ийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-т зааснаар П.Т-ийн албадан эмчлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А