Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2024/00558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  К.Ж ын,

Н.Э-тай 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: К.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К.Ж нь 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Н.Э хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие К.Ж 1974 онд төрсөн. Ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Зүүнхангай суманд амьдардаг. Би 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус сумын Даланбулаг багийн иргэн Н.Э-тай гэр бүл болж, одоог хүртэл хамт амьдарч ажиллаж байна. Энэ хугацаанд бид мянгат малчин, аймгийн аварга малчин болсон. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байж байгаад 2007 оны 2 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн юм. Одоо малчнаар ажилласан жил тогтоолгоход Н.Э хамтран амьдарч байсан тул 1996 оноос 2007 онуудад хамтран амьдарч байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1996 оны гэрлэлтийг бүртгэлийн байгууллага нөхөн бүртгэх боломжгүй тул шүүхэд хандсан. Бидний дундаас 2001 онд хүү Э.Бямбасүрэн, 2004 онд охин Э.Түвшинбаяр нар төрсөн болно. Иймд К.Ж намайг 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Н.Э хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч К.Ж нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Э иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр тодорхойлолт, К.Ж-ын төрөгсдийн гэрчилгээний хуулбар, Н.Б нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Э төрсний гэрчилгээний хуулбар, Э.Б  төрсний гэрчилгээний хуулбар, Э.Т төрсний гэрчилгээний хуулбар, Н.Э малчинд олгох малын тооны лавлагааны хуулбар, Н.Б малчинд олгох малын тооны лавлагааны хуулбар, 1996 гэр бүрж байхдаа нагац эгч П, Д нарын хамт, 2000 онд нөхөр Н.Э, 2005 онд нөхөр Н.Э, хүү Э.Б, охин Э.Т нарын хамт авахуулсан фото зургууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч К.Ж нь Н.Э 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч К.Ж-ын, Н.Э-н хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Н.Эрдэнэбаяр, К.Ж нар нь 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь ************** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

4. Хэдийгээр Н.Э, К.Ж нар нь гэрлэлтээ албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдарч тэдний дундаас хүү Э.Б 2001 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, охин Э.Т 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус төрсөн, эцэг Н.Э-аар овоглосон болох нь тэд нарын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.

5. Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр Н.Э /, К.Ж / / нар нь 1996 онд албан ёсоор гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт шүүхэд ирүүлжээ.

1996 гэр бүрж байхдаа нагац эгч П, Д нарын хамт, 2000 онд нөхөр Н.Эрдэнэбаярын, 2005 онд нөхөр Н.Э, хүү Э.Б, охин Э.Т нарын хамт авахуулсан фото зургуудыг нотлох баримтаар өгчээ.

6. Хэрэгт авагдсан Э.Б, Э.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар болон бусад нотлох баримтуудаар К.Ж нь Н.Э 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Н.Э, К.Ж нарыг 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Н.Э, К.Ж нарыг 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР