| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00655/И |
| Дугаар | 152/ШШ2024/00569 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Унэхэмжлэлтэй,
Х.Г-н ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.У нь Х.Г ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Х.Г 1968 онд төрсөн 56 настай. Х.Г 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөнгөн ба Хүнсний аж үйлдвэрийн техникийн захирлын тушаалаар Дархан хотын Хөнгөн хүнсний аж ахуй үйлдвэрийн техникийн техник технологийн ангид элсэн суралцаж 1987 сард төгссөн. Улмаар 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс томилолтоор Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт 3 дугаар ээлжийн дамжлага тохируулагчаар ажилд томилогдон. 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт 1988 оны 12 сарын 22-ны өдөр транспортерчноор томилогдон 1990 оны 7 дугаар сарын 5-аас ажилласан. Ингээд Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд газар тариалангийн нягтлан бодогчоор 1990 оны 7 дугаар сарын 05-нй өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлсэн 1987 оны Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт томилогдсон тушаал байгаа боловч 1988 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй. 1989 оны 11-дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөн тушаалын хавсралт олдсон. Мөн 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрийн ажилд томилогдон 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалтнууд гарсан ажлаа чөлөөлсөн гэх агуулгаар гараар бичилт хийсэн тушаал гарсан байх тул шүүхэд хандсан. Иймд Х.Гийн Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дамжлага тохируулагчаар, Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр транспортерчноор, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн сэлбэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, БЗД НД Газрын байцаагч С.Б-н зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гаргасан 364 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан гаргасан 380 дугаар тодорхойлолт, Дархан-Уул айгмийн төрийн архиваас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 565 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн төрийн архиваас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 553 дугаартай тодорхойлолт, Хөдөө аж ахуйн Яам, гурил, тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаал, Хөдөө аж ахуйн Яам, гурил, тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Дархан-Уул аймгийн төрийн архиваас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 518 дугаартай тодорхойлолт, 11 дүгээр сарын 15-наас чөлөөлөгдсөн ажилчид гэх тушаалын хавсралт, БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Х.Гийн баталгаажилтын хуудас, А.Ц-ийн иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Ц-ын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 755 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 /Б/ маягт, гэрлэснийг бүртгэх анкет №244, иргэний хаягийн хуудас №7, гэрч А.Ц, Ч.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.У нь Х.Гийн Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээрр сарын 15-ны өдөр хүртэл дамжлага тохируулагчаар, Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр транспортерчноор, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн сэлбэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул Х.Гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Х.Г нь хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Хөдөө аж ахуйн Яам, гурил, тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаалаар Х.Г 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар ээлжинд дамжлага тохируулагчаар томилжээ.
Хөдөө аж ахуйн Яам, гурил, тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар Х.Г-т ээлжийн амралт олгож байжээ.
БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалаар Х.Гийн 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс транспортерчноор томилжээ.
БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Х.Гийн 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас нь чөлөөлжээ.
Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөхөөгийн Ганчимэгийг 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн газар тариалан, сэлбэгийн ня бо-гоор томилжээ.
Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажиллаж байсан хавсралтад нэр заасан ажилчдыг 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж тус бүрийн компаниудын мэдэлд шилжүүлсүгэй гээд хавсралтын 25-рт Х.Гня-бо гэжээ.
1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлсэн гэрлэснийг бүртгэх анкетад Хөхөөгийн Ганчимэг, ХТАА-д ня-бо гэж бүртгэгджээ.
3.1. Шүүхээс гэрч А.Ц, Ч.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Ц Би 1987 онд Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн текникумд гурилын технологич мэргэжлээр төгссөн. 1987-1992 онд хүртэл Увс аймгийн гурилын үйлдвэрт шигшигч, хийсгэгч, ээлжийн мастер зэрэг ажлуудыг хийж байсан. Х.Г нь 1987 онд Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн текникумд гурилын технологичоор хамт сурч төгссөн. Би 1987 онд Увс аймгийн гурилын үйлдвэрт шигшигчээр хувиарлагдаж ажилласан. Х.Г нь 1987 онд Дархан аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт хувиарлагдаж 1988 оны өвөл ирээд 1990 оныг хүртэл Увс аймгийн гурилын үйлдвэрт элеватрын цехэд транспортерчноор шилжин ажилласан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
гэрч Ч.Ц Би 1982 онд Увс аймгийн гурилын үйлдвэрт элеватрын цехэд машинист хийж байсан. Би 1995 оныг хүртэл Увс аймгийн гурилын үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Х.Г нь 1988 онд Увс аймгийн гурилын үйлдвэрт элеватрын цехэд транспортерчноор шилжин ирж ажилласан. Намайг тэтгэвэртээ гарахаас өмнө 1992 оны сүүлээр Увс аймгийн гурилын үйлдвэрт ажиллахаа больсон... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Х.Г нь Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дамжлага тохируулагчаар, Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр транспортерчноор, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн сэлбэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Хөдөө аж ахуйн Яам, гурил, тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаал, Хөдөө аж ахуйн Яам, гурил, тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөхөөгийн Ганчимэг, ХТАА-д ня-бо гэж бүртгэгдсэн гэрлэснийг бүртгэх анкет, гэрч А.Ц, Ч.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Гийн Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дамжлага тохируулагчаар, Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр транспортерчноор, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн сэлбэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Г Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дамжлага тохируулагчаар, Увс аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр транспортерчноор, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн сэлбэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР