| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 04
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.*-д овогт *г хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *-г гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *-д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *-д 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар *-с 3.813.800 төгрөг гаргуулан нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * аймаг Б-р сум, * баг, * тоотод оршиг суух * овогт *-д олгосугай
6.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *ын цалин хөлс, орлого, хөрөнгө нь гэм хорын хохиролд гаргуулсан 3.813.800 төгрөгт хүрэлцэхгүй бол түүний эцэг * овогт *-р, эх * овгийн *н * нараас гаруулан *-д олгосугай
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА