| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00354/И |
| Дугаар | 152/ШШ2024/00576 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э,
Ж.А гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А д шүүх хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие өмгөөлөгчийн шалгалтад оролцохоор 12 дугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хот руу явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь Ж.А гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Ж.А 1969 онд төрсөн, 55 настай. Ж.А 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон. 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр туслах багшаар ажилсан. Одоо Ж.А тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврийн баримтаа бүрдүүлэхэд Увс аймгийн Архиваас 1990 оны 01 дүгээр сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал авч байсан цалингийн тодорхойлолт гарсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал гарын үсэг олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Ж.Ан 8 дугаар цэцэрлэгт 1987-1988 он, 1992-1997 оныг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед Ж.А тай хамт ажиллаж байсан Р.О-г гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ж.Агийн ажилласан байдлыг тогтоолгох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А миний бие тус шүүхэд дараах агуулгаар хүсэлт гаргаж байна. Ж.Аг тухайн үеийн 8 дугаар цэцэрлэг одоогийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, туслах хүмүүжүүлэгчээр 1984 оноос 1994 оныг дуустал ажилласан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Ж.А гаас Б.Э-т олгосон итгэмжлэл, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаартай цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, 296903 дугаартай Ж.Ан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 329660 дугаартай Ж.Ан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Р.Отгоны иргэний үнэмлэхийн хуулбар, Р.О-н 399341 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ж.А гийн Улаангом сумын 8-р цэцэрлэгт 1988 оны 8-12, 1989 оны 2-3, 1990 оны 1-8, 10-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Ан ХААТР-1 болон ХААТР-15 маягтууд болон Ө.Б төрсний бүртгэх анкет, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Ж.Ан 1995-1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ж.А д холбогдох 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын хуудсыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн. Мөн гэрч Б.Э-н хүсэлтээр Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А ын хүсэлтээр Ж.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Агийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Ж.А нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилт хийгдсэн, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Агийн Улаангом сумын 8-р цэцэрлэгт 1988 оны 8-12, 1989 оны 2-3, 1990 оны 1-8, 10-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолтыг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай Хүмүүжүүлэгчийн туслах ажиллуулах тухай тушаалаар Ж.Аг 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ж.Агийн Улаангом сумын 8-р цэцэрлэгт 1991 оны 1-2, 1992 оны 1-5 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолтыг түүвэрлэн ирүүлжээ.
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар бүрдүүлсэн Ц.Ж-г өрхийн тооллогын хуудаст Ж.А-г цэцэрлэгт асрагч ажилтай гэж тэмдэглэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ж.Ан гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Ж.Аг 8 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгч ажилтай гэж тэмдэглэсэн бол 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн Ө.Б-г төрснийг бүртгэх анкетад Ж.Аг 8 дугаар цэцэрлэгт ажилладаг гэж тэмдэглэжээ.
Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүн-ий 5 дугаар цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойд зориулсан Багачуудын ертөнцийн бахархам түүх нэртэй номд үзлэг хийсэн ба уг номын Цэцэрлэгийн ахмадууд хэсэгт Ж.А асрагч /1984-1995 онд/ гэж бичигдсэн болохыг үзлэг хийж, баталгаажуулав.
Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүн-ий 5 дугаар цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойд зориулсан Багачуудын ертөнцийн бахархам түүх нэртэй номонд үзлэг хийсэн ба уг номын Цэцэрлэгийн ахмадууд хэсэгт Ж.Аг асрагч /1984-1995 онд/ гэж бичигдсэн байгаа боловч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягтад түүнийг 1985 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 1984 онд ажилгүй гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аын Ж.А нь 1984 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
3.1. Шүүхээс гэрч Р.О, Ж.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.О Би 1987 онд Дархан хотын долдугаар арван жилийг төгссөн. 1987-1989 онд Дархан хотын барилгын техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангийг тогооч мэргэжлээр төгссөн. 1989 онд Дархан хотын тавдугаар цэцэрлэгч тогоочоор ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар 1990 онд Увс аймагт ирсэн. 1990 оны 9 дүгээр сард Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт тогоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Намайг 1990 онд Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт ажилд ороход Ж.А шат талбайн үйлчлэгчээр ажилладаг байсан. Ж.А Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа туслах багшаар мөн ажиллаж байсан. Ж.А Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт туслах багшаар 1997 он хүртэл ажилласан гэж мэдүүлжээ.
Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрч Р.О нь хүсэлт гаргагч Б.Э-н шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1987-1997 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан эсэх нь нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэлээ.
Харин гэрч Ж.Б, Ж.А бид хоёр 8 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан найз нөхөд хүмүүс юм. Би Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1978 онд асрагчаар ажилд орж 2012 онд тэтгэвэртээ гарсан. Ж.А үйлчлэгч, туслах багш /хүмүүжүүлэгчээр 1995 он хүртэл ажилласан. Ж.А г яг хэдэн онд ажилд орсныг сайн санахгүй байна. Бид хоёр нэр байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Ж.А нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ж.А гийн Улаангом сумын 8-р цэцэрлэгт 1988 оны 8-12, 1989 оны 2-3, 1990 оны 1-8, 10-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай Хүмүүжүүлэгчийн туслах ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ж.А гийн Улаангом сумын 8-р цэцэрлэгт 1991 оны 1-2, 1992 оны 1-5 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ж.А-г цэцэрлэгт асрагч ажилтай гэж тэмдэглэсэн өрхийн тооллогын хуудас, 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн байх Ж.А г 8 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгч ажилтай гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн Ж.А г 8 дугаар цэцэрлэгт ажилладаг гэж тэмдэглэсэн Ө.Б төрснийг бүртгэх анкет, гэрч Ж.Б-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
6. Харин Ж.А Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэдийгээр Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүн-ий 5 дугаар цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойд зориулсан Багачуудын ертөнцийн бахархам түүх нэртэй номонд үзлэг хийсэн ба уг номын Цэцэрлэгийн ахмадууд хэсэгт Ж.Аг асрагч /1984-1995 онд/ гэж бичигдсэн байгаа боловч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягтад түүнийг 1985 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 1984 онд ажилгүй гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ын Ж.А нь 1984 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн гэх тайлбар үгүйсгэгдсэн.
Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрийг эх хуваарь нь гаргаж ирүүлээгүй ба Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн зөвлөмжийн хуудаст Ж.А нь Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1987-1995 он хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй мөн нөхөн бичилттэй тул ажилласан жил тооцох боломжгүй гэж тэмдэглэсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ж.А-гийн Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Агийн Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР