Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2024/00577

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч:, М У С Ү Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Л-д холбогдох,

40,449,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М У С Ү Тийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ж-д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа М У С Ү Т нь төрийн өмчийн цөм сүргийг бүрдүүлэх, мал үржүүлэх, үржлийн малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Иргэн А.Л нь 2021 оноос манай байгууллагатай мал маллуулах хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний өр авлага үүсгэж байгууллагад хохирол учруулсан тул чөлөөлөгдсөн. А.Л нь 2021 оны 12 сарын 15-нд ноолуурын орлого 1,659,600 төгрөг, зааз мал борлуулсны орлого 20,514,000 /Хорин сая таван зуун арван дөрвөн мянга/ төгрөг, зааз мал борлуулсны орлого 3,526,000 /Гурван сая таван зуун хорин зургаан мянга/ төгрөг нийт 25,699,600 /Хорин таван мянга зургаан зуун ерэн есөн мянга зургаан зуун/ төгрөгийг байгууллагын дансанд тушаагаагүй өр авлага үүсгэсэн. Удаа дараа байгууллагаас өр авлагыг барагдуулах талаар мэдэгдэж шаардсанаар 2022 оны 3 сард дээрх өр авлагаас удаа дараа холбогдсоны үр дүнд 3000,000 /Гурван сая/ төгрөгийг байгууллагын дансанд тушааж үлдэгдэл 22,699,600 Хорин хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөгийн өр авлага барагдуулаагүй акт үйлдэн баталгаажсан байна. 2022 онд А.Л нь 173 толгой хонь 13. 180,000 /Арван гурван сая нэг зуун наян мянга/ төгрөг, 100 толгой ямаа 4,570,000 /Дөрвөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн мал зарж борлуулан орлогыг тушаагаагүй, түүнчлэн дутааж нийт 17,750,000 /Арван долоон сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн өр авлага үүсгэн тооцоо үлдэгдлийн баталгаа акт үйлдэн баримтжуулан хохирол төлбөрийг барагдуулах талаар харилцан тохиролцсон. А.Л нь 2021 онд 25,699,600 /Хорин таван сая зургаан зуун ерэн есөн мянга зургаан зуун/ төгрөг, 2022 онд 17,750,000 /Арван долоон сая долоон зуун тавин мянган төгрөг нийт одоогийн байдлаар 40,449,600 /Дөчин сая дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөгийн өр авлага үүсгэн байгууллагыг хохироож байна. Манай байгууллагын зүгээс удаа дараа А.Л-тай холбогдож өр авлага барагдуулах талаар шаардаж ирсэн бөгөөд 2023 оны 11 сард байгууллагаас Увс аймагт өр авлага барагдуулахаар очиж уулзан өр төлбөрийг яаралтай барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахыг мэдэгдэж сануулж өнөөдрийг хүрлээ. Иргэн А.Л-с 2021-2022 онуудад үүссэн зааз мал борлуулсны орлого, мал дутаасны төлбөр нийт 40,449,600 /Дөчин сая дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж М У С Ү Т-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М У С Ү Тийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ж-д шүүхэд гаргасан хүсэлдээ: Тус байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа М У С Ү Т нь төрийн өмчийн цөм сүргийг бүрдүүлэх, мал үржүүлэх, үржлийн малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа эрхэлдэг улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Манай байгууллага нь 2006 оны Засгийн газрын 172 дугаар тогтоолын дагуу улсын төсөвт үйлдвэрийн газар болон үүсгэн байгуулагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу хураамжаас чөлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М У С Ү Тийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2019 оноос М У С Ү Тд малчинаар ажиллаж байсан. Миний бие 2021 оны 12 сарын 15-нд ноолуурын орлого 1,659,600 төгрөг, зааз мал борлуулсны орлого 20,514,000 төгрөг, зааз мал борлуулсны орлого 3,526,000 төгрөг нийт 25,699,600 төгрөгийг байгууллагын дансанд тушаагаагүй өр авлага үүсгэсэн. Удаа дараа байгууллагаас өр авлагыг барагдуулах талаар мэдэгдэж шаардсанаар 2022 оны 3 сард дээрх өр авлагаас удаа дараа холбогдсоны үр дүнд 3,000,000 төгрөгийг байгууллагын дансанд тушааж үлдэгдэл 22,699,600 төгрөгийн өр авлага барагдуулаагүй акт үйлдэн баталгаажсан байна. 2022 онд А.Лнь 173 толгой хонь 13,180,000 төгрөг, 100 толгой ямаа 4,570,000 төгрөгийн мал зарж борлуулан орлогыг тушаагаагүй, түүнчлэн дутааж нийт 17,750,000 төгрөгийн өр авлага үүсгэн тооцоо үлдэгдлийн баталгаа акт үйлдэн баримтжуулан хохирол төлбөрийг барагдуулах талаар харилцан тохиролцсон. А.Л нь 2021 онд 25,699,600 төгрөг, 2022 онд 17,750,000 төгрөг нийт одоогийн байдлаар 40,449,600 төгрөгийн өр авлагатай байгаа нь үнэн болно. Энэ 40,449,600 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2024 оны 12 дугаар сарын 30-ны 10,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны дотор 10,449,600 тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

М У С Ү Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: М У С Ү Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х би А.Л-н шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. А.Л нь шүүхээс нэхэмжилсэн 40,449,600 төгрөгийг төлж барагдуулах тайлбар гаргасан байна. Энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

М У С Ү Т нь хариуцагч А.Л-д холбогдуулан 40,449,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Л нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 40,449,600 төгрөгийг М У С Ү Т дансанд 2024 оны 12 дугаар сарын 30-ны 10,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны дотор 10,449,600 тус тус бүрэн төлж барагдуулхаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч М У С Ү Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Л-с 40,449,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 360,198 төгрөгийн 50 хувь буюу 180,099 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн ************тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч А.Л нь 40,449,600 төгрөгийг М У С Ү Т дансанд 2024 оны 12 дугаар сарын 30-ны 10,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны дотор 10,449.600 тус тус бүрэн төлж барагдуулхаар нэхэмжлэгч М У С Ү Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч М У С Ү Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Л-с 40,449,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 360,198 төгрөгийн 50 хувь буюу 180,099 төгрөгийг / зуун наян мянга ерөн ес/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн ************ тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР