| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00254/И |
| Дугаар | 134/шш2024/00248 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 134/шш2024/00248
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 134/ШШ2024/00248 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам *******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Би 1989 оны 05 дугаар сараас 1990 оны 04 дүгээр сар хүртэл одоогийн Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд Түр хороо гэж байгуулагдахад бичиг хэрэг, нарийн бичгийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн үед Говьсүмбэр аймаг байгуулагдаагүй байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн чинь тухайн үед ажилд орж ажлаас гарч байсан тушаал хэрэгтэй гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Тэгээд Дорноговь, Дундговь аймгийн архиваас шүүлгээд гарч ирээгүй. Уг нь тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байдаг. Ажлаас гарсан тушаалын бичилт хийхдээ нэг тоо дутуу бичсэн байна гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд, 1989-1990 онд одоогийн Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/1058 дугаар албан бичиг, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон, 257610 дугаартай*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
2.1. Би Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан боловч тухайн үед ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байх тул 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Шивээговь хотхоны түр захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөвлөмж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/1058 дугаар албан бичиг, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 257610 дугаартай*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр,*******/-г 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Шивээговь хотхоны түр захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д заасныг баримтлан,*******/-г 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Шивээговь хотхоны түр захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА