Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 134/шш2024/00249

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2024/00249

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 133 дугаар байрны *******,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.******* би 2 утасны мөнгө нэхэмжилж авах гээд байгаа юм. Энэ хүн олдохгүй байгаа учраас би шүүхэд хандсан. Iphone15 pro маркийн утас 5 031 080 төгрөгөөр Мобикомоос 12 сарын хугацаатай зээлж авч өгсөн. Iphone 14 promax би барьдаг байсан. Миний утсыг 3 100 000 төгрөгөөр заруулсан. Майдар бид хоёр цуг явж байгаад зарсан. Мобикомын өрийг даруулахын тулд миний утсыг заруулсан. Нийт нэхэмжлэх мөнгө нь 7 371 400 төгрөг болж байгаа. Мобикомоос 5 сард утас авсан. 6, 7 дугаар сарыг төлсөн байна гэсэн. Үлдсэн 8, 9, 10, 11 сарыг энэ хүн олдохгүй байгаа учраас төлбөр гарсан үед нь би төлөөд явж байгаа. Сард 1 680 000 төгрөг төлж байгаа. Одоо 2 520 000 төгрөг үлдсэн. Өөрөө төлөх боломжгүй болсон учраас дээрх мөнгийг авахын тулд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ хүний оршин суугаа хаяг байгаа боловч бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй байгаа учир хуулийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл,*******ын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, APPLE брэндийн IPHONE 15 цувралын гар утасны баталгаат засварын хуудасны хуулбар, Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, е-баримтын хуулбар, баталгаат хуудас, 14 promax утасны зураг, Мобикомын баталгаат засварын хуудас, Гар утас , төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, утасны мессежний фото зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангиас иргэний үнэмлэхийн лавлагаа, регистрийн дугаарыг, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг,

 

4. Шүүхээс: Нийслэлийн Налайх дүүргийнны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 595 дугаартай албан бичгийг тус тус шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч******* миний бие гэх хүнд Мобиком салбараас өөрийн нэр дээр 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 про загварын гар утас 1 жилийн хугацаатай авч өгсөн. нийт 10 сарын төлөлт 4,192,580 төгрөг. Мөн 14 promax утасыг 3,100,000 төгрөгөөр зарсан. Иймд нийт нэхэмжлэх дүн 7,292,580 төгрөгийг төлөөгүй байгаа ба одоо энэ хүн оршин суугаа газар хаяг тодорхойгүй, утас нь холбогдохгүй байгаа учир хуулийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Улаанбаатар хот, Налайх дүүрэг,, албан ёсны бүртгэлтэй боловч Нийслэлийн Налайх дүүргийнны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 595 тоот албан бичигт Иргэн Ногооннуур овогтой /РД:..../ нь тус хорооны Хүн амын өрхийн мэдээллийн сан-д бүртгэлтэй боловч Гандангийн ам 2-09 тоот хаягандаа амьдардаггүй болохыг тодорхойлов гэжээ.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ногоон Нуур овогт /РД:....., эрэн сурвалжлуулах тухай*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. нь 2001 онд төрсөн, ..... регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Налайх дүүрэг,, Гандангийн ам 2 дугаар гудамжны тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас:96131350,, гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан*******ын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ногоон Нуур овогт /РД:....., эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ногоон Нуур овогт /РД:....., эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. 2001 онд төрсөн, ..... регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Налайх дүүрэг,, Гандангийн ам 2 дугаар гудамжны тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас:96131350,, гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА