Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 134/шш2024/00253

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2024/00253

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах Ашид капитал ББСБ ХХК /РД:6105572,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Сансарын 20 тоотод оршин суух,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7102443058 тоот цахим гэрээний төлбөр 1,328,262 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,333,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. 7102443058 тоот цахим гэрээний төлбөр 1,328,262 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,333,262 төгрөгийгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие нь******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний төлбөр, нотариатын зардал, нийт 1,333,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгчаас 7102443058 тоот цахим гэрээний төлбөр 1,328,262 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,333,262 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,284 төгрөгийн тавин хувь болох 18,142 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,142 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,142 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7102443058 тоот цахим гэрээний төлбөр 1,328,262 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,333,262 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,284 төгрөгийн тавин хувь болох 18,142 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,142 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,142 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА