| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00277/И |
| Дугаар | 134/шш2024/00254 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 134/шш2024/00254
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 134/ШШ2024/00254 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ХК /РД:2693321,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Радио рилений*******,*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Радио рилений*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 11,698,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХК-ийн*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч, нар ХК-ийн*******аас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/201642886276 тоот зээлийн гэрээ байгуулан 13,606,437,81 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 1,000,000 төгрөг нэмж, нийт 14,606,437.81 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан зээлсэн.
Зээлдэгч, нар ХК-ийн*******аас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ/201743147635 тоот зээлийн гэрээ байгуулан 13,701,641 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 16,501,641 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан зээлсэн.
Зээлдэгч, нар ХК-ийн*******аас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ/201743147635 тоот зээлийн гэрээ байгуулан 7,983,636.27 төгрөгийн цалингийн зээлийн хугацааг 6 сараар сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1704 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 11,658,429 төгрөг, нотариатын зардал 40,000 төгрөг, нийт 11,698,429 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. болон бид ХК-ийн*******аас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 11,698,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч, нар нь ХК-ийн*******аас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/201642886276 тоот зээлийн гэрээ байгуулан 13,606,437,81 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 1,000,000 төгрөг нэмж, нийт 14,606,437.81 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан зээлсэн.
Зээлдэгч, нар ХК-ийн*******аас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ/201743147635 тоот зээлийн гэрээ байгуулан 13,701,641 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 16,501,641 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан зээлсэн.
Зээлдэгч, нар ХК-ийн*******аас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ/201743147635 тоот зээлийн гэрээ байгуулан 7,983,636.27 төгрөгийн цалингийн зээлийн хугацааг 6 сараар сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1704 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 11,658,429 төгрөг, нотариатын зардал 40,000 төгрөг, нийт 11,698,429 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч, нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,125 төгрөгийн тавин хувь болох 101,062.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 101,062.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 101,062.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 11,698,429 төгрөгийг хариуцагч Ж.Цэнд-Очир, нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,125 төгрөгийн тавин хувь болох 101,062.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 101,062.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 101,062.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА