| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00253/И |
| Дугаар | 134/шш2024/00255 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 134/шш2024/00255
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 134/ШШ2024/00255 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******,*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 7-23 тоотод оршин суух,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,819,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХК-ийн Төв салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 22,000,000 төгрөгийг 2010105369 тоот зээлийн гэрээгээр жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийн цахимаар авсан. Банк нь зээлдэгчгийн******* дахь 5000641604 тоот харилцах дансанд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 9,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөгийг төлсөн. Зээлдэгч гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь банктай байгуулсан 2010105369 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах байдлаар нийт 114 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.
Иймд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010105369 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 1,797,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,214 төгрөг, нийт 23,819,609 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. миний бие******* ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 23,819,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч нь******* ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 22,000,000 төгрөгийг 2010105369 тоот зээлийн гэрээгээр жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахимаар авсан боловч зээлдэгч нь банктай байгуулсан 2010105369 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010105369 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 1,797,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,214 төгрөг, нийт 23,819,609 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,100 төгрөгийн тавин хувь болох 138,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 138,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138,550 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХК-ийн Төв салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,819,906 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,100 төгрөгийн тавин хувь болох 138,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 138,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчгоос улсын тэмдэгтийн хураамжид 138,550 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА