Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2024/00257

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2024/00257

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Найрамдал хотхон, 40 дүгээр байранд байрлах, *******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас иргэн******* олгосон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн төлбөр болох 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч*******, иргэдийн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Говьсүмбэр аймгийн газрын ахлах******* би тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 21.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд зааснаар өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн агуулга нь иргэн нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар хууль бус шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлсөн. төрийн дээд шатны байгууллага болон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Иймдээс хууль бусаар олгосон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн төлбөр 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэгч хэргийг хэлэлцсэн.

Энэ шийдвэр дээр шүүхээс шалтгаалсан урьдчилан шийдвэрлэх маргаан бүхий акт нь эрх бүхий албан тушаалтнууд ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгасан. Энэ нь захиргааны эрх зүйн ерөнхий зарчмын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсан. Анхнаасаа нь хууль бус шийдвэр гаргасныг Төрийн албаны зөвлөлөөс захирамжуудыг хүчингүй болгоод, эгүүлж ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулсан байгаа. Иймд, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөж байгаа тул******* олгосон цалин хөлс, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчээс гаргуулах нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан 03 дугаартайийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролыг гаргуулах тухайын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж үүгээр хариу тайлбар гаргаж байна. нэхэмжлэлийн агуулгад Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөг, болон улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснийг тус сумын төрийн сангаас олгосон болох нь тогтоогдож байна гэжээ. Гэтэл Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагчаар биш тухайн үеийн сумын Засаг дарга оролцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ. Дээрхээс харвал нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэснийг ойлгох боломжгүй бөгөөд шүүгчийн захирамжийг бүхэлд нь судлаагүй болохыг илтгэнэ. Мөн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 113/ШШ2021/0001 дугаартай хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаартай захирамжуудын хууль зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу тэдгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоогоогүй байна. Тийнхүү Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоогоогүй бол намайг төрд хохирол учруулсан буруутай этгээд гэж дүгнэх боломжгүй юм. Харин ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухайн үеийн Засаг дарга шүүхээр маргаж буй асуудлыг эцэслэж шийдвэрлүүлэлгүй, маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл, бодит байдлын үндэслэлд шүүхээр хууль зүйн дүгнэлт хийлгүүлээгүйгээрээ төрд учирсан хохирлыг хариуцах учиртай. Монгол улсад хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд гэм буруутай нь шүүхээр тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруугүйд тооцно. Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаартай захирамжуудын хууль зүйн үндэслэлд одоо хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Аймгийн газрын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор хуульд заасны дагуу төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байгаа. Энэ хэргийгоос 2022 онд буюу 2 жилийн өмнө нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээс гомдол гаргаад Төв аймгийн шүүхээр хэргийг сэргээгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явсан. Яг энэ дүнгээрээ явсан. Энэ нь Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийн зохигчдыг эвлэрүүлээд, шүүхийн захирамж гараад, тэр дүнгээрээ шүүхийн шийдвэрт туссан байсан. Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргаан явагдаад нь нэхэмжлэл гаргаад, 2 жилийн дараа яг тэр дүнгээрээ, агуулгаараа шаардлага нь үргэлжилж байгаад Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдсэн. Ингэж хангахгүйгээр шийдсэн шийдвэрийг нэхэмжлэгч нар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгэхээр энэ хэргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрөө нотлох ёстой. Тухайн нотолж шийдсэн шүүхийн шийдвэр нь одоо байхгүй. Би оныг нь буруу хэлж байж магадгүй. Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дугаартай шүүгчийн захирамжаар шийдэж байсан. Тэр захиргааны хэргийн 01 дугаартай захирамж одоо хүчингүй болсон. Мөн дараа нь үргэлжилж яваад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй. Энэ хангагдаагүй байдлаас үүдээд одоо энэ дүн ч байхгүй, буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Тийм учраас одоогийн нөхцөл байдалд аймгийн газрын нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн үндэслэл болгосон баримтууд огт байхгүй, хэрэгт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Прокурорын дурдаад байгаа үндэслэлийн агуулга нь буруу агуулга гарч байна. 2022 оны 01 дугаартай захирамжаар өмнөх Засаг дарга нь өөрөөр хэлбэл хариуцагч нь сонгуулийн зарчмаар солигдсоны дараа дараагийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрснөөр 01 дугаартай захирамж гарсан. Энэ захирамжаар одоо энэ нэхэмжлээд байгаа төрийг хохироосон нэхэмжлэлийн суурь үндэс болохгүй. Энэ захирамжид үндэслээд тухайн хүнийг буцааж ажилд нь аваад, цалин мөнгийг нь буцаагаад өгчихсөн. Одоо тэр захирамж өөрөө байхгүй болчихсон. Тэр захирамж байхгүй болчихоор нэхэмжлэгч тал яах ёстой вэ гэхээр магадгүй захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоод дахин маргаан үүсгээд, нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан учраас төрийн захиргааны албан хаагч учраас захиргааны хэргийн шүүхээр үргэлжлээд сая яваад байгаа 2024 оны нэхэмжлэлээр тухайн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө шаардлагынх нь хүрээнд хангахгүй байгаа учраас энэ агуулгаараа захиргааны хэргийн шүүхээр эцэслэж шийдвэрлэж байгаа асуудал. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар маш олон төрлийн нэхэмжлэлийн шаардлагууд байгаа. Энэ шаардлагын аль нэгээр шаардлагаа зөв тодорхойлоод дахиад маргах нөхцөл байдал нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дахин гаргаагүй. Үргэлжлүүлж маргаагүй. Энэ нөхцөл байдлаас харахад төрийн захиргааны албан хаагчтай холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу, ямар үндэслэлээр тогтоогдсон, хохирол хэр хэмжээгээр тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байна. Одоогоор гарсан ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Тэгэхээр үнэхээр төрийн албаны зөвлөлөөс тогтоосон байсан ч одоогийн нөхцөл байдлаар төрийг хэр хэмжээний мөнгөн дүнгээр хохироогоод байгаа гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Тэгэхээрээс 24,032,361 төгрөгийг гаргуулахыг тогтоогоод байгаа энэ зүйл нь ямар эрх зүйн эх сурвалж, ямар эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдоод байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс өмнөх захиргааны хэргийн маргаан нь эрх нь зөрчигдөөгүй байна гэдэг нь яг одоогийн нөхцөл байдлаар дүгнээд байгаа асуудал болохоос биш, төр хохироосон энэ маргаантай ямар ч хамаарал байхгүй. Тийм учраас үнэлгээг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Мөн хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Тэгэхээр одоогийн маргаан дээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Гаргаж өгөх нотлох баримт одоогийн байдлаар хаана ч байхгүй. Гаргаж өгч чадахгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй учраас үндэслэл тогтоогдохгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаартай захирамжийг гаргах гол үндэслэл нь хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар байгаа. Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэн гаргасан бэ гэхээр тухайн үед шинээр томилогдсон Шивээговь сумын Засаг дарга гаргасан. 01 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэг дээр хариуцагч ийм тайлбар хэлсэн гээд тайлбар нь байгаа. Тэр тайлбарын логикийг судлах юм бол яг тэр 01 дугаартай захирамж нь шүүхээр хэлэлцээд буруу, зөв, үнэн худлыг тогтоох ажил хийгдэхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа үйл явдал болсон. Тэгэхээр хэрвээ үнэхээр төрийг хохироож байгаа бол 01 дугаартай захирамжийг хэн гаргуулаад байгаа юм бэ гэхээр гаргуулаад байгаа. эцсийн шийдвэрийг гартал маргахаар явж байгаад ажлынхаа нөхцөл байдлаас болоод солигдсон. Солигдоод дараагийн дарга нь гэдэг хүн төлөөлөгчөөр очоод нам улс төрийн ашиг сонирхол байдаг учраас томилуулъя гээд маргаан үүсгээгүй, хариу тайлбарыг сайн дураараа гаргаад, хүлээн зөвшөөрөөд тайлбар гаргаад 01 дугаартай захирамж гарсан. 01 дугаартай захирамжийн 138 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт шийдсэн байгаа. Өөрөөр хэлбэл А/138 дугаартай захирамжийг гаргахгүйгээр тайлбараараа үндэслэл гаргаад 23,961,161 төгрөг гаргаад өгчихсөн. Тэгэхээр төрийг хэн хохироосон бэ гэдгийг өөрөө зөв ялгаж тодорхойлж гаргаж өгөх ёстой. Хэрвээ энэ эцэслээд шийдвэрлээд дуусаад захирамжийн хууль зүйн үндэслэл нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг шүүх тогтоох боломжийг олгосон бол буруутай эсэх нь тогтоогдох ёстой байсан. Үүнийг олгохгүйгээр гэдэг хүн тайлбар өгөөд 01 дугаартай захирамжийг гаргуулчихсан. Тэгэхээр энэ хүний үйлдэл яагаад төрийн үйл ажиллагаанд нь өөрийнхөө албан бичгээр болон аймгийн хяналт шинжилгээний газарт өгчихсөн. Тэгэхээр нэг хүн 01 дугаартай захирамжийг гаргах тайлбар өгөөд, А/138 дугаартай захирамж гаргаад тамгаа дараад,ын газар нэхэмжлэл гаргах суурь болгосон албан бичгийг бас бичиж явуулсан. Энэ яагаад би өөрөө төрийг хохироогоод байгаа гэж яагаад хэлэхгүй байгаа юм бэоо. Энэ үйлдэл нь эрүүгийн хэргийн шалтгаант холбоо гэж байдаг. Тэрийг ялгаж харах хэрэгтэй. 01 дугаартай захирамж гарахад хариу тайлбар гаргасан этгээд төрийг хохироосон гэж үзээд байгаа болийг оролцуулах ёстой. 01 дугаартай захирамжийг үндэслээд 138 дугаартай сумын Засаг даргын захирамж гарч байгаа. Энэ захирамжаар хохирогчийн хохирлыг барагдуулаад төр хохирч байгаа бол тэр захирамжийн суурь болсон этгээдэд төрийг хохироомооргүй байгаа бол хариуцлага тооцох ёстой. Ингэж төрийг хохироомооргүй байна. Энэ нь 1 дүгээр үндэслэл. 2 дугаар үндэслэл юу вэ гэхээр маргаанд цаашаа ороод, гуравдагч этгээдээр ороод явсан бол өөрөө ийм буруутай гээд шийдээд явна. Гэтэл ийм зүйл болоогүй. Тиймээс захиргааны хэргийн шүүх гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзээд захирамжаа гаргаад, гуравдагч этгээдийг шалгах ажиллагаа хийгээгүй. Ингэж хийгээгүйгээс үүдээдийн эрх ашиг хөндөгдөж байна гээд захиргааны хэргийн шүүхэд хандахад дээрх нөхцөл байдлаас үүсээд Төв аймгийн шүүх 01 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, төрийг хохироож шийдвэр гаргасан А/138 дугаартай захирамж, хохирлыг барагдуулж байгаа захирамжийг хүчингүй болгосон. Одоо А/138 нь зөв гэж үзвэл үндэслэл болсон ямар нэгэн шүүхийн шийдвэр одоо байхгүй. Ажлаас үндэслэлгүй халсан гээд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан ямар нэгэн шүүхийн шийдвэр одоо байхгүй. Өөрөөр хэлбэл ажлаас халсан нь зөв буруу гэсэн ямар ч шийдвэр хаана ч байхгүй. Ийм үндэслэлээр ийм дүнгээр нэхэх боломж байхгүй. Гуравдугаарт, одоо үүнийг буруугүйг тогтоосон ийм баримт байна гээд шүүх тогтоох боломжтой. Тийм учраас үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, итгэмжлэл, Говьсүмбэр аймгийн газрынын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хүсэлтийг хүлээн авах тухай 35 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 3/453 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113/ШШ2021/0001 дүгээр захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06/2096 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Захирамжийг хүчингүй болгох тухай 376 дугаар тогтоол, төлбөрийн хүсэлт, банкны жагсаалт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс тэмдэгтийн хураамж олгох тухай А/138 дугаар захирамж, Говьсүмбэр аймгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/935 дугаар итгэмжлэлийг,

 

5. Хариуцагчаас: Хариу тайлбар, хүсэлтүүд, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянуулах тухай хүсэлт шийдвэрлэх тухай 123/ШТ2023/0002 дугаар тогтоолыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113/ШШ2021/0001 дүгээр захирамж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/597 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн******* сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс тэмдэгтийн хураамж олгох тухай А/138 дугаар захирамж, түүний хавсралт, банкны жагсаалт, төлбөрийн хүсэлтүүд, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/32 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай Б/13 дугаар захирамж, Говьсүмбэр аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 113/ШЗ2019/0105 захирамж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/53 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0346 дугаар магадлал зэргийг бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн газар нь хариуцагчт холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас иргэн******* олгосон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн төлбөр болох 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч байгууллага нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Хариуцагч нь хууль бус шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлсөн ба төрийн дээд шатны байгууллага болон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг******* олгосноор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж нийт 24,032,361 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Төрийг хэн хохироосон бэ гэдгийг өөрөө зөв ялгаж тодорхойлж гаргаж өгөх ёстой. Төв аймаг дахь захиргааны хэргийн шүүх 01 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл төрийг хохироож шийдвэр гаргасан захирамж, хохирлыг барагдуулж байгаа захирамжийг хүчингүй болгосон, хэрвээ энэ эцэслэн шийдвэрлээд захирамжийн хууль зүйн үндэслэл нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг шүүх тогтоох боломжийг олгосон бол буруутай эсэх нь тогтоогдох ёстой байсан, хариу тайлбар гараагүй байсан бол энэ зүйлүүд болохгүй байсан гэж маргана.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019.03.25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орохгүйгээр Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба Засаг даргын 2019.06.07-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай Б/13 дугаар захирамжаар Б/09 дүгээр захирамжийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ.

 

Д.Отгонжаргал нь Б/09 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн зөвлөлийн 2020.12.09-ний өдрийн 376 дугаар тогтоолоор******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09, Б/13 дугаар захирамжуудыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, тус тус хүчингүй болгожээ.

 

Д.Отгонжаргал нь Төрийн албаны зөвлөлийн 2019.05.31-ний өдрийн 663, 2019.07.26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсанаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113/ШШ2021/0001 дүгээр шүүгчийн захирамж гарчээ.

 

Уг захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь: хэсгийн 1 дэх заалтаар гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хуул бус болохыг тогтоолгож, тус Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шивээговь сумын Засаг даргын 2021.09.21-ний өдрийн Ажилгүй байсан хугацааны цалин, тэмдэгтийн хураамж олгох тухай А/138 дугаар захирамжаар******* 2019.03.25-ны өдрөөс 2020.12.13-ны өдрийг дуустал хугацааны цалин 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус олгожээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113/ШШ2021/0001 дүгээр шүүгчийн захирамжийг Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргаж, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 203.03.13-ны өдрийн 123/ШТ2023/0002 дугаар тогтоолоор хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113/ШШ2021/0001 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхээр шилжүүлжээ.

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 221/МА2024/0346 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч буюу давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, энэхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нь хууль бус шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлсөн ба төрийн дээд шатны байгууллага болон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгосноор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хууль бус шийдвэр гаргасан хариуцагчээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн төлбөр 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 24,032,361 төгрөгийг гаргуулна гэж,

 

Прокурор хуульд заасны дагуу төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байгаа. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаартай захирамж одоо хүчингүй болсон, нэхэмжлэлийн үндэслэл болгосон баримтууд огт байхгүй, хэрэгт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, төрийг хэн хохироосон бэ гэдгийг өөрөө зөв ялгаж тодорхойлж гаргаж өгөх ёстой. Хэрвээ энэ эцэслэн шийдвэрлээд захирамжийн хууль зүйн үндэслэл нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг шүүх тогтоох боломжийг олгосон бол буруутай эсэх нь тогтоогдох ёстой байсан, захиргааны хэргийн шүүх гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзээд захирамжаа гаргаад, гуравдагч этгээдийг шалгах ажиллагаа хийгээгүйгээс үүдээдийн эрх ашиг хөндөгдөж байна гээд захиргааны хэргийн шүүхэд хандахад Төв аймгийн захиргааны хэргийн шүүх 01 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, төрийг хохироож шийдвэр гаргасан захирамж, хохирлыг барагдуулж байгаа захирамжийг хүчингүй болгосон, Шивээговь сумын Засаг даргын Б/13 дугаартай захирамж хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг дүгнээгүй, хариу тайлбар гаргаад, шүүхийн журмаар явагдаагүй, хэрвээ хариу тайлбар гараагүй байсан бол энэ зүйлүүд болохгүй гэж тус тус маргана.

 

7. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 221/МА2024/0346 дугаар магадлалд Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 113/ШШ2021/0001 дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг үндэслэн хариуцагч 2021.09.21-ний өдөр А/138 дугаар захирамж гарган нэхэмжлэчид нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр нийгмийн даатгалын 100220090 тоот дансанд шилжүүлснээр нэхэжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. Нэгэнт биелэгдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг цуцлах талаар шийдвэр гаргаагүй, талууд энэ талаар маргаагүй, төлбөр төлөгч болох хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар маргаагүй гэж дурджээ.

Дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

8. Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгчөөс: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаартай шүүгчийн захирамж хүчингүй болсон, төрийг хохироож шийдвэр гаргасан захирамж, хохирлыг барагдуулж байгаа захирамжийг хүчингүй болгосон, Шивээговь сумын Зас/13 дугаартай захирамж хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг дүгнээгүй, хариу тайлбаг даргын Бар гаргаад, шүүхийн журмаар явагдаагүй гэж маргах боловч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан албан тушаал болох Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилсон, мөн ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нь нөхөн төлөгдсөн болох нь Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр нотлогдож байна.

 

Тодруулбал, нь Б/09, Б/13 дугаар захирамжуудыг хянуулахаар гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан хэлэлцээд 2020.12.09-ний өдрийн Захирамжийг хүчингүй болгох тухай 376 дугаар тогтоолоор дээрх захирамжуудыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн нь одоо хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байхын зэрэгцээ уг тогтоолыг хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.,

498.5.-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж заасан байх тул хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас******* олгосон ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

10. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болно гэжээ.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021.01.15-ны өдрийн хуулиар Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж өөрчлөн найруулж, 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна.

 

11. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн төлбөр болох 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Иргэдийн төлөөлөгчийн Иргэнийн буруу шийдвэрийн улмаас төрд учирсан мөнгөн дүнг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт нь шүүхээс дүгнэсэн хууль зүйн үндэслэлд нийцэж байна.

 

13. Энхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид 278,112 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 498.5.-д заасныг баримтлан хариуцагчээс ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн төлбөр болох 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид 278,112 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            П.ЦОГЗОЛМАА

 

  ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ

 

ШҮҮГЧ Р.БАТБАЯР