| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00602/И |
| Дугаар | 136/ШШ2025/00005 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 136/ШШ2025/00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Дунд буянт ухаа гудамж *** тоотод оршин суух, Б овогт Ю Т хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ю.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Х.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ю.Т нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ю.Т миний бие нь өөрийн төрсөн эх Ю овоглодог байсан. Би өөрөө сургууль төгссөн цагаас бичиг баримтуудаа өөрийн төрсөн эцгийн нэрээр мэргэжлийн үнэмлэхдээ бичүүлэн авсан байсан ба миний сургууль төгссөн гэрчилгээг үндэслэн анх миний ажилд орсон Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Ажилд авах ба цалинжуулах тухай тушаал П мөн тус сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай Ажлаас халах тухай тушаал П овогтой Т нэрээр гарч тухайн ажилд орсноор миний 1986 оны 06 дугаар сарын 23-нд нээлгэсэн 169571 хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 188127 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, төмөр замын дээд сургуулийн 5587 дугаартай мэргэжлийн гэрчилгээ зэрэг баримтуудын овог зөрснөөр миний ажиллаж байсан жил тооцогдох боломжгүй болж тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилээ бүрэн тооцуулж чадахгүйд хүрч байна. Иймд дээрх баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.
2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр багийн ажлын албаны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/616 дугаартай тодорхойлолт, гэрч Ю тодорхойлолт, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар, Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үнэмлэхийн хуулбар, Төмөр замын дээд сургуулийн мэргэжлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар, төрөл садны лавлагаа, Ю.Т хүсэлт, тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүх О.Ю гэрчээр асуусан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие өөрийн эх Ю овоглодог байсан. Бүх бичиг баримтад эхээрээ овоглосон байдаг. Харин ажилд орохдоо өөрийн аав Я овоглож хөдөлмөрийн дэвтэр, тушаалууд гарсан байдаг. Одоо тэтгэвэрт гарахад дээр дэвтэр тушаалуудад овог зөрөөтэй байгаа тул Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 1 сарын 18-ны өдрийн 4 дугаар Ажилд авах ба цалинжуулах тухай тушаал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 3-ны өдрийн 13 дугаартай Ажлаас халах тухай тушаал, 1986 оны 6 сарын 23-ны өдөр нээлгэсэн 169571 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 7 сарын 1-ний өдөр нээлгэсэн 188127 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Төмөр замын дээд сургуулийн 5587 дугаартай мэргэжлийн гэрчилгээний баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна. гэжээ.
3.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ю.Т нь 1986 оны 6 сарын 23-ны өдөр нээлгэсэн 169571 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 7 сарын 1-ний өдөр нээлгэсэн 188127 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн П Т регистрийн дугаар нь нэхэмжлэгч Ю Т ЕС******** гэх регистрийн дугаартай тохирч байна.
Мөн Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 1 сарын 18-ны өдрийн 4 дугаар Ажилд авах ба цалинжуулах тухай тушаал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 3-ны өдрийн 13 дугаартай Ажлаас халах тухай тушаалуудад П Т гэж овог нэр бичигдсэн нь дээрх дэвтрийн нэртэй тохирч байна.
Гэрч О.Ю нь 2024 оны 12 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Бичиг баримтууд нь миний нэрээр овоглодог. Тухайн үед хойд аав нь өөрөөрөө овоглоё гэж бодоод овоглосон байх. Албан ёсоор овгоо солиулж байгаагүй. Аваараа овоглох хугацаандаа хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр авсан. Тэгээд ааваараа овоглож бичсэн. гэж тайлбар гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч Ю.Т Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 1 сарын 18-ны өдрийн 4 дугаар Ажилд авах ба цалинжуулах тухай тушаал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 3-ны өдрийн 13 дугаартай Ажлаас халах тухай тушаал, 1986 оны 6 сарын 23-ны өдөр нээлгэсэн 169571 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 7 сарын 1-ний өдөр нээлгэсэн 188127 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төмөр замын дээд сургуулийн 5587 дугаартай мэргэжлийн гэрчилгээний баримтыг хэрэгт өгөөгүй гэж, хэрэгт авагдсан мэргэжлийн гэрчилгээ нь шүүхээр тогтоолгох баримт биш гэж тайлбарлаж байна. Мөн хэрэгт авагдсан төмөр замын дээд сургуулийн мэргэжлийн гэрчилгээ нь огноо, дугаар, регистр байхгүй, ажлын үнэмлэхээс огноо зөрүүтэй байх тул Төмөр замын дээд сургуулийн 5587 дугаартай мэргэжлийн гэрчилгээний баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ю.Т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнийг Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 1 сарын 18-ны өдрийн 04 дугаар Ажилд авах ба цалинжуулах тухай тушаал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 3-ны өдрийн 13 дугаартай Ажлаас халах тухай тушаал, 1986 оны 6 сарын 23-ны өдөр нээлгэсэн 169571 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 7 сарын 1-ний өдөр нээлгэсэн 188127 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, Төмөр замын дээд сургуулийн 5587 дугаартай мэргэжлийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ю.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Ю Т нь Алтанширээ сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 1 сарын 18-ны өдрийн 04 дугаар Ажилд авах ба цалинжуулах тухай тушаал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 5 сарын 3-ны өдрийн 13 дугаартай Ажлаас халах тухай тушаал, 1986 оны 6 сарын 23-ны өдөр нээлгэсэн 169571 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 7 сарын 1-ний өдөр нээлгэсэн 188127 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, үлдэх Төмөр замын дээд сургуулийн 5587 дугаартай мэргэжлийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ю.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА