Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00014

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *-р хороо Сэнтрал тауэр * давхар ** тоотод байрлах, А ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сум *-р баг Аюуш *** тоотод оршин суух, Д овогт Д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 902,154 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээНэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101298600 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 897,154 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 902,154 төгрөгийг хариуцагч Д Д гаргуулж өгнө үү гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Д овогтой Д нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 225,540 төгрөг, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 225,540 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 225,534 төгрөгөөр төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 902,154 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 225,540 төгрөг, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 225,540 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 225,534 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.А ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 902,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 225,540 төгрөг, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 225,540 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 225,534 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,204 төгрөгийн 13,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид 13,102 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 13,102 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА